|

Зэсийн үнэ 7000 доллараас доош унав

2018 оны 2 сарын 12

Зэсийн үнэ өнгөрсөн баасан гаригийн байдлаар Лондоны металын бирж дээр 6755 ам.доллар/тонн-тойгоор хаагдсан байна. Ингэснээр өнгөрсөн долоо хоногт хүрэн металын ханш 3.1%-иар буурлаа. Энэ нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын эхний хагасаас хойших хамгийн доод ханшид тооцогдож байна. Ийнхүү үнэ буурахад Лондоны металын бирж болон Шанхайн биржийн агуулах дахь зэсийн нөөц өссөн нь голлон нөлөөлжээ. Мөн сүүлийн долоо хоногт тохиосон хөрөнгийн зах зээлийн уналт ханшийн бууралтад түлхэц өгсөн байна.

Нөөц ихэссэн тухайд гэвэл, он гарах үед Лондоны металын бирж дэх зэсийн нөөц 200 мянган тонноор хэмжигдэж байсан бол өнгөрсөн баасан гаригт уг үзүүлэлт 336 мянган тонн болж, үндсэндээ 70%-иар өсчихөөд байгаа юм.

Гэхдээ ANZ банкны зүгээс энэ удаагийн ханшийн бууралт нь харьцангуй түр зуурын шинжтэй байх болно гэж тайлбарлажээ. Учир нь зэсийн зах зээлд нийлүүлэлт саатах эрсдэл өндөр хэвээр байгаагийн сацуу зэсийн хамгийн том хэрэглэгч болсон Хятад улс хаягдал зэсийн импортод хориг тавьж магадгүй байгаа ажээ.

 

Огноо

Лондоны металын бирж шууд худалдааны үнэ

(ам.доллар/тн)

Лондоны металын бирж

3 сарын гэрээт үнэ

(ам.доллар/тн)

Биржийн агуулах дахь зэсийн нөөц (тонноор)

02/09/2018

6755

6805

336225

02/08/2018

6838

6879

316100

02/07/2018

7006

7050

294975

02/06/2018

7060

7100

297825

02/05/2018

7050

7095

304000

 

 Б.Төгс

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

УУЛ УУРХАЙН ХУАНЛИ

2012
1 сар