Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining Journal Awards 2012

Mining Journal Awards хариуцлагатай уул уурхайн хөгжилд хувь нэмэр оруулж байна

Монголын Экспортлогчдын холбооны ерөнхийлөгч, профессор Д.Галсандорж:

Mining Journal Awards арга хэмжээг зохион байгуулсан өнгөрсөн хоёр жилийн үр дүнгээс харахад уул уурхайн шилдэг үзүүлэлтээрээ Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай томоохон аж ахуйн нэгжүүд яах аргагүй шалгарч байсан.  Энэ жил мэдүүлгээ ирүүлж байгаа компаниудыг харж байхад дотоодын аж ахуйн нэгжүүд илүүтэй оролцож байх шиг. Mining Journal Awards-ийн гурав дахь удаагийн шалгаруулалтын онцлог нь, шүүгчид ярилцаад аж ахуй нэгжүүдийг шалгаруулах үзүүлэлтийг шинэчилсэн байгаа. Олборлолт, үйлдвэрлэл болоод шинэ технологи гэсэн шалгаруулалтын хэмжүүрийг илүү тодорхой болгосон. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбар өндөр хөгжсөн орнуудын уул уурхайн сэтгүүлийн шалгаруулдаг үзүүлэлтүүд рүү нэлээд ойртуулсан гэж хэлж болно.

Энэхүү арга хэмжээ нь салбарын шилдгийг шалгаруулах гэхээсээ илүүтэй Монгол улсад хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж буйгаараа ихээхэн ач холбогдолтой юм. Өндөр хөгжилтэй орнуудын уул уурхайн сэтгүүлийн ийм төрлийн шалгаруулалтыг өөрийн улсдаа зохион байгуулж буй нь ихээхэн сайшаалтай гэж үздэг.