Stand-By хөтөлбөр дуусгавар болно
Хоёр хөршийг өрсөлдүүлэх Монгол бодлого
Цөмийн станцын байршлын маргаан

 
HomeNews BriefsЯМАР Ч БАРААГҮЙ ГОЁ ДЭЛГҮҮРЭЭР ХЭН ҮЙЛЧЛҮҮЛЭХ ВЭ?

ЯМАР Ч БАРААГҮЙ ГОЁ ДЭЛГҮҮРЭЭР ХЭН ҮЙЛЧЛҮҮЛЭХ ВЭ?
Wednesday , April 2010 05:04:47 PM E-mail Print

Дэлхийн шилдэг брэндүүдийн чанартай бараа бүтээгдэхүүн борлуулдаг ганган дэлгүүрээр хүн бүхэн орж, хүссэнээ авч, дахин дахин ирж, сэтгэл хангалуун үйлчлүүлэх болно. Харин сонголт муутай ганц нэгхэн гутал хувцас, эсвэл чанаргүй бүтээгдэхүүнтэй бол хэн ч тийшээ орж үйлчлүүлэхгүй. Ямар гоё барилга байшинтай байгаад яаж ч сурталчлаад, гоё ганган хаяг хадсан ч тэр дэлгүүрээс худалдан авах зүйл байхгүй болохоор үйлчлүүлэгчгүй, түүнийгээ дагаад ашиг орлогогүй байх нь ойлгомжтой. Өнөөгийн Монголын Хөрөнгийн бирж яг л үүнтэй адил ганц хоёрхон сайн чанарын гутал, цамцтай, үлдсэн цөөн бараа нь чанаргүй, хуучин, гаднаа гяланцаг, дотроо паланцаг тийм дэлгүүрээс цаашгүй байна гэхэд хилсдэхгүй. 


20 гаруйхан компанийн үнэт цаас идэвхтэй арилжаалагддаг

Аливаа хөрөнгийн биржид борлогдох бүтээгдэхүүн нь хангалттай байж гэмээнэ арилжаа наймаа их явагдаж, тэр чинээгээрээ хөрөнгө оруулалт орох болно. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй 345 хувьцаат компани бий. Тэдгээрээс Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрээр 166 компанийнх нь үнэт цаасыг хүчингүй болгоод хоёр жил орчим болж байгаа. Үлдсэн 200 орчим компанийн 90 гаруй нэрийн  үнэт цаас арилжаалагддагаас АПУ, “Женко тур Бюро” гээд 20-30 компанийн үнэт цаас хөрөнгийн зах зээл дээр идэвхтэй эргэлддэг байна. Үлдсэн нь нэр төдий хувьцаат компаниуд гэхэд болно.

Дээр зүйрлэсэнтэй адилтгавал идэвхтэй ажиллаж байгаа 20-30 компани нь чанартай сайн бүтээгдэхүүн, үлдсэн нь чанаргүй, хүн тоохооргүй болсон бараа гэхэд болно. Тэгэхээр хөрөнгийн зах зээл, хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайжруулахын тулд нэн түрүүнд хийх ёстой ажил бол бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх болж байгаа юм. Заавал Хөрөнгийн биржийг хувьчилж байж бүгдийг нь сайжруулна, бүхнийг гараанаас эхэлнэ гэхээсээ илүү өөрсдийн нөөц бололцоогоороо Хөрөнгийн биржийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлж чадвал тэр хэмжээгээр Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа идэвхжиж, цаашлаад түүнийг хувьчлах, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд ихээхэн түлхэц болно гэдгийг энэ салбарын мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Хөрөнгийн биржийг гадаадын чадварлаг менежментийн багт өгөх нь бараг тодорхой болсон. Гэхдээ хэзээ вэ, ямар баг вэ гэдэг дээр тойм төдий хариу хэлэх хүн алга. Тэгэхээр менежментийн багт өгөх хүртэл багагүй цаг хугацаа шаардагдах бололтой. Харин энэ хугацаанд бид  ямар бэлтгэл ажлуудыг хийвэл Хөрөнгийн биржид ашигтай, цаашлаад хувьчлахад нь дэмтэй вэ гэдэг дээр түлхүү анхаарч ажиллавал хэрэгтэй санагдана. Өөрөөр хэлбэл, алсын том зорилтын наана түүнд хүрэх ойрын зорилгуудаа тавьж, биелүүлэхээр зүтгэх хэрэгтэй  гэсэн үг.


