|

Уул уурхай

  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг  “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Үндэсний баялгийн сан”-гийн талаар товч мэдээллийг өгсөн юм.
  • Ганцмодны боомтоор энэ сарын 16 буюу өчигдрөөс нүүрсний тээврийн автомашинуудыг гурван эгнээ замаар нэвтрүүлж эхэллээ. Ингэснээр энэ өдөр л гэхэд тус боомтоор нүүрс тээвэрлэсэн 869 автомашин нэвтэрсэн нь өмнөх өдрүүдийнхээс 20 хувиар өссөн үзүүлэлт боллоо гэж Гашуунсухайт боомтын Захиргаа мэдээлж байна.
  • Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр Өмнөговь аймаг дахь Тавантолгойн нүүрсний бүлэг ордод ажиллаж, “Эрдэнэс Тавантолгой” ХХК, “Энержи Ресурс” ХХК, орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн удирдлагуудтай уулзлаа. Энэ үеэр Тавантолгойн ордын ашиглалтыг сайжруулах талаар ойрын хугацаанд улс төрийн шийдвэр гаргаж, УИХ-аар хэлэлцүүлэн, төмөр зам, автозам, цахилгаан станц зэрэг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх шийдвэрийг Ерөнхий сайд гаргав.
  • ОҮИТБС-д 2012 онд Украйн улс нэгдэж байсан юм. 2014 болон 2015-2016 оны хоёр удаагийн тайлан гаргасан бөгөөд дөрөвдүгээр сард гурав дахь тайлангаа олон нийтэд танилцуулах гэж байна. Өмнөх туршлагаасаа улсын төсвийн орлогод бодитоор нөлөөлдөг гол компаниудын мэдээллийг тусгах нь зүйтэй гэж тус улсын ОҮИТБС-ын Олон талт баг үзжээ. Энэ үүднээс 2017 оны тайландаа олборлох салбарын татварын орлогын 99.5%-ийг бүрдүүлдэг нийт 60 компанийн мэдээллийг тайлагнах аж.
  • “Хүчээ нэгтгэе” уриан дор Монголын эдийн засгийн чуулганы 9 дэх удаагийн арга хэмжээний урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд нээгдсэн билээ. “Уул уурхай ба үр өгөөж” салбар хуралдаан яг одоо болж байна. Энэхүү салбар хуралдааныг нээж УУХҮ-ийн Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал илтгэл тавьсан юм. УУХҮЯ-аас хэрэгжүүлж байгаа болоод хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар танилцуулсныг тоймлон хүргэж байна. 

  • Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани болох “Рио Тинто”-гийн Оюутолгой зэс, алтны төсөлтэй холбоотой санхүүжилтийн тогтолцоонд татвараас бултах зорилго нэвт шингэсэн байгааг SOMO мэдэгдлээ. Өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр дэлгэсэн “Уул уурхайн татвар: Оюутолгойн жишээ ба “Рио Тинто”-гийн татвараас бултах механизм” нэртэй тайланг SOMO танилцуулсан юм.
  • Монгол улсын эрдэс баялаг-уул уурхай 2018” хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Энэхүү чуулга уулзалтын гол зорилго нь уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтыг дэмжих, тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэх арга замыг хэлэлцэж, салбарын хөгжлийн бодлого, зорилтыг сурталчлан таниулахад оршиж байгаа юм.
  • Хайгуулын болон олборлолтын компаниуд газрын эрх болон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг борлуулах тохиолдолд борлуулалтын орлогоос 30%-ийн татвар төлөх хуулийн өөрчлөлтийг өнгөрсөн арваннэгдүгээр сард 2018 оны Төсвийн тухай хуулийн хамтаар баталсан билээ.
  • Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 158.6 тэрбум төгрөг буюу 81.3 хувиар өссөн.
  • 2017 оны дүнгээр олон улсын хэмжээнд өнгөт металын геологи хайгуулд нийт 8.4 тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулжээ. Өмнөх оны хайгуулын 7.3 тэрбум ам.долларын зардалтай харьцуулахад энэ нь 15%-иар өссөн дүн юм. Энэ тухай “S&P Global market intelligence”-ийн тайланд дурджээ.
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 | Дараах
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

УУЛ УУРХАЙН ХУАНЛИ

2012
1 сар