|

Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар Х.Хэрлэн томилогдлоо

2017 оны 12 сарын 7

2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Б.Баатарцогтыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, тус газрын даргаар Х.Хэрлэнг томилов.

Х.Хэрлэн нь1967 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн.  1975-1985 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын ЕБД сургууль, 1985-1991 онд Политехникийн дээд сургууль, 1999-2001 онд МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2009 онд ШУТИС-д магистрын зэрэг хамгаалсан байна.

1991-1992 онд Барилгын зургийн институтэд Зургийн техникч, 2000-2006 онд АМХЭГ-т Кадастрын албаны дарга, 2006-2007 онд Үйлдвэр, худалдааны яаманд Хөнгөн үйлдвэрийн газрын орлогч дарга, 2007-2010 онд “Эйч Ти Эм” ХХК-ийн Захирал, 2010-2012 онд ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлагын газрын дарга, 2012 оноос “Эйч Ти Эм” ХХК-ийн Захирал 2016 оноос ”Монголын төмөр зам” ТӨХК”-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж буй юм байна.

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

УУЛ УУРХАЙН ХУАНЛИ

2012
1 сар