Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

MMC: Коксжих нүүрсний борлуулалт 2.8 сая тоннд хүрэв

Коксжих нүүрсний Ухаахудагийн ордод олборлолт явуулж буй Mongolian Mining Corporation буюу “Энержи Ресурс” компани оны гуравдугаар улирлын үйл ажиллагааны (аудитлагдаагүй) дүнгээ мэдээллээ.

Гуравдугаар улиралд тус компани 891 мянган тонн коксжих нүүрс борлуулсан бол эхний есөн сарын байдлаарх борлуулалтын хэмжээ 2.8 сая тоннд хүрээд байна. Өнгөрсөн улирлын борлуулсан нүүрсний хэмжээ өмнөх оны мөн улирлынхаас даруй 251%-иар өссөн болохыг тайланд өгүүлжээ.

Нийт олборлосон нүүрсний хувьд өнгөрсөн гуравдугаар улиралд 2.13 сая тоннд хүрсэн бөгөөд 2.4 орчим сая тонн нүүрсийг угаах үйлдвэрт боловсруулжээ. Харин үүнээс 1.2 сая орчим тонн боловсруулсан коксжих нүүрс үйлдвэрлэсэн нь гарцын хувьд 49.9%-тай байсныг илтгэнэ.

Оны эхний есөн сарын байдлаар компани нийтдээ 6.3 сая тонн нүүрс олборлож,  мөн хэмжээний нүүрс боловсруулж, ойролцоогоор 3.2 сая тонн коксжих нүүрс үйлдвэрлэв.

Тус компанийн үйл ажиллагаа өмнөх оны үзүүлэлттэй харьцуулахад олборлолт, боловсруулалт, борлуулалт гээд бүх түвшинд өсөлттэй гараад буй бөгөөд энэ дундаа угаах үйлдвэрийн ажиллагаа өнгөрсөн улиралд хамгийн өсөлттэй буюу 387%-иар дээшлэв. Харин нүүрсний гарцын хувьд өнгөрсөн оны гуравдугаар улирлынхтай харьцуулахад 4.9%-иар буурсан дүнтэй гарчээ.

“Энержи Ресурс”-ийн үйл ажиллагааны үзүүлэлт (2016У3/2017У3)

 

 

2016 3-р улирал

2017 3-р улирал

Өөрчлөлт (%)

Олборлосон нүүрс

мян.тн

555.5

2,132.3

284%

Боловсруулсан түүхий нүүрс

мян.тн

489.6

2,386.3

387%

Үйлдвэрлэсэн коксжих нүүрс

мян.тн

268.3

1,189.9

343%

Коксжих нүүрсний гарц

%

54.8%

49.9%

-4.9%

Борлуулсан коксжих нүүрс

мян.тн

254.3

891.8

251%

 

Б.Төгс