|

Эко

  • “Өмнийн говийн уул уурхай, орон нутаг болон ус” салбарын дугуй ширээний уулзалт өнөөдөр боллоо. Уг уулзалтаар Усны менежментийн үйл ажиллагааны сайн дурын кодекст нэгдсэн уул уурхайн хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулдаг компаниуд оролцож, усны нөөцийг хамгаалах чиглэлд хэрхэн ажиллаж буйгаа танилцууллаа.
  • “Ази Номхон Далайн Бүсийн Сэргээгдэх Эрчим Хүчний 8-р форум”, Олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ сарын 22-24-ний өдрүүдэд Монгол Улсын Их сургууль дээр болно.
  • Монгол улсад 2012 онд Байгаль орчны багц хууль батлагдахад Байгаль орчныг хамгаалах тухай хуульд он удаан жил яригдсан нэгэн чухал ойлголтыг тусгаж өгчээ. Энэ нь Байгаль орчны аудитын тухай байв. 2013 оноос холбогдох дүрэм журмыг баталснаар байгалийн нөөц ашиглаж буй аж ахуйн нэгжүүд хоёр жилд нэг удаа энэ чиглэлийн аудитыг заавал хийлгэдэг байхаар тогтсон.
  • Дэлхийн долоо дахь том эдийн засагтай улс болох Энэтхэг орны шинээр суурилуулж буй цахилгааны эх үүсвэрт нарны эрчим хүч нүүрснийхийг давсан тухай өчигдөр олон улсын хэвлэлүүд мэдээллээ.
  • Энэ оны гуравдугаар сарын 15-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийг Өмнөговь аймгийн Ханбогд суманд байгуулахаар тогтсон. Ингэхдээ шинэ үйлдвэрээс гадна Оюутолгойн баяжуулах үйлдвэр, Тавантолгойн нүүрс угаах үйлдвэр, Тавантолгойн цахилгаан станц зэрэг уул уурхайн томоохон үйлдвэрүүдийн усан хангамжийн асуудлыг “Орхон говь”, “Хэрлэн говь”, “Онги говь” төслүүдийг судлан боломжтойг нь сонгохоор шийдвэрлэсэн юм.
  • Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар уул уурхайн зарим компаниудын тусгай зөвшөөрлийг цуцаллаа. Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутаг дахь Гутайн даваан орчим үйл ажиллагаа явуулж байгаа “Ю энд Б” компани, Завхан аймгийн Тэс суманд хайгуул хийж улмаар нөхөн сэргээлт явуулаагүй “Урд хутлагт уул”  компанийн тусгай зөвшөөрлийг тус тус цуцалж, үйл ажиллагааг зогсоолоо.
  • Уул уурхайн газрын талбай 28 гаруй мянган га-гаар тэлсэн байна. Булган, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймагт ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай нэмэгдсэнтэй холбоотой юм. Өнгөрсөн оны гадаргын усны нэгдсэн тооллогын дүнгээр 774 булаг, шанд, 263 гол, горхи, 346 нуур ширгэсэн тухай Байгаль орчны төлөв байдлын 2015-2016 оны тайланд өгүүлсэн байна.

  • “Кью Эм Си” групп “Саусгоби сэндс” ХХК-ийн Овооттолгойн уурхай дээр хаалтын төлөвлөгөө боловсруулж, сарын өмнө хүлээлгэн өгчээ. Өнөөдөр салбарын зарим төлөөлөлд хаалтын төлөвлөгөөний ажлын үр дүнг танилцуулсан юм. Энэ нь Монголын компани Монгол дахь тодорхой уурхайг түшиглэн хаалтын төлөвлөгөө боловсруулсан анхны тохиолдол болж байна.
  • Улс орныг хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилт бүхий уул уурхайн төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлэх бодлогын ард бүс нутгийн байгаль орчин, нийгмийн асуудлуудыг  орхигдуулж ирэв. Энэ нь  уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй явагдаж байгаа аймаг, орон нутгийн иргэд болон иргэний нийгмийн байгууллагуудын эсэргүүцлээр илэрсээр байна.
  • “Уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн газрын тооллого”, “Уурхайн хаалтын журам” сэдэвт семинар өнөөдөр эхэллээ. Семинарт БОАЖ-ын Дэд сайд Ц.Батбаяр, ХБОБНУГ-ын дарга Г.Нямдаваа, УУЯ,МХЕГ-ын холбогдох албаны хүмүүс болон 21 аймгаас уул уурхайн байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийн асуудал хариуцсан 70 гаруй мэргэжилтнүүд оролцож байна.
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 | Дараах
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

УУЛ УУРХАЙН ХУАНЛИ

2012
1 сар