|

Ярилцлага

  • Монголд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх,  улс төрийн тогтворгүй байдалд хөрөнгө оруулалтын орчныг хамгаалахад чиглэсэн  зорилтууд, “Улсын хөрөнгө оруулалт хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаар Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхантай MMJ-ийн сэтгүүлч  Э.Оджаргал ярилцлаа. 
  • Өмнөговь аймгийн Ханбогд суманд байгуулагдах Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн төслийн ажил 2018 онд нэлээд урагштай өрнөжээ. Тухайлбал, Барилга, хот байгуулалтын яамтай хамтран үйлдвэр байгуулах 150 га газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэртэй холбоотой аймгийн болон Ханбогд сумын Иргэдийн хурлын зөвшөөрлүүд гарч Засгийн газраар батлуулсан гээд нааштай мэдээллүүд бий. Гэсэн хэдий ч төслийн үйл ажиллагаанд  хамгийн тулгамдсан асуудал нь  ус хангамж болоод байна. Говийн уул уурхайн үйлдвэрлэлд ус хангамж, тэр дундаа газрын доорх усны нөөц 2025 оноос хойш  хүрэлцэхгүй гэдгийг цөөнгүй мэргэжилтэн илэрхийлдэг.
  • Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 96 жилийн ой энэ жил тохиож байна. Уламжлал ёсоор Монголын уурхайчид арванхоёрдугаар сарын 25-нд “Уурхайчдын баяр”-аа тэмдэглэх гэж буй. Эдүгээ “Тавантолгой” хэмээх нэрийг Монголчууд төдийгүй дэлхийн улс орнууд сайн мэдэх болжээ. Эх орны шилжилтийн хүнд жилүүдтэй тулсан тэртээх он цагуудад, зах зээлийн олон үе шатыг ганхалгүй туулж ирсэн “Тавантолгой” компанийн хамт олон орон нутгийн хөгжилд оруулсан хувь нэмэр, төсөвт төвлөрүүлсэн татвар хураамжаараа ямагт тэргүүлсээр байна. 
  • “Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ”-ний явц байдлын талаар  ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүүгээс тодрууллаа.
  • Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт 2019 оноос эхэлж хэрэгжих зорилттой “Хүнд аж үйлдвэрийн хөтөлбөр”-ийг Салбарын яамнаас боловсруулж байна. Ирэх дөрвөн жилийн хугацаанд төслүүдэд нийт 7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэхээр тооцжээ. Хөтөлбөрт багтсан Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн төслийн ажил эхлээд байгаа юм. Оюутолгой ордын далд уурхай ашиглалтад орсноор 2022-2025 онд энэ уурхайгаас жилд 1.8-2 сая тонн зэсийн баяжмал гаргах төлөвтэй. 
  • “Саплай Чэйн” /Supply Chain/компани нь харилцагч үйлчлүүлэгчдийнхээ захиалгын дагуу эрэлт хэрэгцээнд нь тулгуурласан, чанартай, баталгаатай, найдвартай тоног төхөөрөмжүүдийг Англи, АНУ, Канад, Австрали, Герман, БНХАУ, БНСУ зэрэг орноос түргэн шуурхай нийлүүлж байна. Тус компанийн  Бизнес  хөгжлийн менежер Б.Соёл-Эрдэнэтэй ярилцлаа. 
  • Олон жил яригдсан Газрын тос боловсруулах үйлдвэрийг Энэтхэгийн 1 тэрбум ам.долларын хөнгөлттэй зээлийн санхүүжилтээр барихаар талууд тохиролцож, энэ оны зургаадугаар сарын 22-нд Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт үйлдвэрийн шав тавьсан билээ. Үйлдвэртэй холбогдох дэд бүтэц буюу төмөр замын бүтээн байгуулалт, автозамын төслүүдийг  2019 оны аравдугаар сард багтаан хэрэгжүүлж  дуусахтай зэрэгцэн үйлдвэрийн бүтээн байгуулалтыг  эхлүүлэхээр төлөвлөж  байгаа.
  • Австралийн уул уурхайн салбар нь дэлхийн уул уурхайн салбарт өөрийн худалдааны цар хүрээ болон технологийн ноу-хаугаар сайн танигдсан. Тиймээс MMJ-ийн Б.Төгсбилэгт Квийнслэндийн их сургуулийн Тогтвортой эрдэс баялгийн хүрээлэнгийн Трансформатив сургалтын хэсгийн Хөтөлбөрийн ахлах Робин Эванстай салбарын хүрээний чухал асуудлууд болох байгаль орчин, эрчим хүчний байгальд ээлтэй шийдэл нэвтрүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн өмнө салбарын хүлээх үүрэг, мөн автоматжуулалт болон бусад асуудлаар ярилцлаа. 
  • The Mongolian Mining Journal сэтгүүлийн анхны дугаар уншигчдад хүрээд 10 жил болжээ. Уул уурхайн салбарт мэргэжлийн сэтгүүл мэндэлж, нэгэн арваныг туулахад хамтдаа өсч өндийсөн  бүтээн байгуулалт бол үндэсний мэргэжилтнүүдийн нөр их хөдөлмөрөөр боссон Ухаахудаг төсөл. Энэхүү түүхэн мөчлөг дээр Ухаахудаг төслийг удирдсан “Энержи Ресурс” буюу Mongolian Mining Corporation-ны Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлтэй уул уурхайн салбарын нэгэн арван жилийн хөгжлийн сэдвээр ярилцлаа.  
  • Дэлхийн технологийн оргил болсон Япон улсын “Yokohama” брэндийн дугуйг албан ёсны эрхтэйгээр Монголын зах зээл, уул уурхайн салбарт тав дахь жилдээ нийлүүлж байгаа “Вай Ти Эм Монголиа” компанийн үүсгэн байгуулагч S&ROYAL GROUP MONGOLIA компанийн Ерөнхийлөгч Д.Сэржбүдээтэй ярилцлаа. 
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 | Дараах
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

УУЛ УУРХАЙН ХУАНЛИ

2012
1 сар