Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Рио Тинто группын коксжих нүүрс, төмрийн хүдрийн экспорт буурна

Рио Тинто групп нь энэ жилийн коксжих нүүрс, төмрийн хүдрийн экспортын төлөвлөгөөт хэмжээгээ бууруулсан байна. Ингэснээр, 2017 онд тус группын Австралийн баруун эргээс нийлүүлэх төмрийн хүдрийн экспорт 340 сая тонн буурч 330 сая болох аж. Группын тайланд дурдсанаар, 4-6 дугаар сард 77.7 сая тонн төмрийн хүдэр экспортолсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6%-иар буурсан үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч энэ хугацаанд дэлхийн зах зээл дэх 1 тонн төмрийн хүдрийн үнэ 53 ам.доллараас 67 ам.доллар хүртэл өсч Рио Тинто групп ашигтай ажиллажээ. Харин коксжих нүүрсний тухайд төлөвлөсөн 8.4 сая тонноос буурч энэ онд 7.8-7.4 сая тонныг экспортлох төлөвтэй байна.  

Рио Тинто группын Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жакийн мэдэгдэж буйгаар, оны эхний хагас жилд буюу гуравдугаар сард Debbie хар салхины улмаас эвдэрсэн төмөр замыг засварлах ажил компанийн төмрийн хүдрийн экспорт буурахад нөлөөлж байгаа аж. Debbie хар салхины үеэр усны гамшиг нь тус группын үйлдвэрлэлийг 14%-иар буурахад хүргэсэн юм.

Энэхүү мэдээлэл цацагдсаны дараагаар Рио Тинто группын хувьцаа 34.29 ам.долларт хүрсэн байна. Дэлхийн зах зээл дэх төмрийн хүдрийн үнээс шууд хамаарч сүүлийн нэг сарын хугацаанд тус группын хувьцаа 15%-иар өсчээ.

Э.Од