Stand-By хөтөлбөр дуусгавар болно
Хоёр хөршийг өрсөлдүүлэх Монгол бодлого
Цөмийн станцын байршлын маргаан

 
HomeNews BriefsНОЁН ӨРСӨЛДӨӨН ХААГУУР АЛХАХ ЁСТОЙ ВЭ?

НОЁН ӨРСӨЛДӨӨН ХААГУУР АЛХАХ ЁСТОЙ ВЭ?
Thursday , May 2010 02:54:41 PM E-mail Print

Мэндлээд 17 жил болсон энэ хууль дээлээ хэд хэдэн удаа нөхөж цойлдсон юм. Олон удаа нөхөж цойлдсон даавуу он цагийн эрхээр үжрээд ямар ч шинэ сайхан материалаар нөхөж цойлдоод нэмэргүй болдог доо. Шударга бус өрсөлдөөний гэж иргэдийн товчлон нэрлэдэг энэ хууль ч бас тийм л хувь заяатай. 2000, 2002, 2005, 2008 онуудад  дөрвөн ч удаа сэлбэн шинэчилсэн юм. 2007 оноос дахиж нөхөхөө болиод, нэгмөсөн сольж шинэ дээл хийе гэж ярьж эхэлжээ. Гэвч дөрөв дэх оноо дамжин яригдсаар хуулийн төсөлд хэдийнэ өлөн хир суучихаж.

Яг одоо УИХ-ын гишүүдийн ширээн дээр хоёр хуулийн төсөл дэлгээтэй байгаа. Өрсөлдөөний тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга, нөгөөх нь Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэсэн нэртэй. Өрсөлдөөний тухай хуулийг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Р.Амаржаргал нарын нэр бүхий гишүүд санаачилсан. 2007 оноос хойш л энэ хуулийг өргөн барьж батлуулах оролдлогыг хийж байгаа, дайчин нөхөд.  Нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн тухайд Засгийн газраас өргөн барьсан. Өнөөгийн дагаж мөрдөж байгаа хуулиар зохицуулагдаж чадахгүй байгаа зарим  харилцааг зохицуулахын тулд бага сага өөрчлөлт нэмжээ. Өрсөлдөөний тухай хууль батлагдвал хүчингүй болох зам хүлээж байгаа.    

Жил бүрийн хаврын нозоорсон саарал өдрүүдэд дандаа сэрдэг зуршилтай болчихоод байгаа энэ хуулийн төсөл яагаад дөрвөн он дамжин яригдах мөртлөө хууль болж чадахгүй байна вэ гэдэг асуулт их олон хариулттай. Хууль санаачлагчид, хуулийн гол субъект болсон хувийн хэвшлийнхэн, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, хуулийн мэргэжилтнүүд энэ асуултад бүгд өөр хариулт өгдөг. Хувийн хэвшлийнхний хариулт ч бас дотроо янз бүр. Зах зээлд байр сууриа баттай эзэлсэн хүчирхэг компаниуд, хөл дээрээ тогтох гэж ядаж яваа аж ахуйн эздийн бодол ч мөн л өөр зуураа ялгаатай байх вий.  Гэхдээ тэдний байр суурь нэг л зүйл дээр нэгдэж байгаа. Тэр нь Өрсөлдөөний хууль зайлшгүй байх ёстой гэсэн зарчим.  

