Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятад нүүрсний эрчим хүчний станцын 200 барилгын төслийг зогсоов

БНХАУ-ын эрх баригчид шинээр байгуулахаар төлөвлөж байсан нүүрсний эрчим хүчний станцын 200 барилгын төслийг зогсоогоод байна. Энэ тухай тус улсын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо болон Үндэсний эрчим хүчний удирдлагаас мэдээлжээ. Дээрх шийдвэр нь 13 дахь таван жилийн төлөвлөгөөнд багтаж буй 2016 онд нүүрсний 1000 уурхайг хаах төлөвлөгөөтэй холбоотой аж. Шинээр байгуулахаар төлөвлөж байсан нүүрсний эрчим хүчний 200 станц нь нийт 105 гигаватт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай байжээ. Өнөөгийн байдлаар Хятад нь жилд 5,5 тэрбум тонн нүүрсний хэрэглээгээр дэлхийд тэргүүлж байгаа.

Өнгөрсөн 3 дугаар сард Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурлаар батлагдсан “13 дахь таван жил”-ийн төлөвлөгөөнд тусгаснаар ирэх 3 жилийн хугацаанд тус улсын хэмжээнд нийт 4300 уурхай, үүнээс 2016 онд 1000 гаруй уурхайн үйл ажиллагааг бүрмөсөн зогсоохоор болсон билээ. Түүнчлэн Хятадын Эрчим хүчний удирдлагын газрын зүгээс 2019 он хүртэл 3 жилийн хугацаанд шинээр нүүрсний уурхай нээх эрх олгохгүй байхаар тогтсон  бөгөөд улсын хэмжээнд нүүрсний нийт олборлолтыг 700 сая тоннд барих зорилт тавьсан юм.

Энэ оны 1 дүгээр улирлын байдлаар Хятадын нүүрсний үйлдвэрлэлийн тэргүүлэгч Shenhua Energy компанийн ашиг орлого 28,3%-иар буурч 734 сая ам.доллар болсон байна.

Э.Од