Stand-By хөтөлбөр дуусгавар болно
Хоёр хөршийг өрсөлдүүлэх Монгол бодлого
Цөмийн станцын байршлын маргаан

 
HomeReflectionГ.Занданшатар: Зээл тусламж эрэлхийлдэг бүтцээс үйлдвэрлэл, үйлчилгээг тэтгэгч хөрөнгө оруулалтыг дэмжсэн тогтолцоо руу шилжиж чадна

Г.Занданшатар: Зээл тусламж эрэлхийлдэг бүтцээс үйлдвэрлэл, үйлчилгээг тэтгэгч хөрөнгө оруулалтыг дэмжсэн тогтолцоо руу шилжиж чадна
Wednesday , February 2010 04:18:46 PM E-mail Print


Гадаад харилцааны сайд Г.Занданшатар ММJ-ийн асуултад хариулж байна.

Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрийн үндсэн зорилго юу вэ?

“Монгол Улсын гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөр”-ийн зорилго нь өргөн агуулгатай л даа. Ерөнхий утгаар нь авч үзвэл энэ Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Монгол Улсын дипломат үйл ажиллагааны эдийн засгийн жигүүрийг нь түлхүү хөгжүүлэх цаг үеийн бодит хэрэгцээ шаардлагыг тодорхой хэмжээнд хангана гэж бид үзэж байгаа юм. Нөгөө талаас Монгол Улсын эдийн засгийн хөгжилд гадаад харилцааны сувгийг илүү эрчимтэй ашиглаж, илүү нөлөөтэй хөгжлийн бас нэгэн тулгуур хүчин зүйл болгох боломж бидэнд байна.

Түүнчлэн, улс төрийн харилцаа өндөр хөгжсөн, гэхдээ эдийн засгийн хамтын ажиллагаа дутмаг, чамлахаар хэмжээнд байгаа улс орнуудтай хэрхэн хамтран ажиллах, юу хийж болох вэ гэдгийг энэ хөтөлбөрийн хүрээнд шийдэхийг зорьсон гэж бас ойлгож болно.

Хөтөлбөрийн хүрээнд 2010 онд ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ? Хөтөлбөрийг гадаадын улс орнуудад ямар арга хэлбэрээр сурталчилж байна вэ?

Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрийн хэрэгжилт юу юунаас чухал болж байна. Хөтөлбөр боловсруулаад тунхаглах хялбархан, харин түүний үр дүнг бодит амьдрал дээр харах тийм ч хялбар  биш л дээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хавсралт байдлаар баталсан байгаа. Энэ төлөвлөгөөнд улс орны эдийн засгийн хөгжилд нэн тэргүүнд тавигдаж байгаа төслүүдийг ямар улс оронтой хамтарч хийх чиглэлийг тусгасан. Өөрөөр хэлбэл бид хэнтэй, юу ярихаа мэдэж байгаа гэсэн үг. Эдгээр төслийг зөвхөн Гадаад харилцааны яам санал болгож байгаа бус Хөтөлбөрийг боловсруулсан нэг жил гаруйн хугацаанд салбарын бүх яам, газраас авсан санал дээр үндэслэсэн юм. Харин эдгээр төслийн талаарх яриа хэлэлцээг тухайн улс оронтой хэр зэрэг амжилттай явуулах нь Гадаад харилцааны яам, түүний системийн байгууллагууд тухайлбал, Элчин сайдын яамдын идэвхтэй үйл ажиллагаанаас хамаарна. Үүнд зөвхөн манай яам бус, дотоодын холбогдох бүхий л байгууллагын хүчин чармайлт, нэгдмэл байр суурь чухал нөлөөтэй. Нийт 380 орчим төсөл, арга хэмжээний талаар энд ярьж байна л даа.
Хөтөлбөрийг сурталчлах талаар Та асуулаа. Мэдээж бид дээд, өндөр хэмжээний айлчлал, Засгийн газар хоорондын комисс, зөвлөлдөх уулзалт, дугуй ширээний ярилцлага зэрэг механизмаар Хөтөлбөрт туссан төсөл, арга хэмжээг тухайн улс оронд санал болгож тавина. Нөгөө талаас, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг үүнд татан оруулах нь мөн ихээхэн ач холбогдолтой юм.
Эдийн засагжуулах хөтөлбөрийн үр шимийг хүртэхийн тулд холбогдох төслүүдийг сайтар боловсруулж, гадаад ертөнцийн ойлгох, бизнесийн “хэл” рүү хөрвүүлж, судалгаа тооцоог хийх ажил чухал байгаа юм. Ерөнхий гарчиг маягийн юм яриад байвал хэрэгжүүлэхэд хүндрэлтэй биз дээ. Шинэ онд энэ  чиглэлээр  дотоод, гадаад аль аль талыг манай яам мөн шахаж ажиллах болно.

