|

Бодлого

  • Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн төмөр замыг нарийн царигтай барихаар шийдвэрлэснийг Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замтай хамтад нь барих нь зүйтэй гэж Засгийн газар үзлээ. Ингэснээр нүүрсний экспорт жилд 18-20 сая тонн хүртэл нэмэгдэнэ гэсэн тооцоо гарсан байна. 
  • Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо  бүх гишүүдийн хурлаа өнөөдөр 15 цагт “Корпорэйт” хурлын төвд хийхээр товложээ.  Уг хурлаар холбооны зүгээс 2018 онд хийж гүйцэтгэсэн ажлуудаа тайлагнаж, алтны салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашид шийдвэрлэх асуудлуудын талаар нээлттэй хэлэлцэх юм.
  • Засгийн газрын хуралдаанаар Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн төмөр замыг нарийн царигтай барихаар шийдвэрлэснийг Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замтай хамтад нь барих нь зүйтэй гэж үзсэн байна.
  • Тавантолгойгоос Гашуунсухайт, Ганцмод боомтын чиглэлийн уртын урт тээврийг цуцалж, урт-богино болголоо. Ингэснээр 137 км урт дараалалд зогсож байгаа жолооч нар нүүрсээ Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд буулгаад буцах юм.
  • Монгол Улсад бодит орлого оруулж байгаа уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, үүний тулд зорилтот зах зээлд хүргэх төмөр замуудыг шинээр барьж байгуулах, хилийн гарцуудыг олон чиглэлд нээх тодорхой зорилтыг Засгийн газраас дэвшүүлээд байгаа. Тэр тусмаа төмөр замын төслүүдийг хөдөлгөх чиглэлд Засгийн газраас онцгой анхаарал тавьж, энэ жилийн хувьд нэлээд эрчимтэй ажиллаж байна.
  • Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км хүнд даацын хатуу хучилттай автозамыг “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр “Тал нутгийн хөгжлийн зам” компанитай концессын гэрээ байгуулахыг Засгийн газрын аравдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар шийдвэрлэн зөвшөөрөв.
  • УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
  • УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайдыг томилох талаарх Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танилцуулга болон тус асуудлаар хуралдсан ЭЗБХ-ны хуралдааны санал дүгнэлтийг хэлэлцэж УИХ-ын гишүүн Янгугийн Содбаатарыг Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайдаар томиллоо. 
  • Тавантолгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааг Нью-Йорк болон Хонконгийн Хөрөнгийн биржээр арилжаалах талаар судлан танилцуулахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Д.Сумьяабазарт чиглэл болгов.

  • Газрын тосны үйлдвэрийн төслийн явц урагштай байна. Үйлдвэрийн барилга, дэд бүтэц, шугам татах ажил эрчимтэй өрнөж буйг холбогдох албаныхан мэдээллээ. Өмнө нь хэдэнтээ шав тавьсан ч ажил хэрэг болж чадаагүй уг үйлдвэрийг Энэтхэгийн 1 тэрбум ам.долларын хөнгөлттэй зээлийн санхүүжилтээр барихаар тохиролцсон тул Монголын тал газар шороо, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байгаа юм.


| 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 | Дараах
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

УУЛ УУРХАЙН ХУАНЛИ

2012
1 сар