Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

MONGOLIA MINING 2018 олон улсын үзэсгэлэн тун удахгүй...

Mongolia Mining олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн 8 дахь удаагийн арга хэмжээ Буянт-Ухаа спортын ордонд 4 дүгээр сарын 4-6-ны өдрүүдэд гурван өдрийн турш үргэлжилнэ.

Мongolia Mining олон улсын үзэсгэлэн нь уул уурхайн салбарын техник технологийн хамгийн чухал арга хэмжээ бөгөөд өнөө жилийн үзэсгэлэнг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Оюутолгой ХХК дэмжин ажиллаж байгаа бөгөөд уламжлал ёсоор “Майнэкс Монгол” ХХК, “Эрдэнэс Монгол” ХХК хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгчээр "Комацу" брэндийн дистрибьютор “Трансвест Монголиа” ХХК болон Синотрак болон Хово брэндийн дистрибьютор Аодэ ХХК,   Алтан ивээн тэтгэгчээр   Caterpillar брэндийн албан ёсны дистрибьютор “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК, Үндэсний ханган нийлүүлэгч “Хера Экуйпмент” ХХК,  Их Британийн Худалдааны газар,   Эвент ивээн тэтгэгчээр “Хайторк Монголиа” ХХК ажиллаж байна.

Mongolia Mining 2018 үзэсгэлэнд 20 орны 130 орчим компани оролцож байна. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай компаниудаас гадна Канад, Чех, Австрали, АНУ, Герман, ОХУ, Япон, БНХАУ, Беларус, , БНСУ, Энэтхэг,  Казахстан, Украйн, Турк, Швед зэрэг орноос уул уурхайн ханган нийлүүлэгчид нэг дээвэр дор цуглан бүтээгдэхүүнээ сурталчилна. 

Трансвест Монголиа ХХК, “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК, Аодэ ХХК, United Belaz Machinery LLC, ХЕРА Экуйпмент ХХК , Грийн химистри ХХК, Mitsubishi Materials Corp,Epiroc Mongolia LLC, Proffesional LLC гэх мэт уул уурхайд тоног төхөөрөмж нийлүүлэгч томоохон компаниуд бүтээгдэхүүнээ дэлгэн харуулахаас гадна Mongolia Mining 2018 үзэсгэлэнгийн дэмжигч, Ашигт малтмал, газрын тосны газар, “Оюутолгой” ХХК, Эрдэнэс Монгол ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХХК, “Эрдэнэт үйлдвэр”оролцож хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, худалдан авалтын журам, шаардлагын талаар танилцуулга хийнэ. 

Ийнхүү уул уурхайн салбарын сүүлийн үеийн техник, технологитой танилцахын тулд улс дамжин, тив алгасан аялахгүйгээр дэргэдээсээ дэлхийн техникийн хөгжлийн чиг хандлагыг анзаарч, хэрэгтэй тоног төхөөрөмжөө олж авах боломжийг Mongolia Mining 2018 бүрдүүлэхийг зорин ажиллаж байна.  Үзэсгэлэн уул уурхай, зам барилга, хүнд үйлдвэрийн салбарынхан болон үзэсгэлэнд оролцогчидтой бизнесийн харилцаа холбоо тогтоох гэсэн хүн бүхэнд нээлттэй. Зочдыг урьдчилсан бүртгэлийн дагуу мандат олгон, мөн үзэсгэлэнгийн өдрүүдэд гол хаалган дээр бүртгэн оруулна. Үзэсгэлэн гаргагчид, зочдод зориулан үнэгүй автобусаар Баянгол, Шангри-Ла зочид буудлуудаас цаг тутам үйлчилнэ.


Mongolia Mining 2018 Олон улсын уул уурхайн үзэсгэлэнд тавтай морилно уу!


MONGOLIA MINING 2018 ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО