Stand-By хөтөлбөр дуусгавар болно
Хоёр хөршийг өрсөлдүүлэх Монгол бодлого
Цөмийн станцын байршлын маргаан

 
HomeNews BriefsГЭРЭЭНИЙ ИЛ ТОД БАЙДАЛ

ГЭРЭЭНИЙ ИЛ ТОД БАЙДАЛ
Wednesday , June 2010 01:25:33 PM  |  L.Bolormaa E-mail Print

Тогтвортой байдлын гэрээ ил тод байх зарчим бий. Энэ нь гэрээ байгуулахын өмнөх ба дараах хоёр үе шатны ил тодын зарчим.
УИХ өдгөө хэлэлцэж буй том гэрээ ил байна уу, хаалттай сэдэв үү? Тавантолгой ордыг ашиглах Тогтвортой байдлын гэрээ байгуулах зөвшөөрөл өгөх хэлэлцүүлгүүд өнөөдөр явагдаж байна. Өөрөөр хэлбэл гэрээний эдийн засгийн агуулга ил болоогүй, зөвхөн улс төрийн том шийдэл буюу гэрээ байгуулах эсэхийг, хэдэн оператор сонгохыг ярилцаж байна. Тэгвэл гэрээний эдийн засгийн агуулга гэж юу вэ?

“Эйфел шиг өндөр, Манхэттэн мэт том Оюутолгой орд бол…” хэмээн Роберт Фрийдланд Оюутолгой ордын хүдрийн хэмжээсийг зүйрлэж ярьдаг. Бүр Эйфелийн цамхгийг хоёр давхарласан лугаа өндөр хэмээн тодруулж байгаад Оюутолгойг сурталчилдаг аж. Түүний тэрхүү нүдэн баримжаат гэмээр хялбаршуулсан төсөөлөл хөрөнгө оруулагчдад тун чиг наалдацтай сонсогддог агаад энэ хэрээр Фрийдланд хувьцааныхаа үнийг өсгөж сурсан хүн. Чихэнд наалдацтай, жүжигчилсэн харьцуулалтынхаа дараа ноён Фрийдланд нэгэн хурал дээр “Монгол улсын эзэмших 34 хувийг Айвенхоу Майнз санхүүжүүлнэ. Тус компани  Монголын Засгийн газрын 250 сая долларын үнэлгээ бүхий бондыг худалдаж авна. Бидэнд Засгийн газар нь таван жилийн дараа 287.5 сая доллар буцааж төлнө” хэмээн ярьжээ. Энэ бол Оюутолгой ордын Хөрөнгө оруулалтын гэрээ батлагдахаас хэдхэн хоногийн өмнөх “презентэйшн” бөгөөд гэрээний эдийн засгийн агуулгын нэг хэсэг юм.

Чухамдаа эдийн засгийн цогц агуулга хэрхэн хийгдсэнээр гэрээний өгөөж хэмжигдэнэ. Тиймээс Тогтвортой байдлын гэрээ байгуулахаас өмнөх ил тод байдал гэдэг нь ямар заалтууд нь олон нийтэд нээлттэй байх, аль хэсгийг хэлэлцэгч талууд хаалттай ярихаас үүдэлтэй. Гэрээ хэлэлцэх журам дүрэм байна аа гэсэн үг. Ийм заалтууд хаалттай яригдана, тэр заалтыг хэлэлцэх явц олон нийтэд нээлттэй байг гэх мэт. Оюутолгой ордын гэрээ Сангийн яамны цахим хуудсанд тавигдсан гэдгээр ил тодыг хэмжих аргагүй. Харин тодорхой заалтууд дээр Засгийн газар ба компани хэрхэн хэлэлцэж, ямар үр дүнд хүрснийг нийгэм нээлттэй сонсч байх зарчим биелэгдсэн эсэхээр ил тодын асуудал тодорхойлогдоно.

