Stand-By хөтөлбөр дуусгавар болно
Хоёр хөршийг өрсөлдүүлэх Монгол бодлого
Цөмийн станцын байршлын маргаан

 
HomeNews Briefs81 ХУУЛИЙН “ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ” БУЮУ БИЗНЕСТ ЭЭЛТЭЙ ОРЧИН

81 ХУУЛИЙН “ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ” БУЮУ БИЗНЕСТ ЭЭЛТЭЙ ОРЧИН
Tuesday , April 2010 04:01:42 PM E-mail Print

- Капиталист -

2010 он бизнесийнхэнд ээлтэй байх нь. Энэ чиг рүү урсах эерэг мэдээллүүдийн араас Гүйцэтгэх засаглалын тэргүүн “Бизнесийн орчныг шинэ шатанд гаргах нь ТОП аж ахуйн нэгжүүд, та бүхний үүрэг шүү” гэсэн нь  илүү үнэ цэнтэй сонсогдож байна. Басхүү энэ онд л санхүү эдийн засгийн байдал бүрэн тогтворжиж, дараа жилээс сэргэлтийн шатандаа шилжинэ гэсэн Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооныхны мэдэгдэл ч өөдрөг мэдээлэл. Улсын төсвийн 80 хувийг үүрдэг хувийн хэвшлийнхэн  хууль эрх зүйн орчинд үүссэн илүүдэл ачаагаа хөнгөлөх таатай  үе ирж байна. Үндэсний компаниудаа хөрөнгийн зах зээлд гаргаж, тэдний хувьцаа эзэмшигчдийг хамгаалах төрийн бодлогод “Компанийн засаглалын үндэсний хөтөлбөр” жин дарна гэх найдвар бизнес эрхлэгчдэд төрж эхэллээ.

“Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийг үүнээс ч илүү үр дүнд хүргэх цараатай бодит ажил бол Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхим болон Ажил олгогч эздийн холбоо, Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн хамтран явуулж буй “Их цэвэрлэгээ эхэллээ” аян. 2009 оноос гараагаа эхэлсэн энэ нүсэр ажил “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах” төслийн хүрээнд хэрэгжиж байгаа юм. 2011 он гэхэд нийгэмд мэдрэгдэх  эхний үр дүн гарч эхэлнэ. “Их цэвэрлэгээ”-ний оргил үе нь энэ жил. Тиймээс ч эхний ээлжинд Монгол Улсад мөрдөж байгаа 400 гаруй хуулиас эдийн засаг, иргэний холбогдолтой 81 хуулийг сонгон авч,  хийдэл, зөрчил, давхардлыг  арилгах зорилгоор Хууль зүйн үндэсний хүрээлэнд 21 судлаачаас бүрдсэн Ажлын хэсэг ажиллаж байна.

Иргэдийг чирэгдүүлдэг, хүнд суртлын сүлжээ үүсгэдэг нийтээр дагаж мөрдөх журмуудыг “устгая” хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газрын тэргүүн байхдаа олны нүдэн дээр  цаас урж  байсныг  санаж буй биз ээ.  Улсын хэмжээнд тогтоосон 4316 дүрэм журмаас 2175 нь өдий хүртэл холбогдох  яаманд бүртгэгдээгүй, ердөө 1211 нь хүчин төгөлдөр хэрэгжиж буй гэнэ. Хувийн хэвшлийнхэн бухимдахаас аргагүй дүр зураг байгаа биз.

Бизнесийн эрх зүйн харилцааг зохицуулдаг 81 хуулиас жишээлэхэд зөвхөн Ашигт малтмалын тухай хуулиас  41 хийдэл, 17 зөрчил, 48 давхардал  илэрчээ.  УИХ-ын хаврын чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх талаар олон талт санаа бодол уралдаж буй энэ үед дээрх жишээ том сануулга байх ёстой. Бусад хуулийн тухайд ч иймэрхүү. 

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хамгийн үр ашигтай, 100 хувь биелэгдэх ажил бол  “Их цэвэрлэгээ” гэж Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Бодлого, ерөнхий зохицуулалтын газрын дарга Ж.Мөнх-Эрдэнэ итгэлтэйгээр хэллээ. Зөвхөн шинэтгэлийн жилийн хүрээнд  дээрх дөрвөн байгууллага   хэрэгцээгүй заалтуудтай, хийдэл давхардал ихтэй  дүрэм журмуудыг тал хувиар цөөрүүлэх зорилт тавиад , одоогоор 31 хувиар бууруулчихаад байгаа нь үнэхээр өндөр үзүүлэлт  хэмээн Хууль зүй, дотоод хэргийн яамныхан үнэлж байна.

