|

Уул уурхай

  • Уул уурхайн гигант Рио Тинто Мозамбекээс анх удаа нүүрс олборлож экспортлохоор болсноо өнөөдөр мэдээлжээ. Тус компани Мозамбекийн Моатизийн нүүрсний сав газарт олборлолт явуулах юм байна. Ирэх сарын дундуур гэхэд анхны экспортоо Азийн зах зээл, тэр дундаа Энэтхэг рүү гаргах юм байна.
  • Тавантолгой ордыг гадаадын хөрөнгө оруулагчгүйгээр ашиглах шийдвэр гарч магадгүй талаар “Эрдэнэс Тавантолгой” компани мэдээлжээ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн Уул уурхай хариуцсан захирал Грэм Хэнкок Тавантолгойн Баруун Цанхийн хөрөнгө оруулагчаар оролцох  талуудыг тодруулахад тун хүндрэлтэй байгааг ярьжээ. Түүний үзэж буйгаар хэрэв талуудтай гэрээ хэлэлцээрт хүрч чадахгүй бол “Эрдэнэс Тавантолгой” дангаараа ордыг олборлох ажээ.
  • Хятадын төрийн өмчийн нүүрсний магнат “Шинхуа”-гийн тэргүүн Занг Сивү өчигдөр “Ройтерс” агентлагт “Тавантолгойн Стратегийн хөрөнгө оруулагчийн хэлэлцээрийг сонгуулийн дараа дахин эхлүүлнэ” гэж мэдээлжээ. Түүнчлэн тэрбээр энэ оны сүүлээр Монголыг Өвөрмонголын Баотоу хоттой холбосон төмөр замын төслийг эхлүүлэхээр төлөвлөж буйгаа ярьжээ. Энэхүү ажил нь “Шинхуа”-гийн хувьд “Тавантолгой”-гоос “хувь хүртэх” магадлалыг улам баталгаажуулна гэж тус компани үзэж байгаа ажээ.
  • Өмнөговийн “Овоот толгой” хагас коксжих нүүрсний уурхайд олборлолт явуулж буй “SouthGobi Sands” компани өөрийн эзэмшдэг “Цагаан толгой” нүүрсний ордоо зарахаар болсноо мэдээлжээ. “SouthGobi” тус ордоо Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Modun Resources” компанид 30 сая доллараар худалдахаар болжээ. Гэхдээ “Modun Resources” 7.5 сая ам.долларыг бэлнээр, үлдсэнийг нь компанийнхаа хувьцааг SGS-д санал болгох хэлбэрээр худалдааг хийхээр талууд тохиролцжээ.
  • Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Black Ridge (ASX:BRD) компани Монголын Төв аймгийн нутагт газрын ховор элемент хайгуулын төсөлд хамтран ажиллахаар болсноо мэдээлжээ. Компани нь уг төслийн due diligence буюу эрх зүй болон санхүүгийн нөхцөл байдлыг тогтоох ажлыг эхлүүлэхээр төлөвлөж буй ажээ. Төслийн хайгуулын ажлын дүнг урьдчилсан байдлаар өнгөрсөн оны дундуур гаргасан бөгөөд уг хэсэгт лантан, скандий, церий, итрий болон бусад нэр төрлийн газрын ховор элемент агуулагдаж буйг тогтоожээ.  Төслийн талбай нь Улаанбаатараас зүүн зүгт 80 км-ийн зайд 7750 га газрыг хамарч буй ажээ.
  • Мексик улс уул уурхайн олборлолт хайгуулын баялаг түүхтэй. Энэ улс 2010 онд мөнгөний экспортоороо дэлхийд нэгдүгээр байранд жагсах болсон байна. "Intierra resource inteligence"-ийн "IntierraLive" мэдээллийн сангаас мэдээлснээр 2009 оны гуравдугаар улирлаас 2011 оны дөрөвдүгээр улирлын хооронд Мексик улсын өрөмдлөгийн актив 300 хувь хүртэл өсөөд байгаа юм байна. Энэ талаар "Intierra"-ийн Гүйцэтгэх захирал Глен Жонес Мексикийн уул уурхайн сурталчилгааны голлох байгууллага болох "Latam Ventures"-ийн зохион байгуулах "Мексикийн уул уурхайн олборлолт, хайгуулын семинар 2012"  дээр дэлгэрэнгүй илтгэл тавих юм байна.
  • Урьдчилсан байдлаар 460 гаруй сая тонн нүүрсний ашигтай нөөцтэй гэж тогтоогдоод буй Ховд аймаг дахь Хөшөөтийн уурхайд үйл ажиллагаа явуулж буй “МоЭнКо” компани Хятадын Xinwen компанитай хамтран ажиллах гэрээ байгуулснаа мэдээлжээ. Нүүрс олборлолтоор Хятадад эхний тавин компанийн дунд жагсдаг Xinwen компани нь “МоЭнКо”-гийн үйл ажиллагаа явуулж буй Хөшөөтийн уурхайн олборлолтыг илүү үр ашигтай болгоход зөвлөж ажиллахын зэрэгцээ борлуулалтын менежментэд хамтрах юм байна.
  • Оюутолгой төслийн бүтээн байгуулалт одоогийн байдлаар 73 хувьтай байгаа ажээ.Тэр дундаа зэс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц 80 хувьд хүрсэн тухай Айвенхоу Майнз компанийн ТУЗ-ийн дарга Роберт Фридланд өчигдөр мэдэгджээ. Уг үйлдвэр нь өдөртөө 100 мянган тонн хүдэр баяжуулах ажээ. Төслийг энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан урьдчилсан байдлаар ашиглалтад оруулахаар тус компани зорьж байгаагаа ажээ. Харин 2013 оны нэгдүгээр хагаст багтаан албан ёсоор ашиглалтад оруулах юм байна.
  • Тавантолгой орд нойрноос сэрж байна. Хөрөнгө оруулагчийн хэлэлцээрийг гацаанаас гаргахаар хамгийн түрүүнд Засгийн газар санаачлагыг гартаа авав.