Гадаад эдийн засгийн хамтын ажиллагааг танай яам хариуцах болсноор ямар өөрчлөлт, давуу талууд бий болгож байна вэ?
Үйлдвэр, худалдааны яамны гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын асуудал өнгөрсөн жил тус яаманд шилжиж ирснээр бид гадаад харилцааг эдийн засагжуулах асуудлыг бодит үйл ажиллагаа болгон хэрэгжүүлэх боломжтой болсон гэж үзэж байна.

 

Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.


198 уншигдсан
 
Нэр:
И-мэйл хаяг:
Сэтгэгдэл:
Кодыг хуулж бичнэ үү:
 


 


NEWS BRIEFS
MONGOLIAN INVESTMENT OPPORTUNITIES SHOWCASED IN HONG КONG

Boasting a wealth of natural resources, including the world's biggest untapped coking coal deposit at Tavan Tolgoi and the world's largest undeveloped copper-gold project at Oyu Tolgoi, Mongolia stands on the threshold of an economic boom with opportunities for investment in industries far beyond the natural resources...

2010-09-06 14:03:27
CABINET MEETING ON CLIMATE CHANGE
2010-09-02 11:45:25
М.ГАНЗОРИГ: “ЛИЕБХЕРР” ГРУПП ХӨГЖЛИЙН ИРЭЭДҮЙГ НЬ ТООЦСОН УЧРААС МОНГОЛ УЛСАД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ НИЙЛҮҮЛЖ БАЙНА
2010-09-01 17:52:05
БИД МОНГОЛЫН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ДЭЛХИЙН ТАВЦАНД ГАРГАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2010-09-01 17:47:01
Т.ОРГОДОЛ: BIOX® ӨНДӨР ДАРАЛТААР ИСЭЛДҮҮЛЭХ БОЛОН ШАТААЖ ИСЭЛДҮҮЛЭХ АРГУУДТАЙ ХАРЬЦУУЛАХАД ӨРТӨГ ЗАРДАЛ БАГАТАЙ, БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ТЕХНОЛОГИ
2010-09-01 17:03:38
WHAT’S GOING ON IN THE GOBI?
2010-09-01 16:18:50
ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ НЭГ ИХ НАЯДЫГ ДАВАВ
2010-08-31 17:27:35
ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖҮҮЛСЭН ТАЛБАЙТАЙ НЬ ДҮЙЦЭХҮЙЦ ЗЭРГЭЛДЭЭХ ХЭСГИЙГ ХАМГААЛУУЛАХ АРГАЧЛАЛЫГ НЭВТРҮҮЛНЭ
2010-08-24 19:08:28
ГЭРЭЭГ УЛС ТӨРИЙН НӨЛӨӨЛЛӨӨС АНГИД МЭРГЭЖЛИЙН БАГ ХИЙХ НЬ ЧУХАЛ
2010-08-20 12:13:16
Д.ЗОРИГТ: "АСУУДЛЫГ ЦОГЦООР ШИЙДНЭ ГЭДЭГ АЖЛАА БҮХЭЛД НЬ УНАГАХ ШИЛМЭЛ АРГА" ГЭСЭН ҮГ БИЙ
