|

Зах зээл

  • Зэсийн үнэ өнгөрсөн баасан гаригийн байдлаар Лондоны металын бирж дээр 6755 ам.доллар/тонн-тойгоор хаагдсан байна. Ингэснээр өнгөрсөн долоо хоногт хүрэн металын ханш 3.1%-иар буурлаа.
  • Хятадад ган үйлдвэрлэлийн гол түүхий эд болох коксжих нүүрс болон төмрийн хүдрийн үнэ сүүлийн хоногуудад өсөлттэй байна. Үнэ өсөхөд ирэх Цагаан сарын баярын дараа гангийн үйлдвэрүүд түүхий эдийн татан авалтаа хийж эхэлнэ гэсэн хүлээлт голлон нөлөөлжээ.
  • Уул уурхайн салбарт ашиг авчирсан 2017 он өнгөрч, айсуй 2018 он хаалга тогшин байна. 2018 он эрдсийн зах зээлд ямархуу хандах тухай авч үзэхээс өмнө 2017 он ямар байсныг товчхон тоймлоё. 
  • Монголын эрдсийн голлох түүхий эд болох нүүрс, төмрийн хүдрийн үнэ дэлхийн зах зээл дээр өсөлттэй байна. The Steel Index-ийн мэдээгээр Хятадын Тянжины боомт дээрх 62%-ийн агуулгатай төмрийн баяжмалын үнэ 74.4 ам.доллар болоод байгаа нь өнгөрсөн есдүгээр сараас хойшхи хамгийн өндөр ханш боллоо. Ийнхүү үнэ өсч буй гол шалтгаан нь Хятадын Засгийн газар өвлийн улиралд агаарын бохирдлыг бууруулахтай холбоотойгоор гангийн үйлдвэрүүдийн хүчин чадлыг 50 хүртэлх хувиар бууруулахаар болсон. Үүний улмаас сул зогсолттой байгаа үйлдвэрүүд өвлийн улирал дуусмагц үйлдвэрлэлээ явуулахад шаардлагатай түүхий эдийн татан авалтаа хийж байна. Түүнчлэн энэ зуур тус улсад арматур төмрийн үнэ өсч, улмаар коксжих нүүрс, төмрийн хүдрийн үнэ өсч буй ажээ.

  • S&P Global Platts байгууллагын Ахлах шинжээч Эдвин Ёо Coal Mongolia 2017 чуулганд дээрх сэдвээр илтгэсэн  юм. Түүний илтгэл коксжих нүүрсний зах зээл, түүнд нөлөөлдөг хүчин зүйлс, энэ хэлбэлзэлтэй зах зээл дэх Монгол улсын үүрэг, олон улсын хандлага, хөгжлийн асуудалд төвлөрчээ.Тэрээр Хятад болон Энэтхэг улсын зах зээлийн талаар судалгаа хийдэг бөгөөд санхүү эдийн засгийн голлох хэвлэлүүдэд бүтээл нь хэвлэгддэг нэр хүндтэй шинжээч билээ.
  • Аж үйлдвэрийн голлох метал зэсийн үнэ ханш өчигдрийн байдлаар Лондоны металын бирж дээр нэг тонн нь 7082 ам.доллар (3 сарын гэрээт үнэ) болж өсчээ. Энэ нь өнгөрсөн 2014 оны наймдугаар сараас хойшхи хамгийн өндөр үнэ болж байна.

  • БНХАУ-д 62%-ийн агуулгатай төмрийн хүдрийн импортын үнэ өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт 3.4%-иар буурч,  нэг тонн нь 70.9 ам.долларт хүрсэн байна.  Энэ нь сүүлийн хоёр сар орчмын хугацаан дахь хамгийн доод үнэ боллоо.

  • 2017 оны эхний хагас жилийн байдлаар Хятадын нүүрсний нийт импорт 95.2 сая тоннд хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19.6%-иар өссөн байна. Энэ хугацаанд тус улсын нүүрсний томоохон компаниудын нийт ашиг 147.5 тэрбум юань буюу 22.1 тэрбум ам.долларт хүрчээ.
  • Лондоны металын бирж дээр өчигдрийн байдлаар нэг тонн цэвэр зэсийн гурван сарын гэрээт үнэ 6270 ам.доллартайгаар хаагджээ. Энэ нь сүүлийн хоёр жил гаруйн хугацаан дахь хамгийн өндөр үнэд тооцогдож байна. Үүнээс өмнө буюу өнгөрсөн 2015 оны тавдугаар сарын сүүлээр зэсийн үнэ 6285 ам.долларын ханштай байсан юм. Түүнээс хойш аажмаар буурсаар, тухайн оны арваннэгдүгээр сараас 2016 оны арваннэгдүгээр сар хүртэл тонн зэсийн үнэ бирж дээр голцуу таван мянган доллараас доош ханштай байсан билээ.

  • Хятадын Гаалийн газрын мэдээгээр 6 дугаар сард 21.6 сая тонн нүүрс /эрчим хүч, коксжих болон бусад төрөл/ импортолсон нь 5 дугаар сараас 2.7%-иар буурсан дүн хэдий ч өнгөрсөн оны 6 дугаар сартай адил хэмжээнд байгаа юм. Тус улс эхний 6 сарын байдлаар нийт 133.3 сая тонн нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 23.5%-иар өссөн байна.

| 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 | Дараах
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

УУЛ УУРХАЙН ХУАНЛИ

2012
1 сар