Зах зээл гэдэг том талбар дээр өрсөлдөх багуудын тоглоомын дүрмийг энэхүү харилцаагаар тогтоох гэж буйд хамгийн гол учир бий. Өөрөөр хэлбэл төр, хувийн хэвшилд ямар дүрмээр тоглохыг нь заах гэж байгаа тохиолдолд тэрхүү дүрэм амьдралд хэр нийцтэй гарах нь тоглогчдын анхаарлыг татах нь зүй.
Өрсөлдөөнийг зохицуулах тухай ойлголт Америкийн нийгмээс үүдэлтэй. Америкийн эдийн засагт XIX зууны эцсээр аж ахуйн нэгжийн шинэ хэлбэр болох “трест”-үүд хүчтэй гарч иржээ. Тэд өөрсдийн давамгай байдлаа ашиглан эдийн засгийн голлох салбаруудад ноёрхлоо тогтоож эхлэв. Цаашлаад, хэрэглэгчдийн эрх ашигт харш үйл ажиллагаа явуулж эхэлсэн тул төрийн зүгээс зах зээлийн өрсөлдөөнийг хянан зохицуулах, монопольт үйл ажиллагааг нь хязгаарлах бодлого явуулахаас аргагүй байдалд хүрсэн юм. Эндээс шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай анхны цэгцтэй ойлголтууд бий болсон гэдэг.

Дараахнаас нь, улс орнууд өрсөлдөөнийг зохицуулах өөр өөрсдийн эрх зүйн орчныг бүрдүүлж эхэлсэн байдаг. ХБНГУ-ын хувьд 1894 онд Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулиа баталжээ. Манай улс зуун жилийн дараагаар 1993 онд урд хөрштэйгээ зэрэг шахам Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуультай болсон. Хятад улс хуулиараа шударга бус өрсөлдөөн, хууль бус үнийн бодлого, үнийн ялгавартай байдал, тогтмол үнэ болон монополийг зохицуулжээ. Засгийн газар нь шударга бус өрсөлдөөнөөс олсон бүх орлогыг хурааж авдаг төдийгүй зарим тохиолдолд бизнес явуулах эрхийг нь хасдаг хатуу чанга заалтаа ягштал мөрддөг.

Өрсөлдөөний хуулийг улс орнууд эдийн засгийн “Үндсэн хууль” хэмээн үзэж, төсөв, мөнгө болон бусад салбарын бодлоготойгоо ижил хэмжээнд ач холбогдол өгдөг. Австрали, Канад, БНСУ-д өрсөлдөөний бодлого эдийн засгийн хөгжлийнх нь дархлаа болжээ. Тэд монополь компаниудын картелийг /хуйвалдаан/ хэрэглэгчдийн эрх ашигт нөлөөлөхөөс өмнө “олзолчихдог” туршлагатай. Өрсөлдөөнийг тэтгэсэн хууль эрх зүйн орчин нь угаасаа шударга бус өрсөлдөөнд орон зай олгодоггүй. Парис дахь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас гаргасан судалгаагаар өрсөлдөөний бодлогыг хэрэгжүүлээгүй оронтой харьцуулахад түүнийг хэрэгжүүлсэн орны нэг хүнд ногдох орлогын өсөлт 1-2 хувиар дээгүүр байдаг гэсэн дүн гарчээ. БНСУ 1981 онд Шударга худалдааны хуулийг батлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хуулийг хэрэгжүүлэхээс өмнө эдийн засаг нь бууралттай байж. Хууль хэрэгжсэнээс хойшх арван жилд эдийн засаг нь жилд дунджаар 8 орчим хувийн өсөлттэй болсон байна. Австралийн өрсөлдөөний байгууллага өрсөлдөөний сайн бодлого хэрэгжүүлсний үрээр тус улсын нэг өрхийн жилийн дундаж орлого 7000 гаруй австрали долларт хүрчээ. Шинэ Зеланд, Их Британи зэрэг өрсөлдөөний зөв бодлого хэрэгжүүлсэн улсуудын эдийн засаг, нийгмийн хөгжил, хүмүүсийн амьдралын түвшинд мэдэгдэхүйц эерэг өөрчлөлт гарсныг туршлагаас харж болох гэнэ. Тэгэхээр Өрсөлдөөний хуулийг эдийн засгийн амин сүнс, тулгуур хууль гэж үзэхээс аргагүй.

