Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүдийг томилов

“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн Монголын талын 3 гишүүнийг томилсон байна. ТУЗ-ийн гишүүдээр “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар, Н.Багабанди болон Ч.Алтаннар томилогджээ. Н.Багабанди нь Монгол улсын хоёр дахь Ерөнхийлөгч, “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн анхны гишүүдийн нэг байсан билээ.

Харин Ч.Алтаннар нь Монгол-Германы ашигт малтмал, технологийн их сургуулийн захирлаар ажиллаж байсан, хэрэглээний математикч мэргэжилтэй нэгэн аж. Мөн “Оюутолгой” компанид ч тодорхой хугацаанд ажиллаж байжээ.

“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн Монголын талын гишүүд болох Б.Бямбасайхан, Д.Ганболд, Ч.Отгочулуу нарыг өнгөрсөн баасан гаригийн орой ТУЗ-ийн гишүүнээс нь чөлөөлөөд байсан юм.

С.Болд-Эрдэнэ