Монгол Улсын эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадал ердөө 1300 МВт хүрдэг. Хэрэгцээт эрчим хүчнийхээ 80%-ийг дотооддоо үйлдвэрлэж, үлдсэн хувийг хөрш залгаа ОХУ, БНХАУ-аас худалдан авдаг.
Өнөөдөр, дотоодын цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ ч бүрэн хангаж чаддаггүй, эрчим хүчний хараат байдалд байгаа манай улс харин ирээдүйд дэлхийн эрчим хүчний өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг гүйцэлдүүлэхэд үлэмж хувь нэмэр оруулах асар их эрмэлзэлтэй.
Ураны эрэлт нэмэгдэж, хомсдол нүүрлэсэн сүүлийн хоёр жилийн хугацаанд ураны үнэ болон уран олборлолтын компаниудын хувьцааны ханш огцом өссөн. Хэдэн арван жилийн турш гадуурхагдсаны дараа дэлхийн эрчим хүч, цаг уурын хямралын улмаас цөмийн эрчим хүч дахин моодонд орж байна. Өнгөрсөн жил COP28 чуулга уулзалт Арабын Нэгдсэн Эмират улсад болсон. Уг уулзалт дээр анх удаа цөмийн эрчим хүчийг нүүрсхүчлийн хий бага ялгаруулдаг технологи гэж хүлээн зөвшөөрсөн ажээ.
Хятадын зэс хайлуулах үйлдвэрүүд хамтарч олборлолтоо бууруулахаар тохиролцсоны дараа лхагва гарагт зэсийн үнэ сүүлийн долоон сарын хамгийн дээд цэгт хүрлээ. Дэлхийд олборлож буй нийт зэсийн тэн хагасыг Хятад улс боловсруулдаг.
Лондонгийн металлын бирж (LME) дээр жишиг зэсийн үнэ нэг тонн нь 8799 ам.долларт хүрсэн нь 2023 оны 8 дугаар сарын 1-нээс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.