Дээрх 81 хуулийг бүрэн дүүрэн эмхэлж цэгцэлбэл хувийн хэвшлийнхэнд үргэлж тулгардаг элдэв  хүнд суртлаас ангижирч,  бизнесээ цаг хугацаатай өрсөж явуулах боломж бүрдэнэ. Тэр хэрээр компаниудын мөнгөний сав нь арвижна. Бүр томруулж хэлбэл улсын төсөвт их хэмжээний мөнгө хуримтлагдах  сайн талтай. Гадаадын бизнес эрхлэгчдийн   Монгол дахь хөрөнгө оруулалт ч  идэвхжих болов уу. Эдийн засгийн “цусны эргэлт”-ийг сайжруулахад нөлөөлөхүйц гол хуулиудад  анхаарлаа хандуулж ажиллаж буй нь ийм учиртай.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого гэж бий. Дээр нь Концепцийн тухай хууль батлагдаад удаагүй байна. Үүнтэй холбогдуулан  Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо Төрийн өмчийн хороотой  санамж бичиг үйлдэж,  төр - хувийн хэвшлийн түншлэлийг дэмжихээр  ажиллаж эхэллээ.  Энэ нь хувийн хэвшилд төрийн оролцоог нэмэгдүүлнэ гэсэн ойлголт биш. Нэгнийгээ сонсч, харилцан ойлголцох хамгийн дөхөмтэй арга нь энэ ч  байж мэднэ. Түншлэлийн механизм зөв явбал хувийн хэвшлийнхний хүсээд байгаа тэр капиталист нийгэм, зах зээлийн өөрийн зохицуулалт жинхэнэ ёсоор бүрэлдэнэ гэж бизнес эрхлэгчид үздэг юм билээ.

 

Германы “малгай хууль”-ийн туршлага Монголд

Хуулийн “Их цэвэрлэгээ”-г тав, таван жилээр төлөвлөж хийдэг гадны жишиг байдаг аж. Хууль эрх зүйн орчноороо дэлхийд нэрийн хуудас болдог Германд яг ийм систем үйлчилдэг. Хууль тогтоомжийн “цоорхой” гаргахгүй байх асуудлыг зохицуулсан “малгай хууль” гэсэн ойлголт бий. Энэ нь нэг тодорхой хуулийг “малгай”-лаад түүн доторх зүйл заалтуудад засвар хийнэ гэсэн үг.  Дэлхийн II дайнаас хойш Герман улс хууль эрх зүйн орчноо сайжруулахын тулд “Их цэвэрлэгээ” аяныг  гурван ч удаа хийжээ. Тэд эл нүсэр ажилд эрдэмтэн мэргэд, хувийн хэвшлийнхнээ татан оролцуулж, санал зөвлөмжийг нь авч, хуулийн төсөлдөө тусгажээ. Хууль эрх зүйн орчноо тав таван жилээр шинэчилж ирсэн бэлэн туршлага  манайд ч хэрэгтэй.  Өөр нэг зүйлийг онцолж хэлэхэд Германы Бундестаг буюу Парламент нь нийт гишүүдийн таван хувийн дэмжлэгийг авсан хуулийн төслийг л  хэлэлцдэг байна. Өөрөөр хэлбэл, тухайн хуулийн төсөл нь дор хаяж 48-50 гишүүний дэмжлэг авч байж Парламентаар хэлэлцэх шатанд очдог хатуу хяналттай. Харин Монголд бол УИХ-ын гишүүн дангаараа хууль санаачилж болдог. Д.Бат-Эрдэнэ гишүүний санаачилсан “Урт нэртэй” хуулийн амьдрах чадвар сул байгаа нь үүнтэй холбоотой гэж бизнес эрхлэгчид шүүмжилдэг. Гэхдээ Монголын хууль эрх зүйн орчин  капиталист нийгмийн  арвин баялаг туршлагатай Германыхаас тэс өөр юм. Монгол Улс  1990 онд зах зээлийн нийгэмд хөл тавихдаа цоо шинээр хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага тулгарсан. Ингэхдээ  алдсан оносон зүйл ч их бий. Тиймээс  тухайн хуулийг Парламентаар батлахаас өмнө  үр дагаврыг сайн тооцохын тулд Хууль зүй, дотоод хэргийн яам тодорхой аргачлал боловсруулжээ. Аргачлалын шалгуурыг хангаагүй хуулийн төслийг Парламентаар хэлэлцүүлэх шаардлагагүйгээр наана нь өөрчилж, засах боломж бүрдэх юм.



