
4 цаг 2 мин
/2025.06.17/ Xanadu компанийн Хувьцаа худалдан авах саналын Тусгай хорооны мэдээлснээр, компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч бөгөөд хөрөнгө оруулагч болох Zijin Mining Group (Zijin) нь Bastion компаний хувьцаа худалдан авах саналыг хүлээн зөвшөөрчээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлнө” гэж заасны дагуу Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны дараа Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо.
Critical Metals Corp АНУ-ын Экспорт-Импорт (Эксим) банкнаас Гренландад газрын ховор элементийн Tanbreez төслийг санхүүжүүлэх зорилгоор 120 сая ам.долларын зээл авна гэж Ройтерс агентлаг мэдээллээ.