|

Бидний тухай

The Mongolian Mining Journal нь  уул уур­хай, эдийн засгийн төрөлж­сөн, англи ба монгол хэл дээрх Монголын анхны сэтгүүл.

2008 оны арваннэгдүгээр сараас хэвлэгдсэн. Хөгж­лийг бүгд хүсдэг. Харин хэрхэн хөгжих тухайд олон байр суурь сонсогддог. Тэрхүү төрөл  бүрийн үзэл бодлыг  ойртуулж, ойлголцож чадвал хөгжилд хүрэх зам дөт болно. Хөгжлийн тухай хамгийн ихээр маргаж байсан цаг үед  ММJ мэндэлжээ.







2008 оны Үндэсний шилдэг сэтгүүл 

Хөгжил дэвшлийнхээ шинэ зурваст тулж ирсэн Монгол Улсад уул уурхайн салбарыг түргэн хурдацтай хөгжүүлэх хойшлуулшгүй зорилт тулгарч буйг хамгаас түрүүнд соргогоор мэдэрч, салбарын хэмжээний мэргэжлийн сэтгүүлийг буй болгон нийтлэлийнхээ бодлогыг тууштай чиглүүлж Монголд орчин үеийн шинэ сэтгүүлийн үлгэр загварыг буй болгож чадсан тул уншигчид, сэтгүүл зүйн мэргэжилтэн, судлаачдын санал, дүгнэлтэд тулгуурлаж The Mongolian Mining Journal сэтгүүлийг “2008 оны шилдэг сэтгүүл“-ээр шалгаруулж өргөмжлөв.

Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл
Улаанбаатар хот. 2008.12.22



2012 оны МСЭ-ийн  шилдэг сэтгүүл



Чанартай сэтгүүл зүй,
Чадварлаг сэтгүүлч

“Монголын Радио Телевизийн Академи”-аас санаачлан, “Монголын Сэтгүүлчдийн Эвлэл”, “Мэдээллийн Сайтуудын Ассоциаци”-аас зохион байгуулдаг “Болор үзэг” уралдаан  нь  сэтгүүлзүйн шилдэг бүтээлийн эзэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагад “Болор үзэг” өргөмжлөл хүртээн алдаршуулдаг уламжлал тогтоод цөөнгүй оныг үдэж буй.  Mongolian Mining Journal сэтгүүлийн хамт олон 2012 оны Сэтгүүлийн салбарын шилдгээр шалгарч, “Болор үзэг”-ийн эзэн боллоо.



2013 оны Монголын сэтгүүл зүйн салбарын  шилдэг сэтгүүл 

Монголд үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд “Монголын сэтгүүл зүйн салбарын 2013 оны шилдэг”-үүдийг тодруулах ёслолын арга хэмжээг Монголын Сэтгүүлчдийн Эвлэлээс зохион байгуулсан юм. Энэхүү арга хэмжээ нь “Оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага” долоо, “Оны шилдэг сэтгүүлч” есөн номинацид тус тус шалгаруулалт явуулжээ. Уул уурхайн анхны мэргэшсэн сэтгүүл Mongolian Mining Journal “Монгол улсын 2013 оны шилдэг сэтгүүл”-ээр тодров.





Батламж

The Mongolian Mining Journal сэтгүүлийн хамт олонд

The Mongolian Mining Journal сэтгүүлийн хамт олон эдийн засаг, уул уурхайн шинэлэг хандлагыг уншигчдад төлөвшүүлэх, сэтгүүлзүйн салбарынхандаа энэ чиглэлийн шинэлэг мэдлэгийг түүчээлж хүргэхийг эрмэлзэн ажиллаж, Германы  Эрдэс баялаг түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрийн санхүүжилтээр 2015-2016 онд “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” хэмээх томоохон төслийг 16 аймгийн хэвлэл мэдээллийн 40 гаруй байгууллагын 70 орчим сэтгүүлчдийг хамруулан амжилттай хэрэгжүүлсэн тул “МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал”-аар шагнасныг үүгээр батламжлав.

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид
2016 оны арванхоёрдугаар сарын 09