Stand-By хөтөлбөр дуусгавар болно
Хоёр хөршийг өрсөлдүүлэх Монгол бодлого
Цөмийн станцын байршлын маргаан

 
HomeNews Briefs“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙ IPO ГЭЖ ЮУ ВЭ?

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙ IPO ГЭЖ ЮУ ВЭ?
Wednesday , July 2010 04:53:12 PM  |  С.Болд-Эрдэнэ E-mail Print

УИХ Тавантолгойг ашиглах тоглоомынхоо дүрмийг засварлалаа. Тэгвэл нэгэнт тодорхой болж байгаа Тавантолгойг ашиглах тоглоомонд талууд хэрхэн оролцох вэ? “ЭрдэнэсТавантолгой” компанийн 20 хувийг хэрхэн Монголын нийт иргэд, аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх, тэр хувьцаа нь хэдий хэмжээний мөнгө болох, 30 хувийн хувьцааг хэрхэн олон улсын бирж дээр IPO хийх замаар хөрөнгө босгох вэ?  Уг 30 хувийн хувьцаагаар Тавантолгойг ашиглах шаардлагатай хөрөнгийг босгоно гэж байгаа нь хэдэн тэрбум ам.доллар гэсэн үг юм, Монголын төрийн оролцоотой үнэгүй тараагдах хувь хэмжээ өндөр байгаагаас үүдээд Тавантолгой ордын үнэт цаас бидний хүлээсэн үнэ цэнийг авчрах уу, үгүй юү гэх мэт олон асуудал тодорхойгүй үлдэж байна. Засгийн газар энэ бүх асуулт дээр ажиллаж, өдгөө яригдаж буйгаас илүү тодорхой эдийн засгийн агуулга бүхий  гэрээний төслийг УИХ-ын намрын чуулганд оруулах биз ээ.

Бид хэзээ, хэдэн төгрөгийн хувьцаа авах вэ?

Энэ асуултын хариултыг толгойтой бүхэн сонирхож байгаа ч тодорхой тоо, хугацаа заагаад хариулах хүн алга. Хариулахын тулд Тавантолгойн ТЭЗҮ, “ЭрдэнэсТавантолгой” хувьцаат компанийн зах зээлийн үнэлгээ шаардлагатай. Гэтэл ТЭЗҮ, үнэлгээний сураг байхгүй. УИХ-ын гишүүд, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Сангийн яамны албан тушаалтнуудад ч энэ талаар мэдээлэл байхгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл Тавантолгой гэсэн нэрийг л яаж ашиглахаа, хэн хэдийг авахаа яриад байгаа болохоос чухам ямар үнэ цэнэтэй, эдийн засгийн хэр өгөөжтэй, хэчнээн хэмжээний хөрөнгөөр ямар бүтээн байгуулалт хийгдэх нь тодорхойгүй байна. Засгийн газар УИХ-аас чиг, зөвшөөрөл авсны дараа Тавантолгойн ТЭЗҮ-ийг хийж, олон улсын мэргэжилтнүүдээр үнэлгээг нь гаргуулах нь ойлгомжтой. Энэ бүхнийг хийхэд дор хаяж хагас жилээс нэг жилийн хугацаа шаардагдана. Үүний дараа Монголын болоод олон улсын бирж дээр хувьцаа гаргах ажил эхэлнэ гэсэн үг. ТЭЗҮ хийгдэж, “ЭрдэнэсТавантолгой” компанийн үнэлгээ тодорхой болсны дараа иргэн Та хэдэн төгрөгийн хувьцаа эзэмших  багцаа гарч болох юм.

“Эрдэнэс Тавантолгой” олон улсын бирж дээр хэрхэн гарах вэ?

Монголд орд газар эзэмшиж, үйл ажиллагаа явуулдаг гадаадын 23 компани, Монголын хөрөнгө оруулалттай хоёр компани олон улсын бирж дээр хувьцаа гаргасан нь бидэнд бас ч гэж туршлага болно.