Гадаадын хөрөнгө оруулалт давамгайлж байна

Манай хөрөнгийн зах зээлийг дэлхий сонирхоод эхэлчихсэн. Ганцхан тооноос үүнийг мэдэрч болно. 2005 он хүртэл Хөрөнгийн биржийн арилжаанд дотоодын хөрөнгө оруулагчид түлхүү оролцдог байсан бол үүнээс хойш гадаадынхан илт давамгайлах болжээ. Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар Хөрөнгийн бирж дээр 11 тэрбум төгрөгийн хувьцааны арилжаа хийгдсэнээс 70 хувь нь буюу найм орчим тэрбумын арилжааг гадаадын хөрөнгө оруулагчид хийсэн байх юм. Үлдсэн нь дотоодынх. Энэ нь Монгол улс уул уурхайн томоохон орд газруудаа эргэлтэд оруулж эхэлсэнтэй холбоотой.  2004, 2005 оноос Оюутолгой, Тавантолгой гээд дэлхийд томд тооцогдох орд газруудыг ашиглаж эхлэх талаар ярьж эхэлсэн нь дэлхий нийтийг талын Монгол руу хараагаа бэлчээхэд хүргэсэн. Ялангуяа өнгөрсөн намар Оюутолгой ордын Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан нь олон улсын хөрөнгө оруулагчдын Монголын хөрөнгийн зах зээлийг шимтэх сонирхлыг улам өдөөсөн гэж болно.

Монгол улс гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахад бэлэн, боломжтой гэсэн дохиог Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ харуулсан. Тиймээс Монголын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах сонирхолтой, тэр дундаа уул уурхайн компаниудын хувьцааг авах хүсэлтэй гадаадын компаниудын тоо, оруулж байгаа хөрөнгөний хэмжээ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Үүнээс гадна, өнгөрсөн оны сүүлээр Засгийн газраас хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх талаар бодлогын чиглэлүүдийг гаргасан нь гадныхны сонирхлыг бүр ч дэврээсэн биз. Ерөнхий сайд Хонконгийн биржээр орж, Монголын хөрөнгийн зах зээлд гадаадын хөрөнгө оруулагчдыг оруулах талаар илтгэл тавьж, “welcome to Mongolia” гэж урьчихаад ирсэн. Бодлогын эдгээр алхам Монголын хөрөнгийн зах зээлийг дэлхий нийтэд сурталчилж байгаа нэг хэлбэр. Өөрөөр хэлбэл, нөгөө цөөн хэдхэн бараатай хэрнээ чамин хаягтай дэлгүүрээ сурталчилж байгаагаас ялгаагүй. Харин хөрөнгө оруулагчид “дэлгүүрээр чинь үйлчлүүлэхэд бэлэн байна. Харин хүссэн бараа маань байна уу” гэсэн асуултыг тавьдаг. 


Бүтээгдэхүүний чанарыг сайжруулъя

Гадныхан Монголын хөрөнгийн зах зээлийг ингэж сонирхож байхад бид аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэх ямар ч шаардлага байхгүй. Тиймээс ч “дэлгүүртээ” гадныхны сонирхож байгаа бараа бүтээгдэхүүнийг яаралтай тавих шаардлагатай байна. Өнөөдөр Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 838.9 тэрбум төгрөг болтлоо өссөн ч олон улсын ангиллаар жижигт орж байгаа. Үүнийг ядаж дунд гэсэн ангилал руу оруулахад дахиад 200 орчим тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд ингэж чадвал алсдаа бидэнд их хэрэг болох нь зайлшгүй.

Хөрөнгийн биржид хувьцаа, бонд гэсэн үндсэн хоёр төрлийн л бүтээгдэхүүн борлогдож байгаа. Бүтээгдэхүүний төрлийг олшруулж, үүсмэл үнэт цаас зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн гаргах боломжтой. Гэхдээ шинэ төрлийн бүтээгдэхүүн гаргахаасаа илүү “барааныхаа” тоог нэмэх, чанаржуулах тал дээр ажиллах ёстой гэдгийг төрийн хийгээд төрийн бус байгууллагын мэргэжилтнүүд дуу нэгтэй хэлж байна. Чанарын асуудлыг сөхөхөд компанийн муу засаглал яалт ч үгүй яригдана. Бүх мэдээллээ ил тод байлгаж, нийт хувьцаа эзэмшигчиддээ тайлагнадаггүй гээд Монголын компаниудын засаглал тийм ч өөдтэй биш нь эргээд хөрөнгө оруулагчдын итгэлийг алдах болсон. Харин компанийн засаглалыг сайжруулж, компаниудыг ил тод болгосноор тухайн компани хувьцаа гаргаж, шаардлагатай хөрөнгө оруулалтаа нөхөх хангалттай боломж бий. Татварын хоёр баланс хөтөлдөг ХХК-уудын мэдээлэл ил тод болсноор ХК болох боломж бүрэлдэж, цаашлаад хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүн нэмэгдэх боломжтой.

