|

Эдийн засаг

  • Азийн хөгжлийн банкнаас жил бүр гаргадаг “Азийн хөгжлийн төлөв”-ийн 2014 оны  тайлангаа өнгөрсөн сард гаргасан байна. Үүнд дурдсанаар Монголын эдийн засгийн өсөлт энэ жил 9.5%, ирэх онд 10%, дунд хугацаандаа хоёр оронтой тооны өсөлттэй хэвээр байхыг тэмдэглэсэн байсан юм. Гэвч уг тайлангийн шинэчилсэн хувилбарыг саяхан нийтэлсэн бөгөөд үүнд өсөлтийн хэмжээг энэ онд 6%, ирэх онд 7.5% байна гэж огцом буулгажээ.
  • Үндэсний статистикийн хорооны 2014 оны 3 дугаар улирлын мэдээгээр зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ 966.2 мянган тонн болж, 105%-иар өссөн бол экспортын орлого 1 тэрбум доллар буюу 147.8%-иар өсч, 1 тэрбум 684 сая ам.доллар болжээ. Нийт экспортын 41%-ийг зэсийн баяжмалын экспорт бүрдүүлж байна.

  • Үндэсний статистикийн хорооноос гаргасан энэ оны эхний 3 улирлын мэдээгээр гадаад худалдааны эргэлт 8 тэрбум 68 сая долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.8% буюу 144.8 сая доллараар нэмэгдэв.
  • Монголбанкнаас гаргасан Төлбөрийн тэнцлийн энэ оны эхний 8 сарын урьдчилсан гүйцэтгэлээр Монгол улсад 640,2 сая долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт /ГШХО/ орсон байна. Өмнөх оны мөн үед 1 тэрбум 572 сая долларын ГШХО орж байсантай харьцуулахад 59.3%  буюу нэг тэрбум орчим доллараар буурчээ. Энэ оны нэгдүгээр сарыг эс тооцвол үлдсэн 7 сард сар тус бүр 60-70 сая долларын ГШХО бүртгэгдэж байжээ.

  • Дэлхийн хоёр дахь томоохон эдийн засаг Хятад улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт энэ онд 7.5% байна гэсэн тооцоог өнгөрсөн 7 дугаар сард ОУВС дэвшүүлж байв. Тус улсын өсөлт өнгөрсөн онд 7.7%-тай гарсан юм. Тэгвэл Дэлхийн банк тус улсын 2014 оны өсөлтийн таамгаа бууруулж 7.4% болгожээ. Улмаар ирэх онд өсөлтийн хувь үргэлжлэн буурч 7.2%, 2016 онд  7.1% болж хумигдах ажээ.
  • Уул уурхайн салбарын уналт хаана зогсох вэ гэдэг асуулт хариултаа хүлээсээр байна. Ойрмогхон “Оюутолгой” ХХК 300 ажилтнаа халаад байгаа бол “Саусгоби Сэндс” ХХК 200 гаруй ажилтандаа цалинтай амралт өгөөд байна.
  • БНХАУ-ын дарга Си Жинпин айлчилсны дараа Монгол улсын Хөгжлийн банк хэсэг уужуу амьсгалав. 162 сая ам. долларыг Хятадын Хөгжлийн банк 8 жилийн хугацаанд 6 хувийн хүүтэй зээлүүлэхийг зөвшөөрөв. Зургаан хувийн хүү өндөр тоо. Ийм үнэтэй зээл Хөгжлийн банкинд яагаад чухал байна вэ?
  • Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2010 оны зэрэгцүүлэх үнээр 2014 оны эхний хагас жилд 6634.8 тэрбум төгрөгт хүрч 5.3%-иар өслөө хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
  • Эхний 7 сарын байдлаар нийт экспортын 2.437 тэрбум доллар буюу 83%-ийг зэсийн баяжмал, нүүрс, төмрийн хүдэр, газрын тос, алт гэсэн ашигт малтмалын үндсэн таван бүтээгдэхүүн бүрдүүлж байна.

  • Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр Монгол улс оны эхний 7 сард 6 тэрбум 88 сая ам.долларын гадаад худалдаа хийжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гадаад худалдааны эргэлт 50 сая доллараар нэмэгдсэн байна.
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 | Дараах
Санал асуулга
Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулгыг дэмжиж байна уу?
  • Дэмжинэ
  • Дэмжихгүй
  • Танилцаж амжаагүй

ШИНЭ

УУЛ УУРХАЙН ХУАНЛИ

2012
1 сар