Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

PDAC: Монголын хөрөнгө оруулалтын хурал боллоо

Канадын Хайгуулч, олборлогчдын холбооны чуулга уулзалт буюу PDAC 2018 нь гуравдугаар сарын 4-7-ны өдрүүдэд зохиогдож байгаа юм. Уг чуулганы дэргэд Монголын хөрөнгө оруулалтын бага хурлыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Хурлын зохион байгуулагчаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам ажиллалаа. Энэ удаагийн хурал нь “Хөрөнгө оруулагчдад Монголын боломжийг нээж, эдийн засгийн хөгжлийн түншлэлийг байгуулах нь” нэрийн дор өчигдөр боллоо.

Хурлаар Монголын хөрөнгө оруулалтын одоогийн боломжууд, дэлхийн зах зээлд үйлчлэх нь, уул уурхайн бүтээмж чадавхийг сайжруулах нь гэсэн гурван сэдвийн дор төр засаг, хувийн хэвшлийнхэн илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.

Хуралд салбарын сайд Д.Сумъяабазар, АМГТГ, Монголын бизнес зөвлөл, Монголын хөрөнгийн биржийн төлөөлөл оролцсоноос гадна хоёр улсын элчин сайдын яамны төлөөлөл болон парламентын гишүүд, Канадын уул уурхайн ханган нийлүүлэлтийн худалдааны холбооны төлөөлөл оролцлоо.

Мөн хуралд оролцсон компаниуд болох “Эрдэнэс Монгол”, “Рио Тинто Монголиа”, “Степ голд”, “Эрдэнэ Ресурс Девелопмент”, “Аспайр Майнинг”, “Занаду Майнз”, “Азиа Экплорэйшн энд Майнинг” зэрэг компанийн удирдлага хөрөнгө оруулагчдад илтгэл тавьжээ.


Б.Төгс

  • albaker (93.65.89.201)
    Сайхан өдөр Та зээл хайж байгаа хувийн зээл хайж байна уу зээл орон сууцны зээл автобусны зээл оюутны зээл нэгтгэлийн зээл үл баталгаажсан зээл хамтарсан хөрөнгө гэх мэт Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах Та авах боломжтой газарт байна Зээлийн шийдэл Би хувийн зээлдүүлэгч би компаниудад зээл олгодог бага хүүтэй бага хүүтэй 2 И-мэйлээр бидэнд хандаарай albakerloanfirmgmailcom
    2018 оны 03 сарын 08 | Хариулах
  • Зочин (203.169.49.93)
    Ямар ч шинэ зүйл алга Хөрөнгө оруулагчдын итгэл 0
    2018 оны 03 сарын 07 | Хариулах