|

Mining Journal Awards 2014

  • “Mining Journal Awards”-ын энэ жилийн шалгаруулалтаас хоёр зүйл онцгой анзаарагдлаа. Нэгдүгээрт, Монголын уул уурхайн үйлдвэрүүд шинэ технологи, тэр дундаа баяжуулалтын технологи нэвтрүүлэх талаар их санаачилгатай ажиллаж байна. Төмрийн хүдрийн баяжуулалт, нойтон аргын технологиуд гээд анхаарал татах олон сайн зүйлс гарч иржээ.
  • 2014 оны уул уурхайн шилдгүүдийг тодруулах “Mining Journal Awards” шалгаруулалтад давхардсан тоогоор 19 компани нэр дэвшсэнээс “Шилдэг эко уурхай” номинацид 7, “Шилдэг технологи” 3, “Шилдэг уурхай” 3, “Хариуцлагатай үйл ажиллагаа” 3, “Тогтвортой ажиллагааны үзүүлэлт” номинацид 3 компани тус тус өрсөлдлөө. Компаниудын үйл ажиллагааг шүүн тунгаах Шүүгчдийн зөвлөлийн ээлжит хурал 1 дүгээр сарын 9-ний өдөр болсон юм. Шүүгчдийн зөвлөлийн хурлаар яригдсан зүйлсийг тоймлон хүргэе. 
  • “Дандаа шүүмжлүүлэх амаргүй. Харин энэ шалгаруулалт дээр манай ололтыг олж тэмдэглэсэнд таатай байна” хэмээн Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирал Я. Батсуурь онцлов.
  • Mongolian Mining Journal сэтгүүл нь Уул уурхайн салбарын оны шагналын номинациа тав дахь жилдээ зарлаж байна.
  • Mining Journal Awards- Геологи, уул уурхайн салбарын Оны шилдэг үйл ажиллагааны шалгаруулалтаа 5 дахь жилдээ зарлаж байна.
  • Олон улс болон Монгол улсад мөрдөгдөж буй хууль, журмыг чанд баримтлан, хайгуулын талбайгаа судлан ажиллаж буй компанийг шалгаруулах номинаци юм.
  • Уул уурхайн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт, экологид ээлтэй техник, технологийг тухайн жилд үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлсэн байдлаар шалгаруулалтыг  дүгнэнэ.
  • Энэхүү шагналыг уул уурхайн хайгуулын төдийгүй олборлолтын үйл ажиллагаа явуулж буй компанид олгоно.
  • Олборлолтоос боловсруулах шатанд үйл ажиллагаа нь амжилттай дэвшин орсон байдал, нийгмийн хариуцлагын чиглэлээр олон улсын түвшинд хэрэгжүүлдэг стандартыг хэрхэн ханган ажиллаж буйг тодотгох номинаци юм.
  • Монгол орны ашигт малтмалын ба газрын тосны орд газарт олборлолт явуулж буй шилдэг уурхайд олгох шагнал.
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

УУЛ УУРХАЙН ХУАНЛИ

2012
1 сар