Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Компанийн тогтвортой хөгжлийн стратегийг боловсруулна

Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөрөөс “Орон нутгийн цогц хөгжил-түншлэл” төслийн хүрээнд Компанийн нийгмийн хариуцлагын /КНХ/ стратеги боловсруулах үе шаттай сургалтуудыг  зохион байгуулсан билээ.

Өмнөх сургалтуудад алтны олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Монголболгаргео”, “ Сонор трэйд”, “Шижир-Аранжин” зэрэг компани хамрагдаж, өөрийн үйл ажиллагааны онцлогт тохирсон КНХ-ын стратеги төлөвлөгөө боловсруулж байв.

Тэгвэл  ЭТИС хөтөлбөр  Компанийн тогтвортой хөгжлийн стратеги боловсруулах ээлжит сургалтаа  арванхоёрдугаар сарын 2-3-нд өөрийн сургалтын танхимдаа зохион байгууллаа. Тус сургалтад   “Хар тарвагатай”, “Platinum Gold”, “Далан булаг трэйд”, “Монголболгар гео”, “Эрдэнэ Монгол”, “Бороо гоулд” зэрэг компанийн удирдлага, мэргэжлийн ажилтан, албан хаагчид хамрагджээ.

Эдгээр компани өөр өөрийн онцлог, үйл ажиллагаанд тохирсон Компанийн тогтвортой хөгжлийн стратегийн төслөө боловсруулж,  энэ сард болох дараагийн шатны сургалтаараа үр дүнгээ танилцуулах юм байна.

ЭТИС хөтөлбөрийн Компанийн нийгмийн хариуцлага, ил тод байдлын зөвлөх Кристинэ Худэтц  сургалтад оролцогчдод тогтвортой хөгжлийн стратегийг боловсруулахад анхаарах зүйлсийн талаар тодорхой зөвлөмжүүд өгсөн нь ихээхэн үр өгөөжтэй боллоо хэмээн компанийн төлөөллүүд ярисан юм.

Энэхүү сургалтыг Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөр нь Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөлтэй хамтран зохион байгуулав.
  
Г.Идэр