|

Компани

  • “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хэрэгжүүлнэ.
  • Хүчин чадал нь гурав дахин нэмэгдсэн, 3250 м2 талбай бүхий томоохон Агрегат үйлдвэрлэлийн төвийн (Сomponent  Rebuild Center)  нээлтийн ёслолыг  “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК өчигдөр Төв байрандаа хийлээ. 
  • Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн 40 жилийн ойн  “Эрдэнэт үйлдвэр түүхэн хөгжил-40” хүндэтгэлийн баярын хурал, түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн өчигдөр Улсын драмын эрдмийн театрт боллоо. Баярын хуралд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, “Эрдэнэт үйлдвэр”-ээс төрсөн Монгол Улсын хөдөлмөрийн баатар Д.Жаргалсайхан зэрэг алдартнууд оролцсон юм. Монгол Улсын уул уурхайн их бүтээн байгуулалтад оролцож явсан  үе үеийн төлөөллүүд  баярын хуралд уригдан  иржээ.
  • Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Сентерра гоулд компани (TSX: CG) өнгөрсөн баасан гарагт Монгол дахь бизнесийн нэгжээ Сингапурын OZD ASIA PTE компанид 35 сая ам.доллараар борлуулж байгаагаа мэдэгджээ. Монгол дахь бизнесийн нэгжид Бороогийн алтны уурхай, боловсруулах үйлдвэр, мөн Гацууртын алтны төсөл багтсаныг мэдээнд өгүүлжээ.

  • Нүүрсний үнэ цэнийг өсгөх, чанарыг нэмэгдүүлэхэд чиглэсэн Чех улсын технологи, шийдэл болоод туршлагын талаар тус улсын “Т Машинери” компанийн Уул уурхайн тусгай мэргэжилтэн Карол Шмэхилтэй ярилцлаа.
  • Дэлхийн уул уурхайн салбарын тэргүүлэгчдийн нэг  “Glencore” компани Японы “Tohoku Electric Power”-той 2019 оны есдүгээр сар хүртэл Австралийн эрчим хүчний нүүрсийг тонн тутамд 109.77 ам.долларын үнээр нийлүүлэх тохиролцоонд хүрсэнийг уг хэлцэлд оролцсон ойрын эх сурвалж мэдээлсэн байна. 
  • Австрали-Британийн Рио Тинто групп, Японы “Mitsui” болон “Nippon Steel” корпорациуд төмрийн хүдрийн хамтарсан хоёр уурхайн үйлдвэрлэлийг дэмжихэд нийт 1.55 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах хөтөлбөрийг баталжээ.
  • Рио Тинто групп нь Намиби дахь ураны “Rössing” уурхай дахь хувь эзэмшлээ Хятадын Үндэсний цөмийн корпорацид (СNNС) худалдахаар хэлэлцэж байна. Энэ тухай Намиби улсын Эрчим хүчний сайд Симеон Негумбо мэдэгджээ.

  • Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газрын тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК Тавантолгой ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх, төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэх, олон улсын  зах зээл дээр IPO гаргах ажлыг эхлүүлсэнээс хойш өнөөдөр 72 дахь өдөр болж буй. Энэ хүрээнд 8 үе шаттай  ажлын 5 дахь дээрээ явж байгааг тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг онцоллоо. Одоогоор олон улсын зөвлөх авах олон улсын тендерүүд зарлагджээ.
  • Австралийн уул уурхайн BHP Billiton компани Баруун Австрали мужид төмрийн хүдрийн South Flank орд газарт уулын баяжуулах үйлдвэр /УБҮ/ байгуулах шинэ төсөл эхлүүлсэн байна. 
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 | Дараах
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

УУЛ УУРХАЙН ХУАНЛИ

2012
1 сар