|

MMJ-10

  • Mongolian Mining Journal-ийн эхний дугаар хэвлэгдсэн 2008 онд монголчуудын олонхид сэтгүүлийн маань нэр дасал болоогүй тул нэрийг дахин ахин лавлан асуудаг байж билээ. Харин эдүгээ дотоодын төдийгүй олон улсын уул уурхайн мэдээллийн орон зайд байр сууриа баттай эзэлсэн, салбарынхны амтархан уншдаг сэтгүүл болсондоо баяртай байна.
  • Үйл явдлын өрнөл хамгийн их он жилүүдийн нэг гэж хэлж болох 2011 онд ямархуу сэдвүүд голлож байсныг MMJ-ийн тухайн оны дугааруудаас уншиж, дэлгэрэнгүй мэдэж болно. Уншигч та тухайн үед юу болсныг эргэн санахад ямархан үйл явдлууд бууж байна вэ?
  • Монголын эдийн засагт зэсийн экспорт дангаар жин дардаг үе улирч нүүрс эн тэнцэв. 2008 оноос эхтэй санхүүгийн хямралыг гэтлэхээр хэрэгжүүлсэн “Стэнд бай” хөтөлбөр  жил хагасын дараа өндөрлөжээ. Оюутолгойн аварга төслийн араас нүүрсний үлэмж нөөцтэй Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар зэхсэн Монгол улс дэлхийн хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсан цаг.
  • 2009 он. Дэлхий дахиныг хамарсан санхүүгийн их хямрал шинэ оны босгон дээр улам ч идэвхжиж,  дампуурлаа зарлаад удаагүй хөрөнгө оруулалтын аварга банкууд болох Lehman Brothers, Bears Stearn-ийн нэрс сонсогдохоо болив. Яг энэхүү түүхэн эгзэгтэй цаг мөчид   Standart&Poors агентлаг Монгол улсын гадаад, дотоод валютын урт хугацааны зээлжих ВВ үнэлгээг “тогтвортой” ангиллаас “сөрөг” үнэлгээ рүү шилжүүлжээ.
  • MMJ сэтгүүл арав дахь жилдээ хэвлэгдэн гарч байгааг дуулгахдаа таатай байна. Монгол орны хөгжлийн нэн сонирхолтой үе, хамгийн их өөрчлөлт хувирлын 10 жил юм. “Хэн нэгнээс хараат бус, эзэн санхүүжүүлэгчгүй, гагцхүү мэдээллийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан ажиллана” гэж тэртээх арван жилийн өмнө танилцуулж байсан чиг шугамаа өдгөө ч алдахгүйг сэтгүүлийн хамт олон эрмэлзэж явна.
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

УУЛ УУРХАЙН ХУАНЛИ

2012
1 сар