2010-08-04 17:47:05
К.МАРШАЛЛ: УЛС ОРНЫГ БҮХЭЛД НЬ ӨӨРЧИЛЖ, ХӨГЖИЛ ХӨДӨЛГӨӨНД ОРУУЛАХ ТӨСӨЛ УЧРААС БИ БАХАРХАЛТАЙ АЖИЛЛАДАГ
2010-08-03 18:42:21
Б.БАТЖАРГАЛ:ТӨСВИЙГ ТОГТВОРЖУУЛАХ ЭРМЭЛЗЭЛ, БАСХҮҮ ЭРХ ЗОРИГИЙГ УЛСТӨРЧДӨӨС НЭХСЭН ХУУЛЬ ЮМ
2010-07-21 18:04:48
ЕРӨНХИЙ САЙД ШИЛДЭГ НАЙМАН ЭДИЙН ЗАСАГЧИЙН НЭГ БОЛЛОО
2010-07-17 12:34:46
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙ IPO ГЭЖ ЮУ ВЭ?
2010-07-07 16:53:12
МУУ ТӨСӨЛ ГЭЖ ЮУ ВЭ?
2010-07-01 11:39:31
ГУРВАНТЭСЭЭС ХОНКОНГ РУУ НИСЭХ БОЛНО
2010-06-24 16:56:22
ГЭРЭЭНИЙ ИЛ ТОД БАЙДАЛ
2010-06-23 13:25:33
Р.БАТБАЯР: ХАРИУЦЛАГАА УХАМСАРЛАСНЫ ТӨЛӨӨ БУРУУТАН БОЛОХ ЁСГҮЙ
2010-06-17 18:31:01
ТАВАНТОЛГОЙ, ТӨМӨР ЗАМ, ЦАХИЛГААН СТАНЦЫГ САЛГАЖ БОЛОХГҮЙ
2010-06-16 12:52:28
Г.БАТСҮХ: ОЮУТОЛГОЙН ТУЗ ЦАГ МӨЧТЭЙ УРАЛДАН ХИЧЭЭНЭ
2010-06-11 12:19:25
АВСТРАЛИ, ХОНКОНГ, ТОРОНТОГИЙН БИРЖ МОНГОЛ КОМПАНИУДАД ИЛҮҮ ТОХИРОМЖТОЙ
2010-06-11 11:11:53


ADVERTISEMENT


 


Download Adobe Flash player latest version.
CopperGoldUraniumCoking CoalHard CoalOil
Price7355$
Change69
06-12 : Sep
Засгийн газрын хуралдаан 2010.08.27
Photo by : Б.Рэнцэн
1 of 18« Prev   Next »
Main menu
Editorial
Policy and Polity
Climate Change for Investment
Geopolitics, Geo-economics
Controversy
Analysing the Analytics
Strategy
Reporter's Diary
Mine Map
Neighbours
Market Sentiments
Reflection
News Briefs
Mining-World
Parts of Speech
Business & Life
Mining Technology
For Responsible Capitalism
Beautiful Minds of Mongolia
Story of the Month
Speech of the Month
Polls, Surveys
Green Page
Unique
Resource
Mining Events
For the Record
Miniing Dictionary
Deposits of Strategic Importance
Contact us

Central Post Office. POB#1513
15160 Ulaanbaatar, Mongolia
976-9928 0900
976-7722 0900
976-7722 0200
976-7722 2300
976-7722 2400

2008-Journal of the Year
Gurrent Issue
Stock Quotes
 
 
Poll
"Эрдэнэс Тавантолгой" компани богино хугацаанд томоохон санхүүжилт босгох хамгийн зөв гарц юу вэ?
IPO хийх
Зээл авах
Results (7) | Other
Counter: 45,789