Шинээр байгуулагдах “ЭрдэнэсТавантолгой” ХК-ий хувьд олон улсын бирж дээр гарахын наана шийдэх асуудал олон. Юуны түрүүнд олон улсын стандартын дагуу тайлан тооцоогоо хийгээд, нөөцөө эцэслэн тогтоох нь чухал. Олон улсын бирж дээр гарахын тулд эхлээд зөв  сонголт хийх учиртай. Монголын компаниуд, тэр дундаа уул уурхайн компаниудад Хонконг, Торонто, Австрали, Лондонгийн хөрөнгийн бирж илүү тохиромжтой гэдэг. Дэлхийн эхний аравт ордог эдгээр биржээс хүссэн хөрөнгө татаж чадна. Тэр дундаас сүүлийн үед хурдацтай хөгжиж томрох болсон Хонконг, Австралийн хөрөнгийн бирж аль аль талаараа бидэнд илүү ашигтай.  Хөрөнгө оруулагчдын шинэ зам өдгөө бий болсон ба тэр нь Азийн биржүүдийг чиглэн, хөгжиж буй, ирээдүйтэй, залуу зах зээлийг сонгон санхүүжилт хийх сонирхол юм. Энэ утгаараа Монголын компаниуд хөрөнгө босгоход Хонконг, Австралийн бирж илүү тохиромжтой гэдгийг шинжээчид хэлсээр байна.

Олон улсын хөрөнгө оруулагчид монголчуудын байгуулсан, Монголын төрийн эзэмшиж байгаа компанид хөрөнгө оруулах уу, зах зээлийнх нь үнэлгээ буурах вий гэсэн эргэлзээ УИХ-ын гишүүдэд бий. Хөрөнгө оруулагчид ашиг хардаг болохоор Тавантолгойн их орлогоос хүртэхийг бодох нь зайлшгүй. Харин Монголын төр энэ тал дээр тун нямбай хандах шаардлагатай байгаа юм. Ядаж л компанийн удирдлагад ямар хүмүүс тавихаас эхлээд бүхнийг олон улсын стандартын дагуу гүйцэтгэж гэмээнэ хөрөнгө оруулагчдын итгэлийг олж чадна. “ЭрдэнэсТавантолгой” ХК-ийн удирдлага, ТУЗ-д нь олон улсад нэр хүндтэй, харилцаа холбоо сайтай гадаадын шилдэг менежрүүдийг авч ажиллуулах нь бидэнд хэрэгтэй. Олон улсын санхүүгийн зах дээр гарахад “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сул болоод давуу тал нь юу байх вэ? Дөнгөж байгуулагдаж байгаа, төрийн өмчит компани гэсэн хоёр сул талыг чухамдаа гадаадын туршлагатай  менежерүүд “зөөллөж” чадна. Нөгөө талд нь, мэдлэг чадвартай, гол нь бусдаас шинийг соргог тусгаад сураад авах монгол мэргэжилтнүүд байх нь зайлшгүй. Өөрөөр хэлбэл “ЭрдэнэсТавантолгой” ХК-ийн удирдлага гадаад, дотоодын шилдэг менежерүүдээс бүрдсэн, улс төрийн хараат бус баг байх учиртай. Удирдлагаас тухайн компанийн ирээдүй асар их шалтгаалах нь мэдээж.

Монголчууд урьд өмнө оролцож үзээгүй, харилцаж сураагүй тийм бизнесийн шинэ том орчин руу шат ахих санаатай байгаа учир “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн менежментийн  баг байгуулах бүрэлдэхүүнээс эхлээд IPO хийх бэлтгэл гэх мэт маш олон асуудал бидний өмнө тулгараад байгаа юм. Ялангуяа “ЭрдэнэсТавантолгой” компанийн хувьд олон улсын бирж дээр хувьцаа гаргахаас гадна Монголын иргэд, аж ахуйн нэгжүүдэд хувьцаагаа үнэгүй, нэрлэсэн үнээр борлуулах, гадаадынхны ашиг сонирхлыг эн тэнцүү барих учиртай компани. Хувьцаа авах нэрийдлээр гадаадын нэг улсын,  нэг том компанийн мэдэлд бүх үнэт цаас очих магадлалыг хаах хамгаалах хянах механизм ч хэрэгтэй болно.  Компанийн дүрмийн дагуу удирдлага, ТУЗ нь энэ асуудлыг шийдвэрлэдэг гэдгийг ч мартаж болохгүй. “Эрдэнэс-Тавантолгой”-г “Эрдэнэт” үйлдвэр шиг “монголжуулан” удирдаж, захирлаар нь улстөрчдийн гар хөл болсон хүмүүс очиж солигддог, хаалттай бүс болгох загвар дэлхийн бирж дээр IPO гаргах компанийн хийдэг ажил биш. “Эрдэнэт”-ийн загвар байх аваас түүний үнэт цаасыг ямар ч хөрөнгө оруулагч авахгүй, улмаар үнэ цэнэгүй эд болж хувирна.