Өнөөдөр УИХ-ын хэлэлцэж буй Тавантолгой ордын Хөрөнгө оруулалтын гэрээний ноорог гишүүн, сэтгүүлч болгоны гар дээр байгаа учраас гэрээ ихээхэн нээлттэй эд болохгүй. Харин тэрхүү ноорог дээр тоочиглон үлдээсэн гурван цэгүүдийн оронд ямар тоон үзүүлэлт тавих нь хамгийн гол зүйл билээ. Нөөцийн хэмжээ, усны зарцуулалтын тооцоо, байгаль орчны нөхөн сэргээлтийн санд урьдчилан хийх мөнгөн дүн, нүүрсний үнийн дундаж, олборлолтын график, ложистикийн хувилбарууд, боломжит боомтууд, тухайн боомтын үнэ, хүчин чадал, боомтыг хэн эзэмшдэг, манай нүүрсний төрөл, боломжит худалдан авагчид гэх мэт эдийн засгийн агуулгууд нийлж гэмээнэ Тавантолгой ордын бодит өгөөжийг төсөөлөх боломжийг бидэнд өгнө. Өнөөдөр Тавантолгой ордын гэрээ эдийн засгийн агуулгагүй яригдаж байна. Тэндээс гарах нүүрс ямар түвшинд өрсөлдөх чадвартай вэ гэсэн асуулт дандаа цэгэн тоочигоор тэмдэглэгдсэн буюу хариултгүй, хаалттай үлдэж байна.

Мэдээж наадмын наана улс төрийн шийдвэр гарна. Гэрээг байгуулна аа, ерөнхий зарчим ийм байна гэх мэт. Тиймээс ч Тавантолгой ордын ноорог дээр улстөрчид сэтгэгдлүүдээ халуунаар нь илэрхийлсээр байна. Лав өнгөрсөн хагас сарын хугацаанд иймэрхүү байр сууриуд үргэлжлэн гарлаа. Харин одоо судлаачид, мэргэжлийн хүмүүс илүү тооцоо дүн шинжилгээ бүхий хөрсөн дээр буулгасан баримтууд ярих цаг ирж байна. Тооцоо судалгаа хийхийн тулд тэдэнд ганц хоёр тоо хэрэгтэй  нь дамжиггүй. Үүнийг л гэрээний ил тод байдал хэмээдэг. Эдийн засгийн өгөөж олж харахын тулд ядаад Тавантолгой ордоос гарах нүүрсний дээжийн хамгийн эхний шинжилгээ хийгдсэн байх ёстой. Нүүрсээ одоо байгаа гурван төрлийн ангиллаар нь борлуулах уу, эсвэл илүү нарийвчилсан төрлүүд болгон бирж дээр гаргах юм уу. Худалдан авагч нь хэн юм бэ. Хятад, БНСУ, Япон авна гэсэн борлуулалтын ангилал ба үнэ зах зээл дээр байдаггүй шүү дээ. Харин нүүрсний төрөл тус бүрээр, худалдан авах хэлцлийн нөхцөлөөр Тавантолгойн баялгийн үнэ тодорхойлогдоно. Тухайлбал Шанхайн бирж дээр Тавантолгойн нүүрсний урьдчилсан ба улирал, хагас жилийн борлуултын үнийн санал гарч таарна. Энэ ажлыг хийх, хар ухаанаар бол хамгийн сэргэлэн трейдер, брокер хаана байна? Олон төрлийн нүүрсийг мөн л янз бүрийн худалдан авагч бий.

Хэрвээ “Эрдэнэс МГЛ” Тавантолгойн хувьцааг эзэмшигч эзэн авхай ахул мөдхөн нээх гэж буй дэлгүүрийнхээ бараа огноо, боломжит худалдан авагчдын судалгааг хэрхэн төсөөлж байгаа юм бол оо. Одоохондоо бид оператор компани хэн байх, хэд вэ гэдэг дээр хөмсөг зангидан ярилцаж байгаа. Орд газрынхаа хувьцааг 100 хувь эзэмшигчийн хувьд монголчууд  оператор компанийг өөрийн үзэмжээр, шууд нэрлэнэ. Хамгийн гол асуудал нь Тавантолгойн өгөөжийг хамгийн өндөр болгох наймаа хэлцлүүдийг хийж чадах, ийм ажил хийдэг гэрээлэгчээ хянах мэдлэгтэй эсэх маань бидэнд нэгдүгээр асуудал билээ. Үүний тулд одооноос Нүүрсний тээвэр ложистикийн конференцд тогтмол оролцох, нүүрсийг биржийн ашигтай хэлцлээр борлуулах боломжуудыг судалж эхлэх цаг болжээ.

