|

Эдийн засаг

  • Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барив.
  • Монгол улсын Засгийн газар энэ оны хоёрдугаар сард" Гурван тулгуурт хөгжлийн бодлого"-оо баталж, энэ хүрээнд 2018-2021 онд нэн түрүүнд хэрэгжүүлэх 115 төсөлд гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр багагүй үйл ажиллагаа явуулаад байгаа билээ. Үүний нэг нь Үндэсний хөгжлийн газраас зохион байгуулж буй "Invest Mongolia" хөрөнгө оруулалтын цуврал хурал юм.
  • Монгол улсын худалдааны эргэлт оны эхний таван сарын байдлаар 5.1 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ дунд экспорт 2.9 тэрбум ам.доллар, импорт 2.2 тэрбум ам.долларыг эзэлж байна. Тодруулбал нийт бараа эргэлт өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 26.5%, экспорт 15.1%, импорт 45.5%-иар тус тус өссөн дүнтэй гарч байна. Худалдааны ашиг 706.4 сая ам.долларт хүрсэн ч өмнөх оны мөн үеийнхээс 29.9%-иар буурсан байна.

  • 2010 оноос эхэлсэн “Монголын эдийн засгийн форум 2018”-ын эхний өдрийн хуралдаан   өчигдөр Төрийн ордонд эхэллээ.  “Хүчээ нэгтгэе” уриатай тус форумыг  Монгол Улсын Засгийн газар, CEO клуб, “Ард санхүүгийн нэгдэл” хамтран зохион байгуулж буй. Хэдийгээр тус чуулганд 1400 гаруй төлөөлөгч оролцож байгаа гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж буй ч өмнөх жилүүдийнхийг бодвол  оролцогч  цөөтэй  байсан юм.
  • Одоогоос 30 жилийн өмнө Хятад улсын хөрөнгө оруулалт зах зээлд шилжих үйл явцад тулгуурлаж байсан бол арваад жилийн тэртээгээс эрдэс баялагт чиглэсэн хөрөнгө оруулалтыг ихээхэн татаж эхэлжээ. Эдүгээ Латин Америкийн хамгийн өндөр хөгжилтэй орнуудын нэгд тооцогддог, 4.8 сая хүн амтай Коста Рика улс зөвхөн хатсан банана үйлдвэрлэдэг, уул уурхайн ямар нэгэн бодлого чиглэлгүй, эдийн засгийнх нь 80% нь хөдөө аж ахуйг “шүтсэн” тогтолцоотой байж.
  • Монгол улсын ДНБ-ий өсөлт өнгөрөгч 2017 онд гайхалтай гэмээр өсөлттэй байсан. Төдийлөн өндөр  байгаагүй боловч хэний ч таамаглаагүй  өсөлт тохиосон юм. Тодруулбал ОУВС-гийн хөтөлбөр өнгөрсөн оны тавдугаар сард хэрэгжиж эхлэх үед 2017 оны өсөлтийг -0.2%-тай буюу ялимгүй бууралттай, гэхдээ өснө гэж саналтгүй гэж таамаглаж байлаа. Гэвч оны эцэст 5.1%-иар өссөн нь ихэнх тооцоо судалгааны байгууллагуудын гайхашралыг төрүүлсэн юм.
  • Монгол улс энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 3.7 тэрбум ам.долларын гадаад худалдаа хийсэн тухай Үндэсний статистикийн газраас мэдээллээ. Ингэснээр гадаад худалдааны эргэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 690 сая ам.доллар буюу 22.9%-иар өссөн үзүүлэлттэй байна. Мөн хугацаанд гадаад худалдааны тэнцэл 543.4 сая ам.долларын ашигтай гарлаа.
  • Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр Монгол улс энэ оны эхний улирлын байдлаар 1.5 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолж, 1.1 тэрбум долларын бараа импортоор худалдан авсан байна. Ийнхүү гадаад худалдааны бараа эргэлт эхний улирлын байдлаар 2.6 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 536.7 сая доллар буюу 25.9%-иар дээшиллээ.
  • Дэлхийн банкны Монгол дахь салбар Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайлангаа өнөөдөр олон нийтэд танилцууллаа. Уг тайланд Монголын эдийн засгийн өсөлт энэ онд болон ирэх онуудад өнгөрсөн оныхоос илүү өндөр байна гэдгийг тодотгосон байна.
  • Азийн хөгжлийн банк (АХБ) бүс нутгийн эдийн засгийн төлөв байдлын тайлан болох Азийн хөгжлийн төлөв 2018 тайлангаа өнөөдөр танилцууллаа.

| 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 | Дараах
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

УУЛ УУРХАЙН ХУАНЛИ

2012
1 сар