    Засгийн хөдлөх цэг

    “Эрдэнэс МГЛ” компанийн Гүйцэтгэх захирлаар томилогдоод нэг сар орчим болж буй  Я. Долгоржав “Баруун Цанхийн уурхай нээх ёслолыг тун удахгүй хийнэ. Хөрөнгө оруулалт хүлээхгүйгээр ойролцоогоор дөрөвдүгээр сарын дундуур нээнэ. Ёслол хийгээд хөрсөө хуулж эхэлнэ.
  • Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Аспайр Майнинг” компани өөр хэд хэдэн компанитай хамтран Хойд Монголын төмөр замын холбоог байгуулжээ. “Аспайр Майнинг” нь Монголын хойд бүсэд нийт 11 хайгуулын лицензийг эзэмшдэг. Эдгээрийн нэг нь болох Хөвсгөл аймгийн нутаг дахь Овоотын төсөл JORC стандартаар 330.7 сая тонн өндөр чанарын коксжих нүүрсний нөөцтэй нь батлагдаад байгаа юм. Энэхүү ордыг ашиглахад дэд бүтцийн асуудал гол бэрхшээл болж байгаа. Овоот ордоос Эрдэнэт хот хүртэл 550 км зайтай. Тийм болохоор “Аспайр Майнинг” компани мөн бүс нутагт ажиллаж байгаа уул уурхайн хэд хэдэн компанитай хамтран өөрсдийнхөө хөрөнгөөр Эрдэнэт хот хүртэл төмөр зам тавихаар төлөвлөж байгаа юм байна.

Санал асуулга
Оюутолгой ордыг Рио Тинто 100% эзэмших хүсэлт гаргаж байгааг Та дэмжих үү?
  • Дэмжинэ
  • Дэмжихгүй

ШИНЭ

УУЛ УУРХАЙН ХУАНЛИ

2012
1 сар