|

MICC Онцлох мэдээ: Эрдэнэс Тавантолгой

2018 оны 5 сарын 7


Оршил


Төрийн өмчит компани болох Эрдэнэс-Тавантолгой ХК , (ЭТТ) нь Тавантолгой (ТТ)-н нүүрсний ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг. Өмнөгөвь аймагт байрлах Тавантолгойн нүүрсний орд газар нь Хятад улсын хилээс 250 км-ийн зайд оршино. Тавантолгойн орд нь 7.4 тэрбум тонн коксжих болон эрчим хүчний нүүрсний нөөцтэй.
            
ЭТТ нь их хэмжээний чанартай коксжих нүүрсний нөөцөөрөө ойрын жилүүдэд зах зээлд байр сууриа бататгах төлөвтэй байна. Коксжих нүүрс нь төмөр болон гангийн үйлдвэрлэлд ашиглагддаг үнэ цэн  бүхий түүхий эд юм. Сүүлийн хэдэн саруудад нүүрсний эрэлт эрчимтэй нэмэгдсэн нь Хятад улс Хойд Солонгостой хийх худалдаанд хориг тогтоосон, түүнчлэн олон тооны дотоодын жижиг, дунд хэмжээний уурхайнуудын үйл ажиллагаа зогссонтой холбоотой. Мөн дэлхийн 2 дахь том нүүрс импортлогч Энэтхэг улсын нүүрсний эрэлт ирэх 10 жилийн дотор оргилдоо хүрэх төлөвтэй байна.
            
2009 онд Монгол улсын Засгийн газар байгалийн баялгийг иргэдэд хуваарилах зорилгоор Монгол улсын иргэн бүрт ЭТТ-ийн 1072 ширхэг хувьцааг эзэмшүүлэхээр зарласан. Засгийн газар хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлтэл энэхүү 1072 ширхэг хувьцааг худалдаалах, бэлэглэх, шилжүүлэхийг хоригложээ. Монголын Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн мэдээллээр, Монгол улсын иргэд энэхүү хувьцааг Хөрөнгийн биржид бүртгүүлэхэд нийт 15 тэрбум ширхэг хувьцааны ойролцоогоор 14.75%-ийн өмчлөх эрхийг баталгаажуулах боломжтой гэжээ.               

2009 оноос хойш Засгийн газар сонгуулийн үеэр нийтдээ 2 удаа иргэдэд 1072 ширхэг хувьцаагаа буцаан зарж, төлбөрөө эргүүлэн авах боломжийг олгосон. 2012 оны болон 2016 оны буцаан олголтод Засгийн газар 1072 ширхэг хувьцааг 1 сая төгрөг буюу (933 төгрөг/хувьцаа) гэж үнэлжээ. Гэвч энэхүү үнэлгээ нь ЭТТ-ийн үйлдвэрлэл ба хүчин чадал, Засгийн газрын бодлого, ханшийн хэлбэлзэл, мөн хувьцааны үнэлгээнд нөлөөлдөг бусад чухал хүчин зүйлсийг тусгаагүй үнэлгээ болно. 

Дэлгэрэнгүйг энд дарж сонирхоно уу.     


Сэтгэгдлийг ачаалж байна ...
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

УУЛ УУРХАЙН ХУАНЛИ

2012
1 сар