Тавантолгой ордын гэрээний эдийн засгийн агуулгыг ялимгүй нээлттэй болгож өгөөсэй гэсэн хүсэлт байна. Бие даасан судлаач шинжээчид ажлаа хийж, улстөржөөгүй дүгнэлтээ гаргаг. Үүний хамт гэрээний дараах ил тод байдал хэмээх хоёрдугаар зарчмыг ч бас нээж өгмөөр байна. Оюутолгой ордод гэрээ үзэглэсэн л бол бүх зүйл дуусаа гэсэн үг биш. Харин ч олборлолт эхлэх үест гэрээний менежментийг анх тохиролцсон хэмжээгээрээ хийж байгаа эсэхийг хянах нь илүү чухал ажил юм. Өдөрт хэдэн тонн хүдэр олборлож байгаа вэ, гэрээнд тусгасан үзүүлэлт амлалтуудыг мөрдөж буй эсэхийг хянах нь ил тод байдлын хамгийн гол үе шат.

Гэрээ гэдэг нь харилцан уялдаатай эдийн засгийн үзүүлэлтүүдийн цогц билээ. Нэг заалт дээр тохиролцсоны хариуд нөгөөд нь буулт хийх зарчмаар Оюутолгой орд дээр эдийн засгийн агуулгыг харилцан наймаалцсан бол Тавантолгойн гэрээний араг яс болох тоонуудыг эзэн монголчууд өөрсдөө зоож байна. Энэ тоо цифр бодитой эсэхэд мэргэжлийн хүмүүс хамгийн сайн мониторинг хийж чадна.


111 уншигдсан
 
Нэр:
И-мэйл хаяг:
Сэтгэгдэл:
Кодыг хуулж бичнэ үү:
 


 


NEWS BRIEFS
CABINET MEETING ON CLIMATE CHANGE

Говь инээлээ, энэ бол наймдугаар сарын 27-ны баасан гариг. Хангай мэт сэрүү татан, агь, таана нь үнэрлэхүй эрхтэн баясган халиурч асан энэ нутаг 20 гаруй жилийн дараа ийнхүү инээсэн...

