Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Гацууртын ордын 34%-ийг төр эзэмшинэ

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаар Зарим газрыг тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталж байна.

Батлагдсан уг төслийн дагуу Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уулын 11 мянган га талбайг хамарсан газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авч байгаа юм.

Мөн чуулганаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулснаар гишүүдийн 61,1% нь уг тогтоолыг батлахыг дэмжив. Энэ дагуу Төрийн эзэмшлийн хэмжээг ашигт малтмалын тухай хуульд заасан дээд хязгаар болох 34%-иар тогтоолоо.   

Гацууртын алтны үндсэн орд нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт оршдог бөгөөд ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Сентерра гоулд Монголиа” ХХК эзэмшдэг.