Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

“Fortescue” компани төмрийн хүдрийн олборлолтоо нэмэгдүүлнэ

Австралийн хүрээлэн буй байгаль орчныг хамгаалах агентлаг /EPA/ нь төмрийн хүдрийн олборлогч “Fortescue” компанид “Solomon” уурхайг өргөтгөх зөвшөөрөл олгожээ. Ингэснээр тус компани нь уурхайн өргөтгөсөн талбайд 35 жилийн турш олборлолт явуулах эрхтэй болж буй. “Solomon” нь “Fortescue” компанийн хэрэгжүүлж байгаа гол том төсөл юм.

Компанийн зүгээс 2017-2018 оны санхүүгийн жилд төмрийн хүдрийн олборлолтоо 170 сая тонн хүргэхээр төлөвлөж байна. Өнгөрч буй санхүүгийн жилд 169,4 сая тонн олборлох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа билээ. Одоогийн байдлаар “Fortescue” компани нь 1 тонн төмрийн хүдрийг 48,36 ам.долларын үнээр зах зээлд нийлүүлж буй.

Э.Од