Бизнес эрхлэгчид ээ, Таны санал яг одоо чухал

Ондоо багтааж 81 хуультай холбоотой саналуудыг хувийн хэвшлийнхнээр хэлэлцүүлэх  бөгөөд тэднээс гарсан саналуудыг Эздийн холбоо  Хууль, зүй дотоод хэргийн яаманд хүлээлгэн өгч байгаа аж. Хэдийгээр холбогдох дөрвөн байгууллага хууль журам цэгцлэх ажлыг 31 хувийн амжилттай хийж чадсан ч цаана нь өч төчнөөн техникийн шинжтэй цэвэрлэгээ хийгдэхийг үгүйсгэхгүй. Тэр үед  ч бизнес эрхлэгчдээс дахин санал зөвлөгөө авах юм байна. Цэвэрлэгээний ажлын явцад төрийн болон төрийн бус байгууллагуудтай харьцах нь хамгийн том бэрхшээл учруулж байна гэж Иргэн, эдийн засгийн хууль тогтоомжийн давхардал, зөрчил, хийдлийг илрүүлэх, тэдгээрийн уялдаа холбоог сайжруулах Ажлын хэсгийнхэн хэлж байгаа юм. Бизнес эрхлэгчид  “Хууль эрх зүйн орчин муу байна” гэж ерөнхийлөн ярихаасаа илүүтэй яг энэ үед л  тухайн хуулийн зүйл заалтын талаар тодорхой санал бодлоо  бидэнд илэрхийлээсэй хэмээн Ажил олгогч эздийн нэгдсэн холбооныхон хүсч байгааг уншигчдадаа уламжилъя.

Ажлын хэсгийнхэн энэ ондоо багтааж үлдсэн 47 хуулийг цэвэрлэн, тайлангаа Хууль зүй , дотоод хэргийн яаманд заасан хугацаандаа хүлээлгэн өгөхөөр төлөвлөөд байна. Мөн 2008 онд бичсэн 34 хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх юм байна.   

81 хуулийн  “алдаа, завхрал”-ыг  зөвхөн дээрх дөрвөн байгууллага дангаараа   арилгана гэвэл  бас учир дутагдалтайг дахин хэлье. Манай бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид энэхүү их цэвэрлэгээг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд хийгдэж буй  томоохон кампанит ажил  гэдэг утгаар  нь хандаж,   саналаа  бодлоо  нэмэрлээсэй хэмээн “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” уриалж байна. Бизнесийн сайн орчныг бүрдүүлэхийн төлөөх бидний цуврал нийтлэлүүд үргэлжлэх болно. 

 

Г.ИДЭРХАНГАЙХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ СЭТГҮҮЛ ЗҮЙ


147 уншигдсан
 
Нэр:
И-мэйл хаяг:
Сэтгэгдэл:
Кодыг хуулж бичнэ үү:
 


 


NEWS BRIEFS
CABINET MEETING ON CLIMATE CHANGE

Говь инээлээ, энэ бол наймдугаар сарын 27-ны баасан гариг. Хангай мэт сэрүү татан, агь, таана нь үнэрлэхүй эрхтэн баясган халиурч асан энэ нутаг 20 гаруй жилийн дараа ийнхүү инээсэн...

