|

2038 онд Герман нүүрсний цахилгаан станцаас бүрэн татгалзана

2019 оны 2 сарын 2
Германы нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 40%-ийг нүүрсний цахилгаан станцууд бүрдүүлж байна. 2038 он гэхэд тус улс нүүрснээс эрчим хүч үйлдвэрлэхээс бүрэн татгалзахаар төлөвлөжээ. Ингэхдээ нүүрсний цахилгаан станцуудын үйлдвэрлэлийг шат дараалалтайгаар бууруулсаар бүрэн халах зорилтыг Германы Засгийн газрын комиссын гишүүд дэмжсэн байна. 

Хүрэн нүүрсний олборлолт явагдаж буй бүс нутгуудад үйлдвэрлэлийг бууруулах, бүрэн зогсоох зорилттой ирэх 20 жилийн турш нийт 40 тэрбум еврогийн нөхөн төлбөрийг төрөөс олгохоор тооцоолж байгаа аж. Одоо тус хөтөлбөрийг Германы Засгийн газраар хэлэлцэхээр төлөвлөж байна. Герман улс антрацит нүүрсний олборлолт явуулж байсан сүүлчийн уурхайгаа албан ёсоор хааснаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сард мэдэгдсэн билээ. 

Э.Од

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

УУЛ УУРХАЙН ХУАНЛИ

2012
1 сар