Үүнээс гадна Хөрөнгийн биржийн бүтээгдэхүүнийг нэмэх талаар УИХ, Засгийн газраас тодорхой чиглэл заагаад өгчихсөн. Стратегийн орд газруудын Монголын талын эзэмших хувиас 10 хувийг нь дотоодын Хөрөнгийн бирж дээр арилжаална гэсэн хуулийн заалт бий. Үнэндээ гадаадын хөрөнгө оруулагчид энэ хуулийн заалт хэзээ хэрэгжиж эхлэх вэ гэдгийг маш их сонирхож байгаа. Нэгэнт Монголын уул уурхайн салбарт том тоглогч болж чадахгүй болохоор хөрөнгийн зах зээлээр дамжуулан бага ч атугай хувийг эзэмших, ашиг олохыг ихэнх хөрөнгө оруулагч хүсч байгаа нь илт. Тиймээс нэн тэргүүнд энэ хуулийн заалтыг хэрэгжүүлэх нь чухал байна. Мэдээж бүгдийг нь өгөх үү, тодорхой хэсгийг нь үү гэдгийг наана цаанатай нь харж журмаар зохицуулчихаж болно.

Мөн төрийн өмчит үйлдвэр, уурхайнуудын тодорхой хувийг дотоодын Хөрөнгийн бирж дээр арилжаалахаас гадна “Монгол эрдэс”, “Монгол дэд бүтэц”, “Монгол эрчим” компанийг байгуулж тодорхой хувийг нь дотоодын хөрөнгийн зах зээл дээр арилжаалах талаар яригдаж байгаа. Албаны эх сурвалжуудын мэдээлж байгаагаар ойрын хугацаанд Засгийн газраас тодорхой шийдвэр гарах байх гэж байна.

Ямар ч байлаа гэсэн энэ бүхэн хэрэгжвэл Монголын хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүн эрс нэмэгдэх болно. Өөрөөр хэлбэл гадаадын хөрөнгө оруулагчдын хүсээд байгаа бүтээгдэхүүнийг бид дэлгүүртээ тавих болно. Түүнийг дагаад хэдэн тэрбумаар хэмжигдэх хөрөнгө оруулалт орж ирэх гээд хаалга тогшиж зогсоно. Харин бид дэлгүүрийнхээ лангууг сайн бүтээгдэхүүнээр баяжуулаад, хаалгаа тайлах л үлдэж байна. Хөрөнгийн зах зээлийн сэдвээр манай цуврал үргэлжилнэ.

С.БОЛД-ЭРДЭНЭ,   The Mongolian Mining Journal


158 уншигдсан
 
Нэр:
И-мэйл хаяг:
Сэтгэгдэл:
Кодыг хуулж бичнэ үү:
 


 


NEWS BRIEFS
CABINET MEETING ON CLIMATE CHANGE

Говь инээлээ, энэ бол наймдугаар сарын 27-ны баасан гариг. Хангай мэт сэрүү татан, агь, таана нь үнэрлэхүй эрхтэн баясган халиурч асан энэ нутаг 20 гаруй жилийн дараа ийнхүү инээсэн...