Харин манай улс шударга бус өрсөлдөөн буюу монополийн эсрэг бодлогын хэрэгжилтээрээ 117 орноос хойноосоо долдугаар байранд жагссан удаатай. Энэ нь гурван жилийн өмнөх үзүүлэлт. Мөнөөх Өрсөлдөөний тухай хуультай болъё хэмээн ярьж эхэлсэн 2007 оны байдлаар гэсэн үг. Манай 104 бизнесмэнд тавьсан “Шударга бус өрсөлдөөний эсрэг бодлого танай улсад хэрхэн үйлчилж байна вэ?” гэсэн асуултын хариу энэ байрыг манай улсад өгчээ. Дэлхийн Эдийн Засгийн Форумаас гаргадаг Дэлхий Дахины Өрсөлдөх Чадварын тайланд энэ мэдээ бий.

Дараа жил нь гарсан өрсөлдөх чадварын индексээр Монгол улс 100 дугаар байрт орсон. Швейцарь 134 орноос АНУ-ын дараа хоёрдугаарт бичигджээ.. Чөлөөт өрсөлдөөний орчин зах зээлд шинээр орж ирэх боломжийг нээлттэй хангасан учир Швейцарийн компаниудад бараа, үйлчилгээний чанар болон бүтээмжээ өсгөн, шинэ зах зээлийг байнга эрэлхийлэхээс өөр замаар ашиг, орлогоо хадгалж үлдэх, нэмэгдүүлэх боломж байдаггүй. дотоодын зах зээлдээ ширүүн өрсөлдөөнийг давж гарснаар дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай болж, олон тооны үндэстэн дамнасан корпорациуд төрөн гарсан билээ. “Жижигхэн” Швейцарь улсаас эмийн салбарт Novartis, Roche, банкны салбарт UBS, Credit Suisse, хүнсний салбарт Nestle, даатгалын салбарт Suisse Re, Winterthur зэрэг дэлхийд танигдсан олон компани үүсэн гарчээ. Чөлөөт өрсөлдөөний ачаар Швейцарь улс хамгийн чанартай бараа үйлдвэрлэгч гэсэн имижийг нэгэнт олж авсан юм.

Улс орнуудын өрсөлдөөний эрх зүйн зохицуулалт нь тухайн улсын эдийн засаг, улс төрийн онцлог, орон зай, цаг хугацааны байдал зэрэг олон хүчин зүйлээс хамааран харилцан адилгүй байх нь ойлгомжтой. Хэдий тийм ч ихэнх улсын Өрсөлдөөний тухай хууль хэрэглэгчийн эрхийг хамгаалах, эрх мэдлийн төвлөрлийг сааруулах, өрсөлдөгчдийг өөрсдийг нь хамгаалах, нэгдэх гэрээ хэлцлийг хязгаарлах гэсэн нийтлэг зорилгыг хангахад чиглэгддэгийг бид анзаарахгүй орхиж боломгүй. Тэр жишиг рүү ч алхах ёстой.

Харин дөрвөн оны нүүр үзээд байгаа манай Өрсөлдөөний тухай хуульд энэхүү нийтлэг зорилго чиглэж чадахгүй байгаад учир байна. Энэ хуулиар үнийг зохицуулахаас биш, өрсөлдөөнийг хамгаалах арга хэмжээ аваагүй, төрийн оролцоог хэтэрхий дөвийлгөсөн гээд бизнесийнхэн ам муутай байгаа. Харин хуульчдын тухайд хууль тогтоомжийн мөн чанарыг гаргаж чадаагүй, хэтэрхий, ерөнхий, нэг байгууллага, агентлагийн оролцоог хэт өргөмжилсөн, зохицуулах арга хэрэгслийг ойлгомжтой гаргаж чадаагүй, үр дагаврыг тооцоогүй гээд олон шүүмжлэл дайж байгаа.  Бодит амьдралд буухааргүй хууль батлагдчихвал яг л өнөөгийн Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль шиг “хог” болж хоцрох вий. Хэрэгждэггүй, шүд амгүй, тахир дутуу хууль байснаас огт байхгүй нь дээр гэсэн хатуу үг хуульчдын амнаас хайр найргүй унаж байгааг хууль санаачлагчдад дуулгая.