2010-09-02 11:45:25
М.ГАНЗОРИГ: “ЛИЕБХЕРР” ГРУПП ХӨГЖЛИЙН ИРЭЭДҮЙГ НЬ ТООЦСОН УЧРААС МОНГОЛ УЛСАД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ НИЙЛҮҮЛЖ БАЙНА
2010-09-01 17:52:05
БИД МОНГОЛЫН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ДЭЛХИЙН ТАВЦАНД ГАРГАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2010-09-01 17:47:01
Т.ОРГОДОЛ: BIOX® ӨНДӨР ДАРАЛТААР ИСЭЛДҮҮЛЭХ БОЛОН ШАТААЖ ИСЭЛДҮҮЛЭХ АРГУУДТАЙ ХАРЬЦУУЛАХАД ӨРТӨГ ЗАРДАЛ БАГАТАЙ, БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ТЕХНОЛОГИ
2010-09-01 17:03:38
WHAT’S GOING ON IN THE GOBI?
2010-09-01 16:18:50
ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ НЭГ ИХ НАЯДЫГ ДАВАВ
2010-08-31 17:27:35
ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖҮҮЛСЭН ТАЛБАЙТАЙ НЬ ДҮЙЦЭХҮЙЦ ЗЭРГЭЛДЭЭХ ХЭСГИЙГ ХАМГААЛУУЛАХ АРГАЧЛАЛЫГ НЭВТРҮҮЛНЭ
2010-08-24 19:08:28
ГЭРЭЭГ УЛС ТӨРИЙН НӨЛӨӨЛЛӨӨС АНГИД МЭРГЭЖЛИЙН БАГ ХИЙХ НЬ ЧУХАЛ
2010-08-20 12:13:16
Д.ЗОРИГТ: "АСУУДЛЫГ ЦОГЦООР ШИЙДНЭ ГЭДЭГ АЖЛАА БҮХЭЛД НЬ УНАГАХ ШИЛМЭЛ АРГА" ГЭСЭН ҮГ БИЙ
2010-08-04 17:47:05
К.МАРШАЛЛ: УЛС ОРНЫГ БҮХЭЛД НЬ ӨӨРЧИЛЖ, ХӨГЖИЛ ХӨДӨЛГӨӨНД ОРУУЛАХ ТӨСӨЛ УЧРААС БИ БАХАРХАЛТАЙ АЖИЛЛАДАГ
2010-08-03 18:42:21
Б.БАТЖАРГАЛ:ТӨСВИЙГ ТОГТВОРЖУУЛАХ ЭРМЭЛЗЭЛ, БАСХҮҮ ЭРХ ЗОРИГИЙГ УЛСТӨРЧДӨӨС НЭХСЭН ХУУЛЬ ЮМ
2010-07-21 18:04:48
ЕРӨНХИЙ САЙД ШИЛДЭГ НАЙМАН ЭДИЙН ЗАСАГЧИЙН НЭГ БОЛЛОО
2010-07-17 12:34:46
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙ IPO ГЭЖ ЮУ ВЭ?
2010-07-07 16:53:12
МУУ ТӨСӨЛ ГЭЖ ЮУ ВЭ?
2010-07-01 11:39:31
ГУРВАНТЭСЭЭС ХОНКОНГ РУУ НИСЭХ БОЛНО
2010-06-24 16:56:22
ГЭРЭЭНИЙ ИЛ ТОД БАЙДАЛ
2010-06-23 13:25:33
Р.БАТБАЯР: ХАРИУЦЛАГАА УХАМСАРЛАСНЫ ТӨЛӨӨ БУРУУТАН БОЛОХ ЁСГҮЙ
2010-06-17 18:31:01
ТАВАНТОЛГОЙ, ТӨМӨР ЗАМ, ЦАХИЛГААН СТАНЦЫГ САЛГАЖ БОЛОХГҮЙ
2010-06-16 12:52:28
Г.БАТСҮХ: ОЮУТОЛГОЙН ТУЗ ЦАГ МӨЧТЭЙ УРАЛДАН ХИЧЭЭНЭ
2010-06-11 12:19:25
АВСТРАЛИ, ХОНКОНГ, ТОРОНТОГИЙН БИРЖ МОНГОЛ КОМПАНИУДАД ИЛҮҮ ТОХИРОМЖТОЙ
2010-06-11 11:11:53
ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТЭЗҮ-Г ХЭРХЭН БОЛОВСРУУЛАХ ТАЛААР ЭРДЭМТЭД ЯРИЛЦЛАА
2010-06-07 12:29:24


ADVERTISEMENT


 


Download Adobe Flash player latest version.
CopperGoldUraniumCoking CoalHard CoalOil
Price7355$
Change69
30-05 : Sep
Засгийн газрын хуралдаан 2010.08.27
Photo by : Б.Рэнцэн
1 of 18« Prev   Next »
Main menu
Editorial
Policy and Polity
Climate Change for Investment
Geopolitics, Geo-economics
Controversy
Analysing the Analytics
Strategy
Reporter's Diary
Mine Map
Neighbours
Market Sentiments
Reflection
News Briefs
Mining-World
Parts of Speech
Business & Life
Mining Technology
For Responsible Capitalism
Beautiful Minds of Mongolia
Story of the Month
Speech of the Month
Polls, Surveys
Green Page
Unique
Resource
Mining Events
For the Record
Miniing Dictionary
Deposits of Strategic Importance
Contact us

Central Post Office. POB#1513
15160 Ulaanbaatar, Mongolia
976-9928 0900
976-7722 0900
976-7722 0200
976-7722 2300
976-7722 2400

2008-Journal of the Year
Gurrent Issue
Stock Quotes
 
 
Poll
"Эрдэнэс Тавантолгой" компани богино хугацаанд томоохон санхүүжилт босгох хамгийн зөв гарц юу вэ?
IPO хийх
Зээл авах
Results (7) | Other
Counter: 45,490