2010-09-02 11:45:25
М.ГАНЗОРИГ: “ЛИЕБХЕРР” ГРУПП ХӨГЖЛИЙН ИРЭЭДҮЙГ НЬ ТООЦСОН УЧРААС МОНГОЛ УЛСАД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ НИЙЛҮҮЛЖ БАЙНА
2010-09-01 17:52:05
БИД МОНГОЛЫН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ДЭЛХИЙН ТАВЦАНД ГАРГАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2010-09-01 17:47:01
Т.ОРГОДОЛ: BIOX® ӨНДӨР ДАРАЛТААР ИСЭЛДҮҮЛЭХ БОЛОН ШАТААЖ ИСЭЛДҮҮЛЭХ АРГУУДТАЙ ХАРЬЦУУЛАХАД ӨРТӨГ ЗАРДАЛ БАГАТАЙ, БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ТЕХНОЛОГИ
2010-09-01 17:03:38
WHAT’S GOING ON IN THE GOBI?
2010-09-01 16:18:50
ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ НЭГ ИХ НАЯДЫГ ДАВАВ
2010-08-31 17:27:35
ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖҮҮЛСЭН ТАЛБАЙТАЙ НЬ ДҮЙЦЭХҮЙЦ ЗЭРГЭЛДЭЭХ ХЭСГИЙГ ХАМГААЛУУЛАХ АРГАЧЛАЛЫГ НЭВТРҮҮЛНЭ
2010-08-24 19:08:28
ГЭРЭЭГ УЛС ТӨРИЙН НӨЛӨӨЛЛӨӨС АНГИД МЭРГЭЖЛИЙН БАГ ХИЙХ НЬ ЧУХАЛ
2010-08-20 12:13:16
Д.ЗОРИГТ: "АСУУДЛЫГ ЦОГЦООР ШИЙДНЭ ГЭДЭГ АЖЛАА БҮХЭЛД НЬ УНАГАХ ШИЛМЭЛ АРГА" ГЭСЭН ҮГ БИЙ
2010-08-04 17:47:05
К.МАРШАЛЛ: УЛС ОРНЫГ БҮХЭЛД НЬ ӨӨРЧИЛЖ, ХӨГЖИЛ ХӨДӨЛГӨӨНД ОРУУЛАХ ТӨСӨЛ УЧРААС БИ БАХАРХАЛТАЙ АЖИЛЛАДАГ
2010-08-03 18:42:21
Б.БАТЖАРГАЛ:ТӨСВИЙГ ТОГТВОРЖУУЛАХ ЭРМЭЛЗЭЛ, БАСХҮҮ ЭРХ ЗОРИГИЙГ УЛСТӨРЧДӨӨС НЭХСЭН ХУУЛЬ ЮМ
2010-07-21 18:04:48
ЕРӨНХИЙ САЙД ШИЛДЭГ НАЙМАН ЭДИЙН ЗАСАГЧИЙН НЭГ БОЛЛОО
2010-07-17 12:34:46
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙ IPO ГЭЖ ЮУ ВЭ?
2010-07-07 16:53:12
МУУ ТӨСӨЛ ГЭЖ ЮУ ВЭ?
2010-07-01 11:39:31
ГУРВАНТЭСЭЭС ХОНКОНГ РУУ НИСЭХ БОЛНО
2010-06-24 16:56:22
ГЭРЭЭНИЙ ИЛ ТОД БАЙДАЛ
2010-06-23 13:25:33
Р.БАТБАЯР: ХАРИУЦЛАГАА УХАМСАРЛАСНЫ ТӨЛӨӨ БУРУУТАН БОЛОХ ЁСГҮЙ
2010-06-17 18:31:01
ТАВАНТОЛГОЙ, ТӨМӨР ЗАМ, ЦАХИЛГААН СТАНЦЫГ САЛГАЖ БОЛОХГҮЙ
2010-06-16 12:52:28
Г.БАТСҮХ: ОЮУТОЛГОЙН ТУЗ ЦАГ МӨЧТЭЙ УРАЛДАН ХИЧЭЭНЭ
2010-06-11 12:19:25
АВСТРАЛИ, ХОНКОНГ, ТОРОНТОГИЙН БИРЖ МОНГОЛ КОМПАНИУДАД ИЛҮҮ ТОХИРОМЖТОЙ
2010-06-11 11:11:53
ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТЭЗҮ-Г ХЭРХЭН БОЛОВСРУУЛАХ ТАЛААР ЭРДЭМТЭД ЯРИЛЦЛАА
2010-06-07 12:29:24


ADVERTISEMENT


 


Download Adobe Flash player latest version.
CopperGoldUraniumCoking CoalHard CoalOil
Price7355$
Change69
30-05 : Sep
Засгийн газрын хуралдаан 2010.08.27
Photo by : Б.Рэнцэн
1 of 18« Prev   Next »
Main menu
Editorial
Policy and Polity
Climate Change for Investment
Geopolitics, Geo-economics
Controversy
Analysing the Analytics
Strategy
Reporter's Diary
Mine Map
Neighbours
Market Sentiments
Reflection
News Briefs
Mining-World
Parts of Speech
Business & Life
Mining Technology
For Responsible Capitalism
Beautiful Minds of Mongolia
Story of the Month
Speech of the Month
Polls, Surveys
Green Page
Unique
Resource
Mining Events
For the Record
Miniing Dictionary
Deposits of Strategic Importance
Contact us

Central Post Office. POB#1513
15160 Ulaanbaatar, Mongolia
976-9928 0900
976-7722 0900
976-7722 0200
976-7722 2300
976-7722 2400

2008-Journal of the Year
Gurrent Issue
Stock Quotes
 
 
Poll
"Эрдэнэс Тавантолгой" компани богино хугацаанд томоохон санхүүжилт босгох хамгийн зөв гарц юу вэ?
IPO хийх
Зээл авах
Results (7) | Other
Counter: 45,489