Ордын ТЭЗҮ-г хийж, нөөцийг нь олон улсын стандартын дагуу тогтоож, удирдлагын багаа бүрдүүлсний дараа олон улсад нэр хүнд бүхий компаниар үнэлгээ хийлгэх шаардлагатай. Ингэснийхээ дараа сонгосон биржтэйгээ харилцаж, биржээс томилогдсон зөвлөхүүдтэй хамтран ажилласнаар олон улсын бирж дээр IPO хийх эрхтэй болно.  Хамгийн гол зүйл нь  “ЭрдэнэсТавантолгой” ХК-ийн 30 хувийн хувьцаа ямар үнэд хүрэх вэ гэдэг тодорхойгүй байна. Тавантолгой ордын баялагт бодитой үнэлгээ хийгдээгүй болохоор одоо зөвхөн бүдүүн бараг тооцоогоор л гишүүд ярьцгааж байгаа. Тавантолгой ордын нөөц 6.4 тэрбум тонн нүүрсийг 2010 оны эхний хагас жилийн нүүрсний дундаж үнэ 62 ам.доллараар тооцвол нийт 384 тэрбум ам.доллар болно. Үүний 30 хувь гэвэл 100 гаруй тэрбум ам.долларын үнэ хүрнэ. Өөрөөр хэлбэл ийм хэмжээний хөрөнгийг хувьцаа хэлбэрээр борлуулж, хөрөнгө оруулалт татах боломжтой гэсэн үг. Мэдээж ТЭЗҮ гарч, үнэлгээ хийгдээд бодит тоо гарсны дараа нүүрс тээвэрлэх дэд бүтэц, тээвэрлэлт гээд олон хүчин зүйлээс хамааран энэ тоо өсч болно, буурч ч болно.

Түүнчлэн анхаарах ёстой нэг асуудал нь одоогоор бүтээгдэхүүнээ тээвэрлэх дэд бүтэцгүй байгаа компанийн хувьцаа олон улсын бирж дээр өндөр үнэлэгдэж чадах эсэх нь эргэлзээтэй. Ямар ч үйл ажиллагаа эхлээгүй компанийн хувьцаа доод үнээс л эхэлдэг шүү дээ. Харин тодорхой хугацаанд үйл ажиллагаа явуулсан, ашиг орлого нь ил харагдах компанийн үнэлгээ өндөр байж, хувьцаа нь эрэлттэй, үнэд хүрэх боломжтой. Энэ бүхнийг нуршихын учир нь, өнөөдөр хараахан байгуулагдаагүй байгаа компанийн хувьцааг бүгдээрээ өөр зуураа хуваан мэтгэлцэж, ТЭЗҮ нь шинэчлэгдэн батлагдаагүй компанийн олз ашгийг тооцоолон суухдаа бид олон улсын биржээс хөрөнгө босгох энгийн шаардлагуудыг ядахдаа ойлгосон байх учиртай биз ээ.


Гадаадын компаниудын сонирхлыг хэрхэн тэнцүүлэх вэ?