Өрсөлдөөний тухай хуулийг тал талаас нь сайтар боловсруулж, олон оны ая даах чанартай хууль гаргах нь чухал юм. Ялимгүй засвар, ганц нэг тоо засаад л дараа жилд нь дахин өргөн барьдаг  жишгээ энэ оноос халмаар байна. Зах зээлийн өрсөлдөөнийг зохицуулах талаар төр , засгийн цэгцтэй бодлого, эрх зүйн таатай орчныг жинхэнэ утгаараа бий болгохыг амьдрал шаардаж байна. Өрсөлдөөнийг дэмжсэн, өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагааг хориглосон эрх зүйн шинэтгэл хийж, алс хэтийг харсан, зах зээлийн жинхэнэ өрсөлдөөнийг зохицуулсан төр, засгийн зөв бодлогыг л чухамдаа Өрсөлдөөний тухай хуулиар тодорхойлох ёстой. 

Зах зээлт нийгмийн Үндсэн хуулийн дайтай үнэлэгддэг Өрсөлдөөний хуулийн талаарх цуврал нийтлэлүүд маань өрсөлдөөний талбарт тоглох багуудын байр сууриар цааш үргэлжилнэ.

Н.Ариунтуяа, ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ СЭТГҮҮЛ ЗҮЙ


234 уншигдсан
 
Нэр:
И-мэйл хаяг:
Сэтгэгдэл:
Кодыг хуулж бичнэ үү:
 


 


NEWS BRIEFS
CABINET MEETING ON CLIMATE CHANGE

Говь инээлээ, энэ бол наймдугаар сарын 27-ны баасан гариг. Хангай мэт сэрүү татан, агь, таана нь үнэрлэхүй эрхтэн баясган халиурч асан энэ нутаг 20 гаруй жилийн дараа ийнхүү инээсэн...

2010-09-02 11:45:25
М.ГАНЗОРИГ: “ЛИЕБХЕРР” ГРУПП ХӨГЖЛИЙН ИРЭЭДҮЙГ НЬ ТООЦСОН УЧРААС МОНГОЛ УЛСАД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ НИЙЛҮҮЛЖ БАЙНА
2010-09-01 17:52:05
БИД МОНГОЛЫН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ДЭЛХИЙН ТАВЦАНД ГАРГАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2010-09-01 17:47:01
Т.ОРГОДОЛ: BIOX® ӨНДӨР ДАРАЛТААР ИСЭЛДҮҮЛЭХ БОЛОН ШАТААЖ ИСЭЛДҮҮЛЭХ АРГУУДТАЙ ХАРЬЦУУЛАХАД ӨРТӨГ ЗАРДАЛ БАГАТАЙ, БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ТЕХНОЛОГИ
2010-09-01 17:03:38
WHAT’S GOING ON IN THE GOBI?
2010-09-01 16:18:50
ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ НЭГ ИХ НАЯДЫГ ДАВАВ
2010-08-31 17:27:35
ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖҮҮЛСЭН ТАЛБАЙТАЙ НЬ ДҮЙЦЭХҮЙЦ ЗЭРГЭЛДЭЭХ ХЭСГИЙГ ХАМГААЛУУЛАХ АРГАЧЛАЛЫГ НЭВТРҮҮЛНЭ
2010-08-24 19:08:28
ГЭРЭЭГ УЛС ТӨРИЙН НӨЛӨӨЛЛӨӨС АНГИД МЭРГЭЖЛИЙН БАГ ХИЙХ НЬ ЧУХАЛ
2010-08-20 12:13:16
Д.ЗОРИГТ: "АСУУДЛЫГ ЦОГЦООР ШИЙДНЭ ГЭДЭГ АЖЛАА БҮХЭЛД НЬ УНАГАХ ШИЛМЭЛ АРГА" ГЭСЭН ҮГ БИЙ
2010-08-04 17:47:05
К.МАРШАЛЛ: УЛС ОРНЫГ БҮХЭЛД НЬ ӨӨРЧИЛЖ, ХӨГЖИЛ ХӨДӨЛГӨӨНД ОРУУЛАХ ТӨСӨЛ УЧРААС БИ БАХАРХАЛТАЙ АЖИЛЛАДАГ
2010-08-03 18:42:21
Б.БАТЖАРГАЛ:ТӨСВИЙГ ТОГТВОРЖУУЛАХ ЭРМЭЛЗЭЛ, БАСХҮҮ ЭРХ ЗОРИГИЙГ УЛСТӨРЧДӨӨС НЭХСЭН ХУУЛЬ ЮМ
2010-07-21 18:04:48
ЕРӨНХИЙ САЙД ШИЛДЭГ НАЙМАН ЭДИЙН ЗАСАГЧИЙН НЭГ БОЛЛОО
2010-07-17 12:34:46
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙ IPO ГЭЖ ЮУ ВЭ?
2010-07-07 16:53:12
МУУ ТӨСӨЛ ГЭЖ ЮУ ВЭ?
2010-07-01 11:39:31
ГУРВАНТЭСЭЭС ХОНКОНГ РУУ НИСЭХ БОЛНО
2010-06-24 16:56:22
ГЭРЭЭНИЙ ИЛ ТОД БАЙДАЛ
2010-06-23 13:25:33
Р.БАТБАЯР: ХАРИУЦЛАГАА УХАМСАРЛАСНЫ ТӨЛӨӨ БУРУУТАН БОЛОХ ЁСГҮЙ
2010-06-17 18:31:01
ТАВАНТОЛГОЙ, ТӨМӨР ЗАМ, ЦАХИЛГААН СТАНЦЫГ САЛГАЖ БОЛОХГҮЙ
2010-06-16 12:52:28
Г.БАТСҮХ: ОЮУТОЛГОЙН ТУЗ ЦАГ МӨЧТЭЙ УРАЛДАН ХИЧЭЭНЭ
2010-06-11 12:19:25
АВСТРАЛИ, ХОНКОНГ, ТОРОНТОГИЙН БИРЖ МОНГОЛ КОМПАНИУДАД ИЛҮҮ ТОХИРОМЖТОЙ
2010-06-11 11:11:53
ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТЭЗҮ-Г ХЭРХЭН БОЛОВСРУУЛАХ ТАЛААР ЭРДЭМТЭД ЯРИЛЦЛАА
2010-06-07 12:29:24


ADVERTISEMENT


 


Download Adobe Flash player latest version.
CopperGoldUraniumCoking CoalHard CoalOil
Price7355$
Change69
30-05 : Sep
Засгийн газрын хуралдаан 2010.08.27
Photo by : Б.Рэнцэн
1 of 18« Prev   Next »
Main menu
Editorial
Policy and Polity
Climate Change for Investment
Geopolitics, Geo-economics
Controversy
Analysing the Analytics
Strategy
Reporter's Diary
Mine Map
Neighbours
Market Sentiments
Reflection
News Briefs
Mining-World
Parts of Speech
Business & Life
Mining Technology
For Responsible Capitalism
Beautiful Minds of Mongolia
Story of the Month
Speech of the Month
Polls, Surveys
Green Page
Unique
Resource
Mining Events
For the Record
Miniing Dictionary
Deposits of Strategic Importance
Contact us

Central Post Office. POB#1513
15160 Ulaanbaatar, Mongolia
976-9928 0900
976-7722 0900
976-7722 0200
976-7722 2300
976-7722 2400

2008-Journal of the Year
Gurrent Issue
Stock Quotes
 
 
Poll
"Эрдэнэс Тавантолгой" компани богино хугацаанд томоохон санхүүжилт босгох хамгийн зөв гарц юу вэ?
IPO хийх
Зээл авах
Results (7) | Other
Counter: 45,490