|

Ертөнц

  • Нүүрсний хамгийн том хэрэглэгч Хятадын зах зээл экспортын нүүрсний хэмжээгээр Австрали тэргүүлж байна. Тус улсын экспортын хэмжээнээс 15%-иар бага үзүүлэлтээр Монгол удаалж, Канадыг гүйцэж түрүүлэн Орос гуравт орж иржээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин “Азийн орнууд руу чиглэсэн нүүрсний экспортоо 50%-иар нэмэгдүүлнэ” гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр Дорнын эдийн засгийн форумыг зорихоосоо өмнө Кемерова мужид ажиллахдаа Оросын түлш-эрчим хүчний хөгжлийн стратегийг хэлэлцэж, шинэ зорилтуудыг ийн тодорхойлсон юм. 
  • Дэлхийн хүн амын бараг хагасаас илүү нь амьдарч буй эх газар дээр Хятад улс гадаад нөлөөллөө өргөжүүлэхэд “Нэг бүс, нэг зам” санаачилга ихээхэн үүрэгтэй бөгөөд 1.6 сая тонн зэсийн хэрэглээг бий болгож, ойролцоогоор  7%-ийн эрэлтэд  хүргэнэ хэмээн ВHP группээс мэдээллээ. 
  • “Фридом Финанс” судалгааны байгууллагын мэдээллээр, 2008-2018 онд олон улсын хөрөнгө бирж дээр 16 мянган компани IPO гаргаж нийт 2 их наяд ам.долларын хөрөнгө босгожээ. 2017 онд олон улсын хөрөнгийн бирж дээр 1700 компани IPO гаргасан (196 тэрбум ам.долларын хөрөнгө босгосон) нь өмнөх оноос 44%-иар өссөн байна.
  • Хятадын гангийн үйлдвэрлэлийн гигант “Baowu Steel” нь өөрийн өрсөлдөгч “Magang” группийг худалдаж авах хэлэлцээрийг эхлүүлсэн тухай албан бус мэдээлэл цацагджээ. Аль аль талууд хэлэлцээрийн талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.
  • Монгол Улс нь Оросын байгалийн хийн транзитаас ашиг олохоор тооцоолж байна. Учир нь Монголын нутгаар дамжуулан байгалийн хийн хоолойг барих саналыг Ерөнхийлөгч В.В.Путин дэмжээд байгаа юм. Гэхдээ Хятадуудад дундын оролцогч хэрэггүй. Тэд Орос-Украйны хийн маргааны жишээг давтахыг хүсэхгүй болов уу. Харин Оросын хувьд бодит байдал дээр тэс өөр санааг агуулж буй.   
  • ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Сибирийн бүс нутагт албан айлчлал хийж байна. Тэрбээр наймдугаар сарын 27-нд Кемеров мужид орших Кузбассын нүүрсний уурхайд зочилжээ.
  • Киргиз улсад ирэх гурван жилийн хугацаанд алтны шинэ 7 ордын төсөл хэрэгжих гэж байна. Энэ тухай Киргизийн Үйлдвэрлэл, эрчим хүч, ашигт малтмалын улсын хорооны дарга Улан Рыскулов мэдэгджээ.
  • Энэ оны эхний долоон сарын байдлаар Хятадын гангийн үйлдвэрлэлийн хүчин чадал 24.7 сая тонн, нүүрсний үйлдвэрлэл 80 сая тонноор тус тус буурчээ. Тус улс 2018 онд нүүрсний үйлдвэрлэлийг 150 сая тонн, гангийн үйлдвэрлэлийг 30 сая тонноор бууруулах төлөвлөгөөтэй байгаа юм. 

  • Оросын далайн боомтоор дамжин Казахстаны нүүрсийг экспортлох тухай тус хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулах тохиролцоонд Москва, Астана хүрч чадсангүй.
  • БНХАУ-д баригдаж буй АP1000 загварын хоёр реакторын барилгын ажил дараагийн шат руу ойртож, Санмений цөмийн эрчим хүчний станцын 1-р реактор цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд бэлэн болсон бол Хайяаны станцын 1-р реакторын түлшийг ачаалж эхэлжээ. 2007 оны есдүгээр сард Вестинхаус болон түүний түнш байгууллага болох “Шоу” групп Хятадад АР1000 загварын 4 реакторын байгууламж барих зөвшөөрөл авчээ. Энэ нь  Хятадын Жэзян мужид орших Санмений станцын 1 ба 2-р реактор, Шаньдун мужид орших Хайяаны станцын 1 ба 2-р реактор юм. 

| 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 | Дараах
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

УУЛ УУРХАЙН ХУАНЛИ

2012
1 сар