Stand-By хөтөлбөр дуусгавар болно
Хоёр хөршийг өрсөлдүүлэх Монгол бодлого
Цөмийн станцын байршлын маргаан

 
HomeNews BriefsЕРӨНХИЙ САЙД ШИЛДЭГ НАЙМАН ЭДИЙН ЗАСАГЧИЙН НЭГ БОЛЛОО

ЕРӨНХИЙ САЙД ШИЛДЭГ НАЙМАН ЭДИЙН ЗАСАГЧИЙН НЭГ БОЛЛОО
Saturday , July 2010 12:34:46 PM  |  С.Болд-Эрдэнэ E-mail Print


“The Mongolian Mining Journal” нь мэргэжлийн байгууллагуудтай хамтран эдийн засаг, уул уурхайн чиглэлээр санал асуулга, судалгаа тогтмол явуулдаг билээ. Тус сэтгүүлээс энэ удаа 2010 оны эхний хагас жилд нийгмийн санаа бодолд хамгийн хүчтэй нөлөөлж чадсан, эдийн засгийн сэдэвтэй сэтгүүл зүйн бүтээлд хамгийн их нэр нь дурдагдсан найман эдийн засагч, нийгмийн зүтгэлтнийг тодруулж, шагналыг нь гардууллаа.

 

2010 он гарсаар Монгол улсын эдийн засагт олон онцгой үйл явдал болж байна. Засгийн газраас энэ оныг бизнесийн орчныг шинэтгэлийн жил болгон зарлаж, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг батлах, Тавантолгойн ордыг ашиглах, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зэрэг олон чухал асуудлыг өмнөө тавьж шийдвэрлэж байгаа. Энэ бүхэнд Засгийн газрын тэргүүн С.Батболдын байр суурь ихээхэн чухал үүрэгтэй. Судалгаагаар Ерөнхий сайд С.Батболдын нэр сэтгүүл зүйн бүтээлд хамгийн их дурдагдсан номинацид тэргүүлж, түүний араас Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, Эрчим хүчний сайд Д.Зоригт нар удаалжээ.

Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдод “The Mongolian Mining Journal”-н хамт олон өнөөдөр шагналыг нь гардуулж өглөө. Энэ үеэр Ерөнхий сайд С.Батболд “Засгийн газар Монгол улсаа хөгжүүлэхийн тулд эдийн засгийн шинэтгэл хийхийг гол  зорилтоо болгон ажиллаж байна. Энэ чармайлтыг эдийн засагчид болоод сэтгүүлчид олж харан тодорхойлж байгаад баярлалаа. Эдийн засгийн ардчилллыг түгээн дэлгэрүүлэхийн төлөө ажиллаж байгаа биднийг дэмжиж байгаа та бүхэнд талархаж байна. Монгол улсын Засгийн газраас энэ жил олон том зорилтыг тавин ажиллаж байна. Бидний ажлын зөвийг нь олон нийтэд таниулан ойлгуулж, алдаатай, болохгүй бүтэхгүй байгааг нь хурцаар шүүмжилж байгаа нь сайн хэрэг. Mongolian Mining Journal-н хамт олонд ажлын өндөр амжилт хүсье” хэмээн онцлон хэллээ.

Дашрамд дурдахад Ерөнхий сайд С.Батболдоос гадна Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг Эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн О.Чулуунбат, эдийн засагч Н.Дашзэвэг, Д.Жаргалсайхан, Б.Баттөмөр, МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Ганбаатар нар нийгмийн санаа бодолд хамгийн ихээр нөлөөлж, өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн, сэтгүүл зүйн бүтээлд хамгийн их нэр нь дурдагдаж, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулсан шилдэг найман эдийн засагчаар шалгарчээ.


136 уншигдсан
 
Нэр:
И-мэйл хаяг:
Сэтгэгдэл:
Кодыг хуулж бичнэ үү:
 


 


NEWS BRIEFS
CABINET MEETING ON CLIMATE CHANGE

Говь инээлээ, энэ бол наймдугаар сарын 27-ны баасан гариг. Хангай мэт сэрүү татан, агь, таана нь үнэрлэхүй эрхтэн баясган халиурч асан энэ нутаг 20 гаруй жилийн дараа ийнхүү инээсэн...

