|

Mining Awards - 2010

  • Геологи, уул уурхайн салбарын оны шилдэг үйл ажиллагааг шалгаруулдаг Mining Journal Awards дөрөв дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна.
  • Уул уурхайн салбар хөгжлийн тулгуур болж буй энэ үед энэ салбарыг олон улсын стандартын дагуу хөгжүүлэх, энэ салбарт хүчээ сорьж, эрсдэлийг үүрч яваа компаниудыг хөхиүлэн дэмжих үүднээс уул уурхай, эдийн засгийн “Mongolian Mining Journal” сэтгүүлээс “Mining Journal Awards-2010” шагнал гардуулах ёслолын ажиллагааг анх удаа зохион байгуулсан билээ.
  • Та бүхний сайн танилууд. Тэр тусмаа уул уурхайнхны хувьд энэ эрхмүүдийг танихгүй хүн ховор. Тиймээс хэн нь хэн бэ гэдгийг танилцуулах илүүц ч байж мэднэ. Салбартаа ажил мэргэжил болоод ур чадвараараа хүлээн зөвшөөрөгдсөн энэ эрхмүүд Mining Journal Awards-т нэр дэвшигчдийг үйл ажиллагаагаар нь шүүн тунгаах нүсэр ажлыг амжуулсан билээ. Тэдэн дунд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл, “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн гишүүн гээд салбарын нарийн ширийнийг гадарлах нь бүү хэл доторлодог эрхмүүд багтсан юм. Шүүгчдийн зөвлөл нэр хүндтэй байна гэдэг шүүлт бодитой, шударга байна гэсэн үг билээ.

  • УИХ-ын гишүүн Х.Наранхүү:
    Уул уурхайн салбарын үйл ажиллагааг идэвхжүүлэх, хооронд нь холбож, зохион байгуулах, салбар дотроо мэдээлэл өгөх, зарим талаараа сургалт болох, цаашлаад бизнесийн чиглэлийн хамтын ажиллагааг өрнүүлэхэд энэ шалгаруулалт чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм.

  • “Уул уурхайн шилдэг олборлогч” номинацид таван компани нэр дэвшсэн юм. Энэ нь хамгийн цөөн нэр дэвшигчтэй номинаци байв. Тийм ч байхаас аргагүй. Олборлолт нь жигдэрч, үйл ажиллагаа нь хэдийнэ төлөвшсөн компаниудын дунд өрсөлдөөн явагдах нь тодорхой. Тиймээс ч уул уурхайн олборлолтоор Монголдоо тэргүүлэгч гэдэгтэй маргах аргагүй “акул”-ууд энэ номинацид нэр дэвшсэн. Гэхдээ өнөөдөртөө босго өндөр ч ирэх он жилүүдэд хамгийн олон өрсөлдөгчтэй болох ирээдүй энэ номинацид бий. Олборлолтын өмнөх шатны их бэлтгэл ажилд ханцуй шамлан орсон шинэ залуу компаниуд үйл ажиллагаандаа дэвшин орох цагт нэр дэвшигчдийн тоо нэмэгдэж, өрсөлдөөн ширүүсэх биз ээ.

  • Монголд уул уурхайн салбарын үйл ажиллагааны тухай сайнаасаа саар мэдээлэл цацагдах нь түгээмэл. Гэвч энэ нь Монголд дэвшилтэт үйл ажиллагаатай уул уурхайн байгууллагууд байхгүй гэсэн үг биш юм. Харин тэдний талаарх мэдээлэл ихэвчлэн ард хоцордог. Хөгжлийг манлайлж, үлгэрлэж буй компаниуд бус түүнийг доош чангааж, харлуулагч үйл явдлын талаар түлхүү мэдээлдгээс салбарын суурь зарчим, жишиг тухайн байгууллага бүрт бат тогтох цаг хойшилсоор ч байж мэдэх юм.
  • Уул уурхайн салбар хөгжлийн тулгуур болж буй энэ үед энэ салбарыг олон улсын стандартын дагуу хөгжүүлэх, энэ салбарт хүчээ сорьж, эрсдэлийг үүрч яваа компаниудыг хөхиүлэн дэмжих үүднээс уул уурхай, эдийн засгийн Mongolian Mining Journal сэтгүүлээс Mining Journal Awards-2010 шагнал гардуулах ёслолын ажиллагааг анх удаа зохион байгуулж байгаа билээ.

  • Хөөр баяр,  хүсэл тэмүүлэл, амжилт бүтээлийн дунд MMJ сэтгүүлийн хамт олон шинэ оноо угтан золголоо. Ирж буй шинэ оноо амжилт, бүтээлээ шалгаруулан угтдаг уламжлал бий. Үүний дагуу улирч буй ондоо амжилт бүтээл дүүрэн ажилласан “Оны шилдэг”-ээ тодруулсан юм.

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

УУЛ УУРХАЙН ХУАНЛИ

2012
1 сар