Stand-By хөтөлбөр дуусгавар болно
Хоёр хөршийг өрсөлдүүлэх Монгол бодлого
Цөмийн станцын байршлын маргаан

 
HomeStrategyЭдийн засаг эрэмбэлэгдэнэ

Эдийн засаг эрэмбэлэгдэнэ
Saturday , October 2009 04:25:46 AM  |  L.Bolormaa E-mail Print

 

Засгийн газрын лхагва гаригийн ээлжит хуралдаанаас онцгой  чухал шийдвэр гарах гэж байна. 200 сая ам. доллараас багагүй хөрөнгө шаардагдах бүтээн байгуулалтын төслүүдийг зарлах юм. Эхлээд олон нийтэд, гол нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад тэдгээр төслийн жагсаалтыг идэвхтэй сурталчилна гэсэн үг. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригийн хуралдаанаараа танхим тэрхүү төслүүдийг эхний удаад авч хэлэлцсэн ба  жагсаалт тэр үед дахин өөрчлөгдсөн юм. Эцсийн байдлаар энэ долоо хоногт хэлэлцэн шийдвэрлэнэ.

200 сая ам. доллараас багагүй хөрөнгө шаардагдах төсөл гэдэг маш том бүтээн байгуулалт гэсэн үг. Тэгвэл ийм 15 төслийг Монгол улс зарлах гэж байна. 15 төслийг эцсийн хувилбараар батлахын тулд олон дахин хэлэлцэв. Эхлээд яамдаас санал авсан. Дараа нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тэдгээр саналд 7-8 төслийн түвшинд нэмэлт болон өөрчлөлт хийсэн. Сүүлийн хувилбар нь мөн л Засгийн газрын хуралдаан дээр өнгөрсөн долоо хоногт задрав. Төслүүдийг эрэмбэлсээр байна гэсэн үг. Эргэж буцах,  маргах, лообийдох шалтгаан байгаа. Учир нь эдгээрийг Монгол улсын Хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр болгон тунхаглах билээ. Тэрхүү том хөтөлбөр бол манай улсын эдийн засагт урсан орж ирэх хөрөнгийг эрэмбэлэх газрын зураг болох юм. Ойрын болоод холын ирээдүйг заагч чиг зүг тэр болно.

Хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь төслийн тухай монголчуудын дунд нэгэнт тогтсон ойлголтыг өөрчилнө. Бодлого чиглэлгүй, хүн болгон  шахуу төсөл хэрэгжүүлэгч болсон өмнөх олон жилийн туршлагыг маань хална. Аливаа төслийг үр өгөөжөөр нь тооцож байж үнэлж эрэмбэлдэг олон улсын туршлага манайд хэрэгжих гэж байна. Энэхүү Public Investment Program гэгчийг Монголд өмнө нь Азийн хөгжлийн банк, Жайка, Дэлхийн банк зэрэг байгууллага хэрэгжүүлэх гээд чадаагүй юм. Төсөл олдвол аваад л байдаг. Хурал, бичиг цаасны зардал, төслийн менежерүүдийн цалинд хамаг санхүүжилт нь урсаад дуусдгийг тооцох сөгөөтэй хүн байсангүй ээ. Тэгвэл одоо PIP манай улсад олон улсын жишгийн дагуу хэрэгжих гэж байна. Төслийн өгөөж тооцох процесс ил тод нээлттэй явагдана. Аргачлалыг нь Засгийн газар батална. Шаардлагатай бол УИХ-д оруулна. Ингээд хамгийн өгөөж өндөр, эх орны хөгжилд хүч өгөх төслүүд эрэмбэлэгдэнэ гэсэн үг ээ.

Энэ ажилд яам, агентлагийн мэргэжилтнүүд тийм ч чих зөөлөн хандаагүй. Яамдаас санал авах явцад салбарынхаа болсон болоогүй төслүүдийг зүтгүүлэх хандлага гарсаар байв. Бэрхшээл ихтэй ажил ажээ. Ямар ч байсан хамгийн том 15 төсөл эрэмбэлэгдэж явна. Том шүхэр дэлгэгдэнэ гэсэн үг.  Араас нь дунд хугацааны төслүүд жагсах ба ач холбогдлоор нь эрэмбэлсэн уг шүхрэн бүтэцтэй  жил жилийн улсын төсөв уялдах учиртай. Тэгэхээр УИХ-ын гишүүд тойрогтоо “тогоо шанага“ хуваарилуулдаг ажил бас эмх цэгцэндээ орох юм.
Улсын төсвийн төсөл хэлэлцдэг уламж­лалт хэрүүл ч учир зүй­тэй болох  биз.
Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос бэлтгэн Засгийн газарт хүргүүлээд байгаа 15 төслийг аж үйлдвэрийн ба дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлийн төслүүд хэмээн хоёр хувааж  болохоор байна. Хар болон өнгөт металлургийн үйлдвэрлэлийг шинээр бий болгох, говийн дэд бүтцийн авто зам, төмөр зам, дулааны цахилгаан станц, Улаанбаатар хотын авто замыг сайжруулах, Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны зам барих, аялал жуулчлал, өндөр технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, мал аж ахуй , газар тариалангийн эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хүн амын хүнсний хэрэгцээг бүрэн хангах зэрэг төсөл эхний шатанд бичигдэж байна. Түүнчлэн Хятадын Хөгжлийн банкны зээлээр Шивээ-Овоогийн уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны зам барих, нийслэлийн цахилгааны “Их тойруу сүлжээ“ болон Улаанбаатар хот орчмын авто замын сүлжээг шинэчлэх төслийг хэрэгжүүлнэ.