2010-09-02 11:45:25
М.ГАНЗОРИГ: “ЛИЕБХЕРР” ГРУПП ХӨГЖЛИЙН ИРЭЭДҮЙГ НЬ ТООЦСОН УЧРААС МОНГОЛ УЛСАД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ НИЙЛҮҮЛЖ БАЙНА
2010-09-01 17:52:05
БИД МОНГОЛЫН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ДЭЛХИЙН ТАВЦАНД ГАРГАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2010-09-01 17:47:01
Т.ОРГОДОЛ: BIOX® ӨНДӨР ДАРАЛТААР ИСЭЛДҮҮЛЭХ БОЛОН ШАТААЖ ИСЭЛДҮҮЛЭХ АРГУУДТАЙ ХАРЬЦУУЛАХАД ӨРТӨГ ЗАРДАЛ БАГАТАЙ, БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ТЕХНОЛОГИ
2010-09-01 17:03:38
WHAT’S GOING ON IN THE GOBI?
2010-09-01 16:18:50
ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ НЭГ ИХ НАЯДЫГ ДАВАВ
2010-08-31 17:27:35
ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖҮҮЛСЭН ТАЛБАЙТАЙ НЬ ДҮЙЦЭХҮЙЦ ЗЭРГЭЛДЭЭХ ХЭСГИЙГ ХАМГААЛУУЛАХ АРГАЧЛАЛЫГ НЭВТРҮҮЛНЭ
2010-08-24 19:08:28
ГЭРЭЭГ УЛС ТӨРИЙН НӨЛӨӨЛЛӨӨС АНГИД МЭРГЭЖЛИЙН БАГ ХИЙХ НЬ ЧУХАЛ
2010-08-20 12:13:16
Д.ЗОРИГТ: "АСУУДЛЫГ ЦОГЦООР ШИЙДНЭ ГЭДЭГ АЖЛАА БҮХЭЛД НЬ УНАГАХ ШИЛМЭЛ АРГА" ГЭСЭН ҮГ БИЙ
2010-08-04 17:47:05
К.МАРШАЛЛ: УЛС ОРНЫГ БҮХЭЛД НЬ ӨӨРЧИЛЖ, ХӨГЖИЛ ХӨДӨЛГӨӨНД ОРУУЛАХ ТӨСӨЛ УЧРААС БИ БАХАРХАЛТАЙ АЖИЛЛАДАГ
2010-08-03 18:42:21
Б.БАТЖАРГАЛ:ТӨСВИЙГ ТОГТВОРЖУУЛАХ ЭРМЭЛЗЭЛ, БАСХҮҮ ЭРХ ЗОРИГИЙГ УЛСТӨРЧДӨӨС НЭХСЭН ХУУЛЬ ЮМ
2010-07-21 18:04:48
ЕРӨНХИЙ САЙД ШИЛДЭГ НАЙМАН ЭДИЙН ЗАСАГЧИЙН НЭГ БОЛЛОО
2010-07-17 12:34:46
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙ IPO ГЭЖ ЮУ ВЭ?
2010-07-07 16:53:12
МУУ ТӨСӨЛ ГЭЖ ЮУ ВЭ?
2010-07-01 11:39:31
ГУРВАНТЭСЭЭС ХОНКОНГ РУУ НИСЭХ БОЛНО
2010-06-24 16:56:22
ГЭРЭЭНИЙ ИЛ ТОД БАЙДАЛ
2010-06-23 13:25:33
Р.БАТБАЯР: ХАРИУЦЛАГАА УХАМСАРЛАСНЫ ТӨЛӨӨ БУРУУТАН БОЛОХ ЁСГҮЙ
2010-06-17 18:31:01
ТАВАНТОЛГОЙ, ТӨМӨР ЗАМ, ЦАХИЛГААН СТАНЦЫГ САЛГАЖ БОЛОХГҮЙ
2010-06-16 12:52:28
Г.БАТСҮХ: ОЮУТОЛГОЙН ТУЗ ЦАГ МӨЧТЭЙ УРАЛДАН ХИЧЭЭНЭ
2010-06-11 12:19:25
АВСТРАЛИ, ХОНКОНГ, ТОРОНТОГИЙН БИРЖ МОНГОЛ КОМПАНИУДАД ИЛҮҮ ТОХИРОМЖТОЙ
2010-06-11 11:11:53
ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТЭЗҮ-Г ХЭРХЭН БОЛОВСРУУЛАХ ТАЛААР ЭРДЭМТЭД ЯРИЛЦЛАА
2010-06-07 12:29:24


ADVERTISEMENT


 


Download Adobe Flash player latest version.
CopperGoldUraniumCoking CoalHard CoalOil
Price7355$
Change69
30-05 : Sep
Засгийн газрын хуралдаан 2010.08.27
Photo by : Б.Рэнцэн
1 of 18« Prev   Next »
Main menu
Editorial
Policy and Polity
Climate Change for Investment
Geopolitics, Geo-economics
Controversy
Analysing the Analytics
Strategy
Reporter's Diary
Mine Map
Neighbours
Market Sentiments
Reflection
News Briefs
Mining-World
Parts of Speech
Business & Life
Mining Technology
For Responsible Capitalism
Beautiful Minds of Mongolia
Story of the Month
Speech of the Month
Polls, Surveys
Green Page
Unique
Resource
Mining Events
For the Record
Miniing Dictionary
Deposits of Strategic Importance
Contact us

Central Post Office. POB#1513
15160 Ulaanbaatar, Mongolia
976-9928 0900
976-7722 0900
976-7722 0200
976-7722 2300
976-7722 2400

2008-Journal of the Year
Gurrent Issue
Stock Quotes
 
 
Poll
"Эрдэнэс Тавантолгой" компани богино хугацаанд томоохон санхүүжилт босгох хамгийн зөв гарц юу вэ?
IPO хийх
Зээл авах
Results (7) | Other
Counter: 45,489