|

Mining Awards - 2011

  • “Mining Journal Awards”-ын энэ жилийн нэг онцлог нь “Шилдэг хайгуулын компани” номинацийг шинээр бий болгосон юм. Уул уурхайн үйл ажиллагааны үндэс нь хайгуулаас эхэлдэг. Газар доорх ашигт малтмалыг нээн илрүүлж, нөөцийг нь тогтоож ашиглалтад оруулахад бэлэн болгодог гол үйл ажиллагаа бол хайгуул. Уул уурхайн үйл ажиллагаа эрчимжсэн сүүлийн жилүүдэд жилдээ гэхэд л хэдэн арван орд шинээр нээгдэж байгаа нь “Шилдэг хайгуулын компани” номинацийг бий болгох гол хүчин зүйл болсон юм.

  • Энэ бол салбартаа жин дарах том компаниудыг өрсөлдөөнд дууддаг босго өндөртэй номинаци. Стандарт, ном журмын дагуу зөв үйл ажиллагаа явуулахаас гадна бусдаас ялгарсан давуу тал, онцгойрч товойсон  үйл ажиллагааг тодруулах ёстой.  Бас нийгмийн өмнө энэ уурхай, энэ үйлдвэр, энэ компани юү хийв гэдгийг шүүн харах учиртай билээ. Өнгөрсөн жил дотоодын гэхээсээ гадны хөрөнгө оруулалттай компаниуд энэ номинацийг сонгож, олноор нэр дэвшсэн онцлог бий.

  • 2011 оныг Монголын уул уурхайн салбар дахь технологийн “Тэсрэлтийн жил” гэж  онцолъё.  Анхны Цахилгаан станц, анхны Баяжуулах үйлдвэр, анхны Хатаах технологи гээд дан монгол инженерүүдийн оюун чадлаар бий болсон бүтээн байгуулалтууд энэ жилийн онцлох үйл явдлуудын нэг  байсан тул ингэж нэрлэв. Гадаадын хүчирхэг, брэнд технологиуд ч Монголын уул уурхайн ертөнцөд хөгжлийн хурд нэмж буйг энд мөн онцлон дурдъя.

  • Mining Journal Awards-ын хамгийн гоё номинаци нь сэтгүүлч миний хувьд, эко уурхай. Уурхай гэхээр л тоос шороо бужигнан, газрын хөрсийг орвонгоор нь эргүүлээд хаячихсан юм шиг нүүгэлтсэн бараан газар байх мэт сэтгэдэг бидний төсөөллийг эвдсэн олон гоё эко уурхай эх оронд минь бий болоосой. Байгаль орчны доройтол, экологийн сүйрлээс алс ирээдүйгээ хамгаалсан бодлого, зорилтууд уул уурхайн салбарт бодитоор хэрэгжээсэй. Үр дүнд нь байгаль орчин, уул уурхай хоёрыг мөнхөд сөргөлдүүлэн, хар цагаанаар эрс зааглан туйлшруулдаг ойлголт эерэн зөөлрөөсэй гэсэн хүслээр энэ номинаци мэндэлсэн юм.

  • Mining Journal Awards-ын 2011 шалгаруулалтыг зохион байгуулахын өмнө зарим номинацийн нэрийг Шүүгчдийн зөвлөлийн анхдугаар хурлаар ялимгүй өөрчилсөн юм. Тухайлбал, түрүү жил “Шилдэг олборлогч” гэж байсныг “Шилдэг уурхай” буюу “The Best Mine”  гэж нэрлэв.  Ингэснээр номинаци илүү өргөн цар хүрээг хамрахын зэрэгцээ ач холбогдол нь тод томруун, босго өндөртэй  болж байгаа билээ.

  • Mongolian Mining Journal нь Уул уурхайн салбарын оны шагналын номинациа хоёр дахь жилдээ зарлаж байна. Монгол орны уул уурхайн салбар эрчимтэй хөгжлийн замдаа орж, олборлолт төдийгүй уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрчимжлээ. Дэлхийн уул уурхайн хөгжлийн шинэ технологи, стандартууд, түүнчлэн ижил бэрхшээл асуудлууд ч Монгол оронд адилхан тулгарч буй энэ цаг үед салбартаа амжилттай ажиллаж байгаа байгууллага, хамт олныг тодруулан нэрлэх нь туйлаас чухал билээ.

  • Жил тутам зохион байгуулдаг Mining Journal Awards шалгаруулалтын Шүүгчдийн зөвлөл эхний хуралдаанаа хийв. Уул уурхайн салбарын оны шилдэг үйл ажиллагааг дөрвөн ангиллаар тодруулдаг уг арга хэмжээ нь салбарын хэмжээнд зохион байгуулагддаг бөгөөд хараат бус Шүүгчдийн зөвлөл мэргэжлийн түвшинд нарийвчилсан үнэлгээ өгч шилдгийг тодруулдгаараа онцлог юм.

  • “Уул уурхайн салбарын аливаа хурал зохион байгуулах ажлыг бизнес гэж хардаг хүн олон боллоо. Тиймээс маш олон хурал болж байна. Зургаан сарын дотор нүүрсний гурван хурал болж өнгөрлөө” хэмээн Уул уурхайн ассоциацийн Гүйцэтгэх захирал Н. Алгаа хэлсэн юм.

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

УУЛ УУРХАЙН ХУАНЛИ

2012
1 сар