Нэгэнт 200 сая ам. доллараас багагүй хөрөнгө шаардах төслүүд учраас санхүүжилт хамгийн гол асуудал нь. Тиймээс төслүүдийг эцэслэн баталмагц гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад идэвхтэй танилцуулах аж. Дээр дурдсан гурван төсөл дээр Хятадын талаас  санхүүжилт нь шийдэгдэх шатандаа яваа бол үлдэх дийлэнх төсөлд санхүүжүүлэгч хэрэгцээтэй болно. Олон улсын санхүүгийн байгууллагууд чухам ийм далайцтай, Монголын төр засаг дэмжиж, эрэмбэлсэн тогтвортой хамтран ажиллаж болохуйц бүтээн байгуулалтад оролцохоор хүлээж байгаа.

Олон улсын санхүүгийн байгууллагуудаас гадна гадаадын компаниуд төслүүдэд хамтран оролцох боломж нь нээлттэй. Ингэхдээ санхүүжилтийн боломжит бүх хувилбарыг Засгийн газар санал болгоод байгаа юм. Тухайлбал, хөрөнгө оруулагчаас урьдчилгаа төлбөр авах, төр ба хувийн хэвшлийн түншлэлээр хөрөнгө оруулалт гаргах, бонд борлуулах, ашигт малтмалын түүхий эд , бүтээгдэхүүнээр урьдчилан төлбөр хийх замаар санхүүжилт босгохоор Засгийн газар тогтоол гаргав. Уг тогтоол долдугаар сарын 22-ны өдөр батлагджээ.  (27-р нүүрт)

Ойрын өдрүүдэд Монгол улсын хөгжил дэвшлийн тулах цэг болох олон асуудал шийдэгдэх гэж байгаагийн нэг том хэсэг нь энэхүү Хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр билээ. Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо байгуулагдаад хийсэн хамгийн гол ажил нь. Гагцхүү хорооноос боловсруулсан саналд яамдаас өөрчлөлт оруулах сонирхол байж болзошгүй. Яамдын саналыг анхан шатанд нь Шинэтгэлийн хороо нэгтгэн зангиддаг төрийн бодлого боловсруулах үйл явцын эрэмбэ дараалал эрхбиш тогтоно хэмээн найдаж байна. Монгол улс хөгжлийн ойлгомжтой төлөвлөгөө, тогтвортой хөтөлбөртэй болох цаг айсуй. Яг ийм алхмыг дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид, олон улсын санхүүгийн байгууллагууд  удтал хүлээсэн билээ.

2009.09.28


451 уншигдсан
 
Нэр:
И-мэйл хаяг:
Сэтгэгдэл:
Кодыг хуулж бичнэ үү:
 


 


NEWS BRIEFS
MONGOLIAN INVESTMENT OPPORTUNITIES SHOWCASED IN HONG КONG

Boasting a wealth of natural resources, including the world's biggest untapped coking coal deposit at Tavan Tolgoi and the world's largest undeveloped copper-gold project at Oyu Tolgoi, Mongolia stands on the threshold of an economic boom with opportunities for investment in industries far beyond the natural resources...

