Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Рио Тинто” группын ТУЗ-ийн шинэ даргаар Саймон Томпсон тодров

Дэлхийн уул уурхайн гигант “Рио Тинто” группын Төлөөлөн Удирдах Зөвлөлийг 2008 оноос  даргалж буй Ян Пү Плесси албан тушаалаа орхих талаар тус компаниас өнгөрсөн гуравдугаар сард мэдэгдсэн билээ. Түүний оронд Их Британийн Консерватив намын тэргүүн, “Xstrata” компанийн Ерөнхий захирал асан Мик Девис сонгогдох өндөр магадлалтай байсан ч группын томоохон хувьцаа эзэмшигчдийн зүгээс эсэргүүцсэн юм. ТУЗ-ийн даргыг солих тухай мэдэгдэл гарснаас хойш есөн сарын дараа тус группын ТУЗ-ийн шинэ даргаар Саймон Томпсон томилогдож байна. Тэрээр 2018 оны гуравдугаар сарын 8-нд шинэ албаа хүлээж авах аж.

Саймон Томпсон нь 2014 оноос “Рио Тинто” группын ТУЗ-ийн гишүүний үүрэг гүйцэтгэж буй юм. Тэрээр 2001-2004 онд “Англо Американ” компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ. Мөн “3i group”-ын Ерөнхий захирал болоод “Tullow Oil”, “Newmont Mining”, “United Co. Rusal” зэрэг компанийн ТУЗ-д ажиллаж байсан туршлагатай.  
 
Хөрөнгө оруулалтын банкир асан Саймон Томпсоны хувьд юуны түрүүнд АНУ-ын Санхүүгийн зохицуулах хорооноос “Рио Тинто”-г буруутгаж буй Мозамбик дахь нүүрсний төслийг худалдаж авсантай холбоотой асуудал, Гвиней дэх төмрийн хүдрийн “Симандоу” ордыг эрхийг хууль бусаар авсан гэх зэрэг заргуудыг шийдвэрлэх ажил хүлээж байгаа юм.

“Рио Тинто” группын тухайд нүүрсний бизнесээ орхиж байгаа. Австрали дахь нүүрсний төслүүддээ худалдан авагч хайж байна. Тодруулбал, коксжих болоод эрчим хүчний нүүрсний “Hail Creek”, “Kesterl” уурхайн хувь эзэмшлээ нийт 1.6 тэрбум ам.доллараар, мөн Квийнсленд муж дахь нүүрсний “Valeria”, Winchester South” уурхайн төслүүдээ худалдахаар төлөвлөж байгаа юм. 
  
Э.Од