УИХ дээр одоо яригдаж байгаа дүрмээр бол Тавантолгойн төсөлд өрсөлдөж байгаа олон улсын долоон консорциумтай хэрхэн хамтран ажиллах нь тодорхойгүй байгаа юм. Уг нь Засгийн газраас оруулж ирсэн төсөлд Тавантолгойг хоёр хувааж ашиглахдаа дээрх компаниудын оролцоог адил түвшинд авч үзэхээр ярьж байсан. Энэ нь манай улсын гадаад харилцаа, аюулгүй байдлын хувьд алсыг харсан шийдвэр хэмээн Ерөнхий сайд нэгэнтээ тайлбарлаж байв. Харин одоо дээрх консорциумуудтай хэрхэн хамтран ажиллах нь бүрхэг байна. УИХ-аас баталж байгаа Тавантолгойг ашиглах тогтоолын төсөлд “ЭрдэнэсТавантолгой” компани дээрх консорциумуудтай хамтарсан компани байгуулж, борлуулалтын үйл ажиллагаанд оролцуулах, тодорхой хэсэгт туслан гүйцэтгэгчээр ажиллуулах гэсэн өгүүлбэр явж байгаа. Харин дэлхийд нөлөөтэй, томд тооцогдох дээрх консорциумууд энэхүү “30 хувь дээр зодолдох” саналыг хүлээж авах уу, үгүй юү гэдэг нь тодорохойгүй. “Авахгүй бол болино л биз” гэх хүн гарах л байх. Харин Тавантолгойн дэд бүтцийг босгох, нүүрс-химийн асар том цогцолбор барих гэдэг тоглоом биш. Засгийн газрын тооцоогоор бол тэдгээр бүтээн байгуулалтад хэдэн тэрбумаар тооцогдох хөрөнгө оруулалт хэрэгтэй гэсэн. Тавантолгойн санхүүжилт эрсдэлд орох вий гэсэн болгоомжлолыг зарим гишүүн илэрхийлж буй нь ортой зүйл юм.

УИХ Тавантолгой ордыг ашиглах тогтоолын төслийг хэрэв баталбал Засгийн газар мөнөөх хөрөнгө оруулахыг хүсэгч консорциумуудтай гурав дахь уулзалтаа хийнэ. Манай талын угтуулан тавих бүхий л нөхцөлийг тэдэнд задалж өгнө. Тиймээс наадмын дараах яриа хэлэлцээрүүд нэн сонирхолтой байх ба Засгийн газар “ЭрдэнэсТавантолгой” ХК-ийн хувьцааны зарим хэсгийг дээрх компаниудтай наймаалцаж, эхний ээлжийн хөрөнгийг босгох, урьдчилгаа төлбөр гаргаж авах хувилбар ч яригдаж болзошгүй. УИХ-ын тогтоолын төсөл Засгийн газрын ажиллах зарчмыг тодорхой болгож өгөхийн хэрээр хийх ажил, тооцоо судалгаа, яриа хэлэлцээр зуны халуунтай зэрэгцэн өрнөх нь ээ.


229 уншигдсан
 
Нэр:
И-мэйл хаяг:
Сэтгэгдэл:
Кодыг хуулж бичнэ үү:
 


 


NEWS BRIEFS
CABINET MEETING ON CLIMATE CHANGE

Говь инээлээ, энэ бол наймдугаар сарын 27-ны баасан гариг. Хангай мэт сэрүү татан, агь, таана нь үнэрлэхүй эрхтэн баясган халиурч асан энэ нутаг 20 гаруй жилийн дараа ийнхүү инээсэн...

