|

“Glencore” компани эрчим хүчний нүүрс нийлүүлэх тохиролцоонд хүрэв

2018 оны 10 сарын 8
Гэрэл зургийн эх сурвалж: fortune.com 

Дэлхийн уул уурхайн салбарын тэргүүлэгчдийн нэг  “Glencore” компани Японы “Tohoku Electric Power”-той 2019 оны есдүгээр сар хүртэл Австралийн эрчим хүчний нүүрсийг тонн тутамд 109.77 ам.долларын үнээр нийлүүлэх тохиролцоонд хүрсэнийг уг хэлцэлд оролцсон ойрын эх сурвалж мэдээлсэн байна.

Гэхдээ тус хоёр компанийн зүгээс энэхүү  яриа хэлцэлийн талаар ямар нэгэн тайлбар хийхээс татгалзаж буйг www.mining.com онцолжээ. Юутай ч энэ удаагийн  тохиролцоо нь  Ази дахь далайн эрчим хүчний нүүрсний нийлүүлэлтийн салбарт жишиг үнийг тогтоож байгаа бөгөөд 2018  оны есдүгээр сар хүртэлх гэрээний үнэтэй харьцуулахад 16%-иар илүү юм. 

“Glencore” компани нь Японы хэрэглэгчидтэй хоёр жилийн нийлүүлэлтийн гэрээтэй ч  “Tohoku Electric Power”-д 2018 оны дөрөвдүгээр сараас  2019 оны гуравдугаар сар хүртэл эрчим хүчний нүүрс нийлүүлэх  хэлэлцээр энэ оны эхээр  зогсонги байдалд орсон юм. 

Австралийн эрчим хүчний нүүрс ойрын хэдэн сарын туршид зургаан жилийн хугацаан дахь хамгийн өндөр үнээ хадгалсаар ирсэн  бөгөөд   зуны хэт халалт,  дэлхийн нүүрсний хамгийн том хэрэглэгч Хятадын цахилгаан, эрчим хүчний хэрэглээ буурсан зэрэг нь үнийг  өсөхөд нөлөөлсөн билээ.  Япон улс нь жил бүр 115 сая тонн эрчим хүчний нүүрс импортлодог  бөгөөд  дэлхийн эрчим хүчний нүүрсний хамгийн том  импортлогч юм. 

Г.Идэр

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

УУЛ УУРХАЙН ХУАНЛИ

2012
1 сар