|

Эко

  • Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар уул уурхайн зарим компаниудын тусгай зөвшөөрлийг цуцаллаа. Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутаг дахь Гутайн даваан орчим үйл ажиллагаа явуулж байгаа “Ю энд Б” компани, Завхан аймгийн Тэс суманд хайгуул хийж улмаар нөхөн сэргээлт явуулаагүй “Урд хутлагт уул”  компанийн тусгай зөвшөөрлийг тус тус цуцалж, үйл ажиллагааг зогсоолоо.
  • Уул уурхайн газрын талбай 28 гаруй мянган га-гаар тэлсэн байна. Булган, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймагт ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай нэмэгдсэнтэй холбоотой юм. Өнгөрсөн оны гадаргын усны нэгдсэн тооллогын дүнгээр 774 булаг, шанд, 263 гол, горхи, 346 нуур ширгэсэн тухай Байгаль орчны төлөв байдлын 2015-2016 оны тайланд өгүүлсэн байна.

  • “Кью Эм Си” групп “Саусгоби сэндс” ХХК-ийн Овооттолгойн уурхай дээр хаалтын төлөвлөгөө боловсруулж, сарын өмнө хүлээлгэн өгчээ. Өнөөдөр салбарын зарим төлөөлөлд хаалтын төлөвлөгөөний ажлын үр дүнг танилцуулсан юм. Энэ нь Монголын компани Монгол дахь тодорхой уурхайг түшиглэн хаалтын төлөвлөгөө боловсруулсан анхны тохиолдол болж байна.
  • Улс орныг хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилт бүхий уул уурхайн төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлэх бодлогын ард бүс нутгийн байгаль орчин, нийгмийн асуудлуудыг  орхигдуулж ирэв. Энэ нь  уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй явагдаж байгаа аймаг, орон нутгийн иргэд болон иргэний нийгмийн байгууллагуудын эсэргүүцлээр илэрсээр байна.
  • “Уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн газрын тооллого”, “Уурхайн хаалтын журам” сэдэвт семинар өнөөдөр эхэллээ. Семинарт БОАЖ-ын Дэд сайд Ц.Батбаяр, ХБОБНУГ-ын дарга Г.Нямдаваа, УУЯ,МХЕГ-ын холбогдох албаны хүмүүс болон 21 аймгаас уул уурхайн байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийн асуудал хариуцсан 70 гаруй мэргэжилтнүүд оролцож байна.
  • Данийн эрчим хүчний “MHI Vestas” компани 9МВт-ын хүчин чадалтай V164 салхин турбиныг өнгөрсөн оны сүүлээр ажиллуулж эхэлсэн тухай  өнгөрсөн сарын 27-нд мэдээлсэн байна. Дэлхийд хамгийн өндөр хүчин чадалтайд тооцогдох уг салхин турбин 24 цагийн дотор 216 мянган кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэж, дэлхийн дээд амжилтыг шинээр тогтоожээ. Энэ нь АНУ-ын 240 айлын цахилгааны сарын хэрэгцээтэй дүйхүйц юм.
  • Тогтвортой хөгжлийн тухай эрчимтэй ярилцаж хэлэлцэн байгаа өнөө цаг үед байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлдэг уул уурхай болон үйлдвэрлэлийн явцад байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлуудыг чанаржуулахын тулд зарим тодорхой зохицуулалтууд хийх шаардлагатай байна.
  • Энэхүү асуудал хөндөж, шийдэл хайсан нийтлэлийг бичихдээ салбарын яамдаа буруу өгөх, улс төржүүлэх зорилгоор бус аль аль талдаа асуудлаа ухамсарлаж, одоогийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, цаашид баримтлах бодлогоо өөрчлөхийг уриалан, уул уурхай, дэд бүтэц, үйлдвэрлэл үйлчилгээ, хөдөө аж ахуйн төслүүдэд ажиллаж байгаа байгаль орчны мэргэжилтнүүдийн байр суурийг илэрхийллээ.
  • Уурхайн хаалтын тухай бие даасан хууль батлах ажил эрчимтэй урагшилж байна. Шинэ хууль өлгийдөн авах гэж буй энэ цаг үед нэгэн чухал хурал зохиогдсон нь есдүгээр сарын 7-ны өдөр болсон “Уурхайн хаалт-нийгмийн лиценз”   хуралдаан байлаа. Хуралд салбарын мэргэжилтнүүд, мэргэжлийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн 200 гаруй хүн оролцсон юм.
  • “Байгаль орчны хохирлыг тооцох аргачлалыг боловсронгуй болгох нь” хаалтын семинар Пума зочид буудалд энэ сарын 10-нд боллоо. Уг төслийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж байгаа юм.
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 | Дараах
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

УУЛ УУРХАЙН ХУАНЛИ

2012
1 сар