
Хөвсгөл аймгийн тайгад ажиллаад иржээ. Тэнд “алтны нинжа” нарын амьдралын хэв маяг ямар байна вэ?
Би Хөвсгөл аймгийн тайгад цөөхөн хоногоор очсон болохоор энэ асуултад бүрэн дүүрэн хариулж чадах эсэхдээ жаахан эргэлзэж байна. Үзэж харсан зүйлээ товчоор хэлэхэд амьдралын хамгийн хүнд хэцүү загвар алтны нинжа нарын газарт бий болсныг мэдэрсэн. Миний хувьд тэнд очихын тулд цаа буга хөлсөлж, гурван өдрийн турш явж хүрсэн. Харин тийшээ алт ухахаар очиж байгаа хүмүүс цаа хөлслөх чадваргүй учир явганаар таваас доошгүй хоног явдаг.
Тэнд очно гэдэг маш хүнд. Арай хийж зовж очсон хойно нь тэднийг юу хүлээж байгаа гэдгийг нь хэн ч хэлж мэдэхгүй. Очсон шөнөдөө ч амь нас, эрүүл мэндээр хохирч, юмаа хулгайд алдаж дээрэмдүүлэх аюултай. Тэр газарт аллага, гэмт хэрэг, дээрэм тонуул байна, харин хоол хүнс, дулаан оромж байхгүй. Амь насаа алдаж болохоор ямар ч баталгаагүй аюултай нөхцөлд олон хүмүүс ажиллаж, амьдарч байхыг нүдээр үзээд ирлээ.
Канадад “алтны нинжа” гэсэн ойлголт байдаг уу?
Өнөөдөр Канад оронд гар аргаар алт олборлодог хүмүүс байхгүй. Зуу гаруй жилийн өмнө Юкон мужийн Клондайк гэдэг газарт ийм нөхцөл байдал үүсч байсныг түүхэнд тэмдэглэсэн байдаг. Тэр үед Клондайкт сая миний очсон газар шиг ямар ч хууль дүрэм байхгүй, хүчирхийлэл, архидалт явагддаг тийм газар байсан болов уу гэж би төсөөлдөг. Алдарт зохиолч Жек Лондон болон Роберт Сэрвэс нар алт олборлогчдын газарт очиж бодит байдалтай танилцан уран бүтээл туурвисан. Харин одоо бол Канадын бүх зүйл хууль дүрмийн дагуу явагддаг.
Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу. |