Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлэг байгууллаа


Хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлгийг УИХ-ын зарим гишүүн нэгдэн байгууллаа. Тус бүлэгт УИХ-ын гишүүн А.Ундраа, Н.Амарзаяа, Ц.Гарамжав, Я.Содбаатар, О.Содбилэг, Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ нар нэгдсэн байна.

Энэхүү лобби бүлэг нь хууль тогтоомжийн хүрээнд хариуцлагатай уул уурхайг хѳгжүүлэх асуудлыг хууль тогтоох дээд байгууллагын төвшинд авч үзэх юм байна.

Өнөөгийн эдийн засгийн гол тулгуур баганын нэг уул уурхайн салбарыг орчин үеийн стандарт шаардлагад нийцүүлэн, алс хэтийн хѳгжлийн зорилготой уялдуулан хариуцлагатай, ил тод, нээлттэй хѳгжүүлэх ёстой. Үүний тулд дэвшилтэт технологи нэвтрүүлэх замаар байгалийн баялгийг зохистой, үр ашигтай ашиглах, уурхайг нээх хаах, нѳхѳн сэргээх ажлыг чанарын ѳндѳр төвшинд гүйцэтгэхийн зэрэгцээ энэ чиглэлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох ёстой гэж үзэж байгаа ажээ.