2010-09-02 11:45:25
М.ГАНЗОРИГ: “ЛИЕБХЕРР” ГРУПП ХӨГЖЛИЙН ИРЭЭДҮЙГ НЬ ТООЦСОН УЧРААС МОНГОЛ УЛСАД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ НИЙЛҮҮЛЖ БАЙНА
2010-09-01 17:52:05
БИД МОНГОЛЫН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ДЭЛХИЙН ТАВЦАНД ГАРГАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2010-09-01 17:47:01
Т.ОРГОДОЛ: BIOX® ӨНДӨР ДАРАЛТААР ИСЭЛДҮҮЛЭХ БОЛОН ШАТААЖ ИСЭЛДҮҮЛЭХ АРГУУДТАЙ ХАРЬЦУУЛАХАД ӨРТӨГ ЗАРДАЛ БАГАТАЙ, БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ТЕХНОЛОГИ
2010-09-01 17:03:38
WHAT’S GOING ON IN THE GOBI?
2010-09-01 16:18:50
ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ НЭГ ИХ НАЯДЫГ ДАВАВ
2010-08-31 17:27:35
ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖҮҮЛСЭН ТАЛБАЙТАЙ НЬ ДҮЙЦЭХҮЙЦ ЗЭРГЭЛДЭЭХ ХЭСГИЙГ ХАМГААЛУУЛАХ АРГАЧЛАЛЫГ НЭВТРҮҮЛНЭ
2010-08-24 19:08:28
ГЭРЭЭГ УЛС ТӨРИЙН НӨЛӨӨЛЛӨӨС АНГИД МЭРГЭЖЛИЙН БАГ ХИЙХ НЬ ЧУХАЛ
2010-08-20 12:13:16
Д.ЗОРИГТ: "АСУУДЛЫГ ЦОГЦООР ШИЙДНЭ ГЭДЭГ АЖЛАА БҮХЭЛД НЬ УНАГАХ ШИЛМЭЛ АРГА" ГЭСЭН ҮГ БИЙ
2010-08-04 17:47:05
К.МАРШАЛЛ: УЛС ОРНЫГ БҮХЭЛД НЬ ӨӨРЧИЛЖ, ХӨГЖИЛ ХӨДӨЛГӨӨНД ОРУУЛАХ ТӨСӨЛ УЧРААС БИ БАХАРХАЛТАЙ АЖИЛЛАДАГ
2010-08-03 18:42:21
Б.БАТЖАРГАЛ:ТӨСВИЙГ ТОГТВОРЖУУЛАХ ЭРМЭЛЗЭЛ, БАСХҮҮ ЭРХ ЗОРИГИЙГ УЛСТӨРЧДӨӨС НЭХСЭН ХУУЛЬ ЮМ
2010-07-21 18:04:48
ЕРӨНХИЙ САЙД ШИЛДЭГ НАЙМАН ЭДИЙН ЗАСАГЧИЙН НЭГ БОЛЛОО
2010-07-17 12:34:46
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙ IPO ГЭЖ ЮУ ВЭ?
2010-07-07 16:53:12
МУУ ТӨСӨЛ ГЭЖ ЮУ ВЭ?
2010-07-01 11:39:31
ГУРВАНТЭСЭЭС ХОНКОНГ РУУ НИСЭХ БОЛНО
2010-06-24 16:56:22
ГЭРЭЭНИЙ ИЛ ТОД БАЙДАЛ
2010-06-23 13:25:33
Р.БАТБАЯР: ХАРИУЦЛАГАА УХАМСАРЛАСНЫ ТӨЛӨӨ БУРУУТАН БОЛОХ ЁСГҮЙ
2010-06-17 18:31:01
ТАВАНТОЛГОЙ, ТӨМӨР ЗАМ, ЦАХИЛГААН СТАНЦЫГ САЛГАЖ БОЛОХГҮЙ
2010-06-16 12:52:28
Г.БАТСҮХ: ОЮУТОЛГОЙН ТУЗ ЦАГ МӨЧТЭЙ УРАЛДАН ХИЧЭЭНЭ
2010-06-11 12:19:25
АВСТРАЛИ, ХОНКОНГ, ТОРОНТОГИЙН БИРЖ МОНГОЛ КОМПАНИУДАД ИЛҮҮ ТОХИРОМЖТОЙ
2010-06-11 11:11:53
ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТЭЗҮ-Г ХЭРХЭН БОЛОВСРУУЛАХ ТАЛААР ЭРДЭМТЭД ЯРИЛЦЛАА
2010-06-07 12:29:24


ADVERTISEMENT


 


Download Adobe Flash player latest version.
CopperGoldUraniumCoking CoalHard CoalOil
Price7355$
Change69
30-05 : Sep
Засгийн газрын хуралдаан 2010.08.27
Photo by : Б.Рэнцэн
1 of 18« Prev   Next »
Main menu
Editorial
Policy and Polity
Climate Change for Investment
Geopolitics, Geo-economics
Controversy
Analysing the Analytics
Strategy
Reporter's Diary
Mine Map
Neighbours
Market Sentiments
Reflection
News Briefs
Mining-World
Parts of Speech
Business & Life
Mining Technology
For Responsible Capitalism
Beautiful Minds of Mongolia
Story of the Month
Speech of the Month
Polls, Surveys
Green Page
Unique
Resource
Mining Events
For the Record
Miniing Dictionary
Deposits of Strategic Importance
Contact us

Central Post Office. POB#1513
15160 Ulaanbaatar, Mongolia
976-9928 0900
976-7722 0900
976-7722 0200
976-7722 2300
976-7722 2400

2008-Journal of the Year
Gurrent Issue
Stock Quotes
 
 
Poll
"Эрдэнэс Тавантолгой" компани богино хугацаанд томоохон санхүүжилт босгох хамгийн зөв гарц юу вэ?
IPO хийх
Зээл авах
Results (7) | Other
Counter: 45,489