Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Харанга Ресурс”-ын удирдлага өөрчлөгдөв

Австралийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй “Харанга Ресурс” компанийн удирдлага өөрчлөгдлөө. Энэ сарын 18-нд тус компанийн ТУЗ-ийн дарга Marshall Cooper-ийг чөлөөлж, Brain McMaster-ыг ТУЗ-ийн даргаар томилсон байна. Мөн өнгөрсөн даваа гаригт Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Одоогоор түүний оронд шинэ захирал томилоогүй байна.

“Харанга Ресурс” нь Сэлэнгэ аймагт байрлах төмрийн хүдрийн Сэлэнгэ төслийг эзэмшдэг “Харанга Хүдэр” компанийн 80 хувийг эзэмшдэг. Сэлэнгэ төсөл нь Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутагт байрлах бөгөөд 3 ордоос бүрддэг. ЖОРК стандартаар батлагдсан нөөц нь дунджаар 17.2%-ийн төмрийн агуулгатай 254 сая тонн төмрийн хүдэр бөгөөд хамгийн их нөөцтэй орд нь 200 сая тонны нөөцтэй Дундбулагийн орд юм.

С.Болд-Эрдэнэ