|

2018 он: Хятад ган үйлдвэрлэлээ 30 сая тонноор танана

2018 оны 3 сарын 5
Хятадын Засгийн газраас 2018 онд дотоодын гангийн үйлдвэрлэлээ 30 сая тонн, нүүрсний үйлдвэрлэлийг 150 сая тонноор тус тус танахаар төлөвлөж байна. Энэхүү төлөвлөгөө нь тус улсын  агаарын бохирдлыг бууруулах зорилтоос гадна хүнд үйлдвэрийн илүүдэл хүчин чадлыг танах, хуучирсан үйлдвэрүүдийг хаах бодлогын хүрээнд хийгдэж байгаа юм. Өнгөрсөн онд Хятад улс нь гангийн үйлдвэрлэлээ 50 сая тонн, нүүрснийхийг 150 сая тонноор танасан юм. 

Хэдийгээр Хятадын Засгийн газраас агаарын бохирдолтой тэмцэх зорилтыг 2013 оноос дэвшүүлэн хэрэгжүүлж байгаа ч сүүлийн таван жилд анх удаа тус улсын нүүрсний хэрэглээ өсчээ. Тодруулбал, 2017 онд нүүрсний дотоодын хэрэглээ 0.4%-иар өссөнийг тус улсын Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн байна. Энэхүү өсөлт нь 2017 оны аравдугаар сард зохион байгуулагдсан Коммунист намын XIX хуралтай холбоотой гэж шинжээчид үзэж байна.

Хятадын Засгийн газраас агаарын бохирдолтой тэмцэх зорилтыг өнгөрсөн таван жилд хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор хүнд үйлдвэрийн салбар дахь шинэчлэлийн зорилт, хэрэгжилтийн явцын талаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ли Кэцян өнөөдөр нээгдсэн Ардын төлөөлөгчдийн их хурлын үеэр илтгэл тавьсан юм.    

Э.Од    

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

УУЛ УУРХАЙН ХУАНЛИ

2012
1 сар