|

BHP Billiton компани Olympic Dam уурхайг өргөтгөж байна

2017 оны 7 сарын 21
BHP Billiton компани нь Өмнөд Австрали дахь зэсийн үлэмж төсөл Olympic Dam уурхайд “Southern Mine Area” шинэ талбайд олборлолт явуулж эхлээд байна. Сүүлийн 4 жилийн хугацаанд Olympic Dam уурхайн гүний олборлолтод 189.3 сая ам.долларын хөрөнгө оруулжээ. Энэ тухай уг төслийн захирал Трой Вилсон мэдэгдсэн байна. Компанийн зүгээс ойрын үед Olympic Dam уурхайн хүдэр олборлолт болон зэсийн агууламжийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Өмнө нь компанийн мэдээлснээр, хүдрийн ил олборлолтын төлөвлөгөөнөөсөө татгалзаж, гүний олборлолтыг нэмэгдүүлснээр 2025 оноос зэс үйлдвэрлэлийг жилд 450 мянган тоннд хүргэхээр тооцоолж байна.

Түүнчлэн, BHP Billiton компани нь Olympic Dam уурхайн зэс хайлуулах үйлдвэрийн шинэчлэлд 273 сая ам.долларын хөрөнгө оруулахаар болжээ. Шинэчлэх ажил нь ирэх наймдугаар сараас эхлэн 3-4 сарын хугацаанд үргэлжлэх компанийн урсгал засварын ажилд багтаж байгаа юм.  

Өмнөд Австралийн Засгийн газраас дараагийн 20 жилд бүс нутгийн зэсийн үйлдвэрлэлээ гурав дахин нэмэгдүүлж жилд 1 сая тоннд хүргэх зорилт тавьжээ.

Э.Од

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

УУЛ УУРХАЙН ХУАНЛИ

2012
1 сар