Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Хишиг Арвин Индустриал” 50 дахь самосвалоо хүлээн авлаа

Хишиг Арвин Индустриал ХХК нь 1997 оноос хойш уул уурхай, дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Монгол улсад анхны гэрээт олборлолтын үйлчилгээг нэвтрүүлж түүгээрээ өргөжин тэлж буй үндэсний оператор компани юм. Өдгөө нийт 600 гаруй ажилчин, 400 гаруй тооны техник хэрэгсэлтэй Хишиг Арвин Индустриал, Хишиг Арвин Өргөө ХХК нь улсдаа томоохонд тооцогдох уул уурхайн төслүүдэд тэдний шаардлага олон улсын стандартын дагуу гэрээт олборлогчийн ажил гүйцэтгэдэг.

5 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт Цэций суманд байрлах сайт дээр Эрдэнэс Таван Толгойн “Баруун Цанхи” төсөлд ашиглагдах CAT брэндийн 773E загварын 50 дахь  өөрөө буулгагч самосвал хүлээн авах ёслолын арга хэмжээ боллоо. Тус арга хэмжээнд Хишиг Арвин Индустриал ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Иан Мкнэйл болон Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-ийн Худалдаа ба Түрээсийн газрын захирал Э. Энхдэлгэр, мөн бусад удирдах албаны ажилтан оролцжээ.