2010-09-06 14:03:27
МАШИН ТЕХНИК НИЙЛҮҮЛЭХ СОНИРХОЛТОЙ БАЙГААГАА ГЕРМАНЫ ТАЛ ИЛЭРХИЙЛЭВ
2010-09-09 18:20:18
CABINET MEETING ON CLIMATE CHANGE
2010-09-02 11:45:25
М.ГАНЗОРИГ: “ЛИЕБХЕРР” ГРУПП ХӨГЖЛИЙН ИРЭЭДҮЙГ НЬ ТООЦСОН УЧРААС МОНГОЛ УЛСАД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ НИЙЛҮҮЛЖ БАЙНА
2010-09-01 17:52:05
БИД МОНГОЛЫН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ДЭЛХИЙН ТАВЦАНД ГАРГАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2010-09-01 17:47:01
Т.ОРГОДОЛ: BIOX® ӨНДӨР ДАРАЛТААР ИСЭЛДҮҮЛЭХ БОЛОН ШАТААЖ ИСЭЛДҮҮЛЭХ АРГУУДТАЙ ХАРЬЦУУЛАХАД ӨРТӨГ ЗАРДАЛ БАГАТАЙ, БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ТЕХНОЛОГИ
2010-09-01 17:03:38
WHAT’S GOING ON IN THE GOBI?
2010-09-01 16:18:50
ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ НЭГ ИХ НАЯДЫГ ДАВАВ
2010-08-31 17:27:35
ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖҮҮЛСЭН ТАЛБАЙТАЙ НЬ ДҮЙЦЭХҮЙЦ ЗЭРГЭЛДЭЭХ ХЭСГИЙГ ХАМГААЛУУЛАХ АРГАЧЛАЛЫГ НЭВТРҮҮЛНЭ
2010-08-24 19:08:28
ГЭРЭЭГ УЛС ТӨРИЙН НӨЛӨӨЛЛӨӨС АНГИД МЭРГЭЖЛИЙН БАГ ХИЙХ НЬ ЧУХАЛ
2010-08-20 12:13:16
Д.ЗОРИГТ: "АСУУДЛЫГ ЦОГЦООР ШИЙДНЭ ГЭДЭГ АЖЛАА БҮХЭЛД НЬ УНАГАХ ШИЛМЭЛ АРГА" ГЭСЭН ҮГ БИЙ
2010-08-04 17:47:05
К.МАРШАЛЛ: УЛС ОРНЫГ БҮХЭЛД НЬ ӨӨРЧИЛЖ, ХӨГЖИЛ ХӨДӨЛГӨӨНД ОРУУЛАХ ТӨСӨЛ УЧРААС БИ БАХАРХАЛТАЙ АЖИЛЛАДАГ
2010-08-03 18:42:21
Б.БАТЖАРГАЛ:ТӨСВИЙГ ТОГТВОРЖУУЛАХ ЭРМЭЛЗЭЛ, БАСХҮҮ ЭРХ ЗОРИГИЙГ УЛСТӨРЧДӨӨС НЭХСЭН ХУУЛЬ ЮМ
2010-07-21 18:04:48
ЕРӨНХИЙ САЙД ШИЛДЭГ НАЙМАН ЭДИЙН ЗАСАГЧИЙН НЭГ БОЛЛОО
2010-07-17 12:34:46
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙ IPO ГЭЖ ЮУ ВЭ?
2010-07-07 16:53:12
МУУ ТӨСӨЛ ГЭЖ ЮУ ВЭ?
2010-07-01 11:39:31
ГУРВАНТЭСЭЭС ХОНКОНГ РУУ НИСЭХ БОЛНО
2010-06-24 16:56:22
ГЭРЭЭНИЙ ИЛ ТОД БАЙДАЛ
2010-06-23 13:25:33
Р.БАТБАЯР: ХАРИУЦЛАГАА УХАМСАРЛАСНЫ ТӨЛӨӨ БУРУУТАН БОЛОХ ЁСГҮЙ
2010-06-17 18:31:01
ТАВАНТОЛГОЙ, ТӨМӨР ЗАМ, ЦАХИЛГААН СТАНЦЫГ САЛГАЖ БОЛОХГҮЙ
2010-06-16 12:52:28
Г.БАТСҮХ: ОЮУТОЛГОЙН ТУЗ ЦАГ МӨЧТЭЙ УРАЛДАН ХИЧЭЭНЭ
2010-06-11 12:19:25


ADVERTISEMENT


 


Download Adobe Flash player latest version.
CopperGoldUraniumCoking CoalHard CoalOil
Price7355$
Change69
06-12 : Sep
Discover Mongolia - 2010, 08-10 September
Photo by : Б.Рэнцэн
1 of 7« Prev   Next »
Main menu
Editorial
Policy and Polity
Climate Change for Investment
Geopolitics, Geo-economics
Controversy
Analysing the Analytics
Strategy
Reporter's Diary
Mine Map
Neighbours
Market Sentiments
Reflection
News Briefs
Mining-World
Parts of Speech
Business & Life
Mining Technology
For Responsible Capitalism
Beautiful Minds of Mongolia
Story of the Month
Speech of the Month
Polls, Surveys
Green Page
Unique
Resource
Mining Events
For the Record
Miniing Dictionary
Deposits of Strategic Importance
Contact us

Central Post Office. POB#1513
15160 Ulaanbaatar, Mongolia
976-9928 0900
976-7722 0900
976-7722 0200
976-7722 2300
976-7722 2400

2008-Journal of the Year
Gurrent Issue
Stock Quotes
 
 
Poll
"Эрдэнэс Тавантолгой" компани богино хугацаанд томоохон санхүүжилт босгох хамгийн зөв гарц юу вэ?
IPO хийх
Зээл авах
Results (8) | Other
Counter: 46,137