|

Бодлого

  • BHP Billiton компани нь зэсийн Olympic Dam уурхайн үйл ажиллагааг 8-11 дүгээр сард түр зогсоож байгаа билээ. Энэ нь тус уурхайн өргөтгөл, шинэчлэлийн ажилтай холбоотой аж.
  • Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль олон талаараа өмнөх сонгуулиудын үзүүлэлтүүдийг эвдэв. Анх удаа дахин санал хураалт боллоо. Сонгуулийн зардал хийгээд санал авахаар цацсан мөнгөний хэмжээ хэдэн зуун тэрбум төгрөгөөр хэмжигдсэн  бол амласан амлалт нь ч түүнийг хэд дахин давахаар томров.
  • Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Эрдэнэт үйлдвэр" компанийн 49 хувийг 100 хувь төрийн мэдэлд авч, төрийн өмчийнх болгох асуудлыг бүрэн шийдэж дуусгах шийдвэр гарч холбогдох яамдын сайд, агентлагийн дарга нарт үүрэг өглөө.
  • “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийг хэрэгжүүлэх хүрээнд төслийн нэгжийн чиг, үүргийг гэрээний үндсэн дээр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит компаниар гүйцэтгүүлж, холбогдох зардлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын батлагдсан төсвийн хөтөлбөр, төсвийн дотоод урсгал зардлаас санхүүжүүлэхээр боллоо.
  • Алт олборлолтыг жилд 2-3 тонноор нэмэгдүүлсээр 2020 он гэхэд 25 тоннд хүргэх зорилготой үндэсний хөтөлбөрийг Засгийн газар баталснаас хойш салбарын яамд чиглэл чиглэлээр шуурхайлан ажиллаж байна.
    Хамгийн түрүүнд хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, уялдуулан зохицуулах, тайлагнах чиг үүрэгтэй, байнгын ажиллагаатай орон тооны бус Зөвлөлийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын захирамжаар байгуулсан юм.
  • “Mongolia Mining 2017” олон улсын уул уурхайн үзэсгэлэнд оролцохоор ирсэн Чехийн уул уурхайн компаниудын төлөөллүүд өнөөдөр “Galaxy Tower”-т өөрсдийн үйл ажиллагааныхаа талаар танилцуулга хийж,  шинэ харилцагч нартайгаа бизнес уулзалт хийлээ.
  • Засгийн газрын 1991 оны 304 дүгээр тогтоолоор анх баталсан “Алт хөтөлбөр” болон “Алт-2000 хөтөлбөр”-ийг 1992-2000 онуудад хэрэгжүүлсний үр дүнд улсын хэмжээнд алтны олборлолт, экспорт эрчимтэй өсч, улсын төсвийн орлого болон гадаад валютын нөөц нэмэгдэж, тухайн үеийн эдийн засгийн хямралыг даван туулахад чухал хувь нэмрийг оруулсан болно.
  • Эрх барьж буй намын дарга, ирээдүйд Ерөнхийлөгч болох зорилготой М.Энхболдод Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг шийдэх эрх шилжин ирж байна. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсгээс Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсан хэлцэл дээр Засгийн газар “том” толгойлж, УИХ-аар хэлэлцүүлээгүй нь хууль зөрчсөн гэдэг дүгнэлт гаргаж, 49 хувийг төрийн мэдэлд авах тухай саналаа М.Энхболдын ширээн дээр тавилаа. Хачирт нь 49 хувийг худалдан авсан Худалдаа хөгжлийн банкны санхүүжилтийн эх үүсвэр ч зөрчилтэй байна гэсэн асуудлыг  гаргаж тавьсан.
  • “Торгоны замын ач холбогдол” сэдэвт Хятадын гадаад хөрөнгө оруулалтын 4 дэх удаагийн форум энэ сарын 16-17-ны өдрүүдэд Бээжин хотноо зохион байгуулагдлаа.
  • Монгол Улсын Засгийн газраас "Алт-2” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх тогтоол батлахаар болов.  Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах үүрэг бүхий Ажлын албыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ахлуулан байгуулах юм.
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 | Дараах
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

УУЛ УУРХАЙН ХУАНЛИ

2012
1 сар