2010-09-02 11:45:25
М.ГАНЗОРИГ: “ЛИЕБХЕРР” ГРУПП ХӨГЖЛИЙН ИРЭЭДҮЙГ НЬ ТООЦСОН УЧРААС МОНГОЛ УЛСАД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ НИЙЛҮҮЛЖ БАЙНА
2010-09-01 17:52:05
БИД МОНГОЛЫН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ДЭЛХИЙН ТАВЦАНД ГАРГАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2010-09-01 17:47:01
Т.ОРГОДОЛ: BIOX® ӨНДӨР ДАРАЛТААР ИСЭЛДҮҮЛЭХ БОЛОН ШАТААЖ ИСЭЛДҮҮЛЭХ АРГУУДТАЙ ХАРЬЦУУЛАХАД ӨРТӨГ ЗАРДАЛ БАГАТАЙ, БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ТЕХНОЛОГИ
2010-09-01 17:03:38
WHAT’S GOING ON IN THE GOBI?
2010-09-01 16:18:50
ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ НЭГ ИХ НАЯДЫГ ДАВАВ
2010-08-31 17:27:35
ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖҮҮЛСЭН ТАЛБАЙТАЙ НЬ ДҮЙЦЭХҮЙЦ ЗЭРГЭЛДЭЭХ ХЭСГИЙГ ХАМГААЛУУЛАХ АРГАЧЛАЛЫГ НЭВТРҮҮЛНЭ
2010-08-24 19:08:28
ГЭРЭЭГ УЛС ТӨРИЙН НӨЛӨӨЛЛӨӨС АНГИД МЭРГЭЖЛИЙН БАГ ХИЙХ НЬ ЧУХАЛ
2010-08-20 12:13:16
Д.ЗОРИГТ: "АСУУДЛЫГ ЦОГЦООР ШИЙДНЭ ГЭДЭГ АЖЛАА БҮХЭЛД НЬ УНАГАХ ШИЛМЭЛ АРГА" ГЭСЭН ҮГ БИЙ
2010-08-04 17:47:05
К.МАРШАЛЛ: УЛС ОРНЫГ БҮХЭЛД НЬ ӨӨРЧИЛЖ, ХӨГЖИЛ ХӨДӨЛГӨӨНД ОРУУЛАХ ТӨСӨЛ УЧРААС БИ БАХАРХАЛТАЙ АЖИЛЛАДАГ
2010-08-03 18:42:21
Б.БАТЖАРГАЛ:ТӨСВИЙГ ТОГТВОРЖУУЛАХ ЭРМЭЛЗЭЛ, БАСХҮҮ ЭРХ ЗОРИГИЙГ УЛСТӨРЧДӨӨС НЭХСЭН ХУУЛЬ ЮМ
2010-07-21 18:04:48
ЕРӨНХИЙ САЙД ШИЛДЭГ НАЙМАН ЭДИЙН ЗАСАГЧИЙН НЭГ БОЛЛОО
2010-07-17 12:34:46
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙ IPO ГЭЖ ЮУ ВЭ?
2010-07-07 16:53:12
МУУ ТӨСӨЛ ГЭЖ ЮУ ВЭ?
2010-07-01 11:39:31
ГУРВАНТЭСЭЭС ХОНКОНГ РУУ НИСЭХ БОЛНО
2010-06-24 16:56:22
ГЭРЭЭНИЙ ИЛ ТОД БАЙДАЛ
2010-06-23 13:25:33
Р.БАТБАЯР: ХАРИУЦЛАГАА УХАМСАРЛАСНЫ ТӨЛӨӨ БУРУУТАН БОЛОХ ЁСГҮЙ
2010-06-17 18:31:01
ТАВАНТОЛГОЙ, ТӨМӨР ЗАМ, ЦАХИЛГААН СТАНЦЫГ САЛГАЖ БОЛОХГҮЙ
2010-06-16 12:52:28
Г.БАТСҮХ: ОЮУТОЛГОЙН ТУЗ ЦАГ МӨЧТЭЙ УРАЛДАН ХИЧЭЭНЭ
2010-06-11 12:19:25
АВСТРАЛИ, ХОНКОНГ, ТОРОНТОГИЙН БИРЖ МОНГОЛ КОМПАНИУДАД ИЛҮҮ ТОХИРОМЖТОЙ
2010-06-11 11:11:53
ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТЭЗҮ-Г ХЭРХЭН БОЛОВСРУУЛАХ ТАЛААР ЭРДЭМТЭД ЯРИЛЦЛАА
2010-06-07 12:29:24


ADVERTISEMENT


 


Download Adobe Flash player latest version.
CopperGoldUraniumCoking CoalHard CoalOil
Price7355$
Change69
30-05 : Sep
Засгийн газрын хуралдаан 2010.08.27
Photo by : Б.Рэнцэн
1 of 18« Prev   Next »
Main menu
Editorial
Policy and Polity
Climate Change for Investment
Geopolitics, Geo-economics
Controversy
Analysing the Analytics
Strategy
Reporter's Diary
Mine Map
Neighbours
Market Sentiments
Reflection
News Briefs
Mining-World
Parts of Speech
Business & Life
Mining Technology
For Responsible Capitalism
Beautiful Minds of Mongolia
Story of the Month
Speech of the Month
Polls, Surveys
Green Page
Unique
Resource
Mining Events
For the Record
Miniing Dictionary
Deposits of Strategic Importance
Contact us

Central Post Office. POB#1513
15160 Ulaanbaatar, Mongolia
976-9928 0900
976-7722 0900
976-7722 0200
976-7722 2300
976-7722 2400

2008-Journal of the Year
Gurrent Issue
Stock Quotes
 
 
Poll
"Эрдэнэс Тавантолгой" компани богино хугацаанд томоохон санхүүжилт босгох хамгийн зөв гарц юу вэ?
IPO хийх
Зээл авах
Results (7) | Other
Counter: 45,489