Сүүлийн жилүүдэд манай алт, жонш, нүүрс, төмрийн хүдрийн уурхайд олноор сонгож авсан бүтээгдэхүүн бол D275A-5 бульдозер юм. Тус бульдозер нь олон уурхайд амжилттай ашиглагдаж ажлын бүтээмж болон бэлэн байдал өндөртэй ажиллаж байна. Хэрэглэгчдэд танил болсон шалтгаан нь манай орны нөхцөлд буюу манай дийлэнх уурхайн үйл ажиллагааны цар хүрээнд тохирсон хутганы багтаамж, хүчин